| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01953/И |
| Дугаар | 307/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2025/00104
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01953/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ****** (итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: 9986-9459),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******) нарт холбогдох,
“41,744,194 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагч Д.*******, Б.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ****** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Д.*******, Б.******* нар нь Хас банктай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Иймд Д.*******, Б.******* нараас 53,685,394.32 төгрөгийг гаргуулж, Д.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах хувийн сууц болон өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Маргаан байхгүй. 6 дугаар сараас хойш төлөлтөө хийгээгүй явж байгаад сая төлөлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
3.Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн төлбөрийг өмнөх хуваарийн дагуу төлөөд явна гэж эдийн засагчтай ярилцсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ****** хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан “53,685,394.32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...анх нэхэмжилсэн 53,685,394.32 төгрөгөөр хариуцагч нар төлөлт хийгээд одоо 41,744,194 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймээс хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 41,744,194 төгрөгийг гаргуулж, Д.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах хувийн сууц болон өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
3.Хариуцагч Д.*******, Б.******* нь шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаж байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
5.Дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,576.97 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 496,576.97 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******-ийн нэхэмжлэлтэй, Д.*******, Б.******* нарт холбогдох “41,744,194 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,576.97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 496,576.97 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН