| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2013/0010/З |
| Дугаар | 111/ШШ2013/0012 |
| Огноо | 2013-07-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2013 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 111/ШШ2013/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Сугар, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, гуравдагч этгээд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах “” авто угаалгын газрын хойд талын 100 м2 газрыг засвар үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Уг газрыг ******* миний бие хамтран эзэмшихээр 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлтээ өгч 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дээрх газрыг хамтран эзэмших эрхтэй болсон. Хамтран эзэмших эрх нээгдсэнээс хойш тухайн газар дээр “Буяны байгууллага бясалгалын төв”-ийг барихаар төлөвлөн барилгынхаа зураг төсвийг Улаанбаатар хотын “” ХХК болох мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. “*******” ХХК-иар зургийн магадлалыг батлуулсан. Одоогоор уг барилгын ажилд 30 гаруй сая төгрөг зарцуулсан байгаа. Уг газрыг хамтран эзэмших эрхтэй болсон үеэс буюу 2012 оны 5 дугаар сарын 21-ний №33 тоот Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авч 2012 оны 9 дүгээр сард барилгын шавыг тавьж суурийг нь ухсан. Үүнээс хойш барилгын ажил хийгдэж байтал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 3 давхар барилга барих ёсгүй, харин 4 давхраас дээш барилга барих ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу зураг төслийг дахин Б1 давхар нэмж эхнээс нь хийсэн. Уг зураг төсөл 2013 оны 4 дүгээр сард батлагдсан юм.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...”гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно...” гэжээ. Миний хувьд барилга барих төсөв төлөвлөгөөгөө батлуулж барилгын ажлыг тухайн 2 жилдээ багтаан эхэлсэн байсан бөгөөд зураг төслийг надаас үл хамаарах шалтгаанаар солих шаардлага гарч үүнээс болж хугацаа хойшилж барилгын ажил өдийг хүртэл удаашралтай байсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нар 100 м2 талбай дээрээ 10x10 харьцаатай барилгын зураг төсөв зохиосон гэж байна. Гэтэл 4 давхар барилгыг 10x10 харьцаанаас дотогш барьж болдоггүй, барилгын стандартад нийцдэггүй юм байна лээ. Тиймээс аймгийн Газрын албанаас тавьсан 4 ба түүнээс дээш давхар барилга барих шаардлагад нийцүүлж барилгын сүүлийн зураг төсөв гарсан. Үүнээс үзэхэд Газрын албанаас тавьсан шаардлага нь өөрөө хууль бус байгаа юм. Гэтэл аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дүгээр захирамжаар гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь миний газар эзэмших эрх зөрчигдөж байна.
Иймд дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
*******ын нэхэмжлэлд гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг дараах үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 сарын 01-ний өдрийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамж бодит байдалтай нийцээгүй нь дараах үйл баримт баримтаар нотлогддог. ******* нь 2010 оны 9 сард тэй газар эзэмших эрх шилжүүлэн авах тухай гэрээ хийж хамтран эзэмшигчээр бүртгүүлснээс хойш тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшихээр бичиг баримт бүрдүүлж эхэлсэн. Тэрээр тус газар дээр барих барилгын зураг төслийг 2011 оноос “” ХХК-иар хийлгүүлж эхэлсэн, тус барилгын зураг төсвийн дагуу 2012 оны 5 сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авсан. Засвар үйлчилгээний төвийн барилгын зурагт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга *******, Ерөнхий архитектур *******, аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга ахлах байцаагч ******* нарын гарын үсэг, тамгатай, Монголын Барилгын Зөвлөх үйлчилгээний Корпорацийн баталгаажуулсан барилгын ажлын зураг болон бусад баримтуудаар хангалттай тогтоогддог.
Барилгын ажлын суурийг ухаж эхлэхэд нь аймгийн Газрын алба болон холбогдох бусад байгууллагаас А зэрэглэлийн бүсэд 4 давхар барилга барих шаардлагатай гэж шаардлага тавьсны дагуу барилгын зургаа дахин өөрчилж, улмаар 2013 онд дахин барилгын ажлаа эхэлж байхад нь захирамж гарч газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн шийдвэр болсон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдэг нь газар эзэмшигчийн буруутай шалтгаан байхгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч ******* газрыг зориулалтын дагуу ашиглах бүх үйл ажиллагааг хийж эхэлсэн байгаа нь зориулалтын дагуу эзэмшиж байсан гэдгийг нотлоно.
Харин төрийн байгууллагын олон шат дамжлага болох тусгай зөвшөөрөл авах, зураг хийлгэх гэсэн үйл ажиллагаанаас болж хоёр жилийн хугацаанд барилга барих хугацааг тодорхой хэмжээгээр хойш татсан нь нотлогддог. Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.2, 16.6-д зааснаар “...зураг төсөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно...” гэж заасан байдаг тул зураг төслөө хийж эцсийн байдлаар баталгаажуулсан. Энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан болно.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс *******ыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг, 3.1.8-д ”гомдол” гэж захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдлийг хэлэхээр заасан нь нэхэмжлэл болон гомдол хоёрыг ялгаатайгаар тайлбарлаж өгсөн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “...Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй...” гэх газар эзэмшигчийн эрхийг дурдсан. ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй...” гэх заалтыг “...гомдол гаргана...” гэж тайлбарласан байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл “гомдол гаргана” гэсэн бол өөр хугацаа байхгүй гэж ойлгох боломжтой. Гэтэл хууль тогтоогчоос гомдол гаргах эрхтэй гэж тусгайлан газар эзэмшигчид эрх олгожээ.
Харин ******* 2013 оны 4 сарын 01-ний өдөр гарсан захирамжийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 120 тоот албан бичгээр хүлээж авснаар өөрийн эзэмшил газрыг төрөөс хүчингүй болгосон гэдгийг албан ёсоор мэдсэн.
*******оос Захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 5 сарын 6-ны өдөр албан ёсоор нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.
Иймд ******* нь газар эзэмшсэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэдэг нь баримтаар тогтоогдсон, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжтой гэсэн тайлбар гаргаж байна гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
“*******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч ******* нь 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжаар 100 мг газрыг эзэмших эрхтэй болсон. 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д зааснаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар "...үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж байж улсын бүртгэлд бүртгэнэ...” гэж заасныг зөрчсөн. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ...” гэсэн заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэгт “...шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч 14 хоногт багтаан хийж дүгнэлт гаргах...”-аар байна. Аймгийн Засаг даргын дүгээр захирамжийг *******д удаа дараа мэдэгдсэн бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 120 тоот мэдэгдэх хуудсыг тухайн өдрөө албан ёсоор хүргүүлсэн байдаг.
******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ...эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй...” гэж заасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...”, Гэвч хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хуульд “...тусгайлан заасан...” гэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д гомдол гаргах хугацааг тусгайлан заасан байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 12.1, 12.2 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна.
Иргэн ******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газар дээрээ барилга бариагүй байгаа нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон. Нэхэмжлэгчийн сүүлд гаргуулсан гэх барилгын зураг төсөвтэй танилцахад 100м2 газар дээрээ 10x10 харьцаатай зориулалтын бус барилга барихаар зураг төсөв гаргасан байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “...барилга, байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна...”, 12.6.3-т “...төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг ногоон байгууламж, авто машины зогсоол байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн уг газар нь анх дуудлага худалдаа явагдаж олгогдоогүй байна. Иймд аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжаар 100 м2 газрыг эзэмших эрхтэй болсон юм. 2011 оны 6 сард ******* хөрөнгө оруулж барилга барина гэснээр бид хамтран эзэмшигч болсон. Ингээд барилгаа барьж чадалгүй өдий хүрсэн бөгөөд хүний барьж байгаа барилгыг эвдэж, нураасан нь миний болон хамтран эзэмшигчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд миний газрыг буцааж сунгаж өгөхийг Засаг дарга Д.Жаргалсайханаас хүсч байна. Миний газрын бичиг баримт аймгийн газрын албанд байгаа” гэжээ./х/х-101/
Гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн ******* нь аймгийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулсан иргэн гийн хамтран эзэмшигч юм. авто засварын үйлчилгээний зориулалтаар 100 м2 газар эзэмшиж байсан бөгөөд 2010 оны 9 дүгээр сарын 13-нд тус байгууллагад хүсэлт гаргаснаар *******ыг хамтран эзэмшигчээр нэмсэн.
******* нь 2012 онд 2 давхар барилгын зургийг барьж орж ирэхэд нь А зэрэглэлийн бүсийн газар 4 ба түүнээс дээш давхар барилга барих ёстой гэсэн шаардлагыг амаар мэдэгдэж байсан. Энэ журмыг 2008 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан байдаг бөгөөд энэ нь нийтээр дагаж мөрдөх журам юм. Газар эзэмших гэрээнд энэ талаар ямар нэгэн заалт тусгаагүй. 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр , ******* нар газрын зориулалтаа өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд 2010-2012 онуудад барилга барих талаар ямар нэгэн ажил хийгдээгүй байсан тул зориулалт өөрчлөхгүй гэдгийг өөрт нь биечлэн мэдэгдсэн. Үүний дараа 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамтран эзэмшигчээс *******ыг хасуулах хүсэлтийг тус байгууллагад гаргасан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт зөрчигдсөн тул газар эзэмших эрх дуусч байгааг мөн биечлэн мэдэгдсэн.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт зөрчигдсөн тул аймгийн Засаг даргын 2013 оны дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэн , ******* нарын “” авто угаалгын газрын баруун хойно байршилтай засвар үйлчилгээний зориулалттай газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “...барилга, байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна...", 12.6.3-т “...төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30- аас доошгүй хувь нь цэцэрлэг ногоон байгууламж, авто машины зогсоол байх...” гэсэн заалтуудыг зөрчиж олгогдсон газрын 100 хувьд барилга барих, нийтийн эдэлбэр газар уруу орсон цэцэрлэгт байгууламж, авто зогсоол төлөвлөлт хийлгэсэн байна. Мөн ариутгах татуургын шугамын засвар үйлчилгээг 2013 оны 6 дугаар сард хийлгэхэд тухайн газар нь шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон байсан” гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“******* нь тухайн эзэмшил газартаа Газрын албаны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл арай биш байна. Харин гэрээгээ биелүүлээгүй нь тодорхой байна. Уг хариуцагч байгууллагуудын уялдаа, холбоо, ойлголцол муугаас болжээ. Иргэн *******ын эзэмшил газрыг хэвээр үлдээж, иргэнээ ноцтой хохироохгүйгээр хуульд зааснаар шийдэх нь зүйтэй” гэв./х/х-116/
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Аймгийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар гийн эзэмшлийн засвар үйлчилгээний зориулалттай 100 м2 газрын хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаж /х/х-66/, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас *******дугаартай гэрчилгээ олгосон бөгөөд нь *******той дээрх газрыг хамтран эзэмшихээр хүсэлт /х/х-72/ гаргасны дагуу 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *******ыг дээрх газрын хамтран эзэмшигчээр бүртгэжээ./х/х-8/
Нэхэмжлэгч *******ыг Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах “” авто угаалгын газрын хойд талд байрлах 100 м2 газрыг иргэн тэй хамтран эзэмшигч гэдгийг хариуцагч, гуравдагч этгээд хүлээн зөвшөөрч, маргаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэх үндэстэй байна.
******* нь барилгын зураг төслийг гаргаж, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авч /х/х-8,9/, шаардагдах техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагуудын мэргэжлийн дүгнэлт өгөх комиссын гишүүдийн саналыг авч гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулан /х/х-10/, 2012 оны 9 дүгээр сарын 11- нд барилгын шавыг тавьж, суурийг нь ухсан байхад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “...А зэрэглэлийн бүсэд 2 давхар барилга барих ёсгүй, харин 4 ба түүнээс дээш давхар барилга барих ёстой...” гэсэн шаардлагыг амаар тавьсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдоно.
Түүнчлэн , ******* нарт дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг анх олгохдоо “...А зэрэглэлийн бүсэд 2 давхар барилга барих ёсгүй, харин 4 ба түүнээс дээш давхар барилга барих ёстой...” гэж танилцуулаагүй байгаа нь энэ талаарх баримтыг тус шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 3/22 дугаар албан бичгээр шаардсан боловч ирүүлээгүй /х/х-74/, мөн гэрээнд тусгаагүй байгаа нь иргэнд газар эзэмшүүлэх гэрээ /х/х-7/, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 230 дугаар албан бичиг /х/х-75/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч ******* барилгын зураг төслийг удаа дараа өөрчлөн хийж, хамгийн сүүлийн зураг нь 2013 оны 4 дүгээр сард батлагдсан учраас хугацаа хойшилж барилгын ажил явагдаагүй удааширсан гэж үзэх үндэстэй юм.
******* нь энэ хугацаанд 2 давхар барилгын зураг төсөл гаргасан нь “Будда төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ /х/х 14-15/, Барилга угсралтын “******* *******” ХХК- ийн захирлын “Инженер томилох” тухай 03 дугаар тушаал /х/х-17/, зураг төсөл боловсруулах гэрээ /х/х 18-22/, барилгын эскиз зургаас хэсэгчлэн хуулбарлаж авсан зураг 'х/х 24-32/ зэргээр, 4 давхар барилгын зураг төсөл боловсруулсан болох нь тус шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор сумын 1-р багт баригдах *******ын засвар үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг, Барилгын зураг төсөл хүлээлцсэн акт, барилгын талбайн инженер технологийн судалгааны ажлын дүгнэлт зэрэг материалд хийсэн үзлэгийн тэмдэглэлд 10x10 хэмжээтэй, зоорийн газраас дээш 4 давхар барилгын ажлын зургийг барилгын зураг төслийн “ОСИБЗ-ЗТ” ХХК-д боловсруулж, уг зураг төсөлд Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга *******, Ерөнхий архитектор *******, аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, ахлах байцаагч ******* нар зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан. Монголын барилгын зөвлөх үйлчилгээний корпораци 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр экспертизийн баталгаажуулалт хийжээ. Уг 4 давхар барилгын зураг төсөл нийт 123 хуудас бүхий материал байна. Барилгын зураг төслийг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлцсэн байна...” /х/х-88/, уг зургаас хэсэгчлэн хуулбарлан авсан зураг /х/х33-39/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогджээ.
Мөн тус шүүхээс 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр , ******* нарын эзэмшил 100 м2 газарт дээр үзлэг /х/х 84-87/ хийхэд газрыг тойруулан шон хатгаж, хулдаасаар бүрхэн хашаа татсан, барилгын зориулалтаар ухсан нүх, овоолсон шороо, нураасан блок, 7x6 харьцаатай барилгын суурь цутгасан байгаагаас үзэхэд түүнийг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд , ******* нар нь эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байна гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай, мөн зориулалтын дагуу ашиглахад төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл нөлөөсөн байна гэж үзэх үндэстэй байна.
Хариуцагч аймгийн Засаг дарга болон түүний өмгөөлөгч тайлбартаа “нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 33 дугаар 33.4-т заасныг зөрчсөн...” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамждаа заагаагүй үндэслэлийг дурдсаныг шүүх хүлээн авч үнэлэх боломжгүй.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажлын 10 хоногийн дотор гомдлоо гаргаагүйг шүүх харгалзан үзнэ үү” гэжээ. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах боломжгүй юм.
Дээрх байдлуудаас дүгнэхэд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Харин маргаан бүхий 100 м2 газарт 4 давхар барилга барих боломжгүй тухай нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нарын дурдаж байгаа асуудлыг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд тохиролцож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх боломжтой.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай дүгээр захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн Засаг Даргын Тамгын Газар/-аас 70200 төгрөг -аргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЬЯАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.СУВДМАА
Б.СУГАР