Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00731

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ,  хаягт байрлах ******* ******* ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* //-т холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 677,880.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 463,114.18 төгрөг, хүүгийн төлбөр 202,114.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,016.80 төгрөг, хохирол 9,300 төгрөг нийт 677,880.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулгаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК болон хариуцагч Э.******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчээс 1,499,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй хариуцагчид зээлж, үүргийн гүйцэтгэлд хөдлөх хөрөнгө болох телевизор, хөргөгч барьцаалжээ.

4. Нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хөдлөх хөрөнгө барьцаалж мөнгөн хөрөнгө зээлсэн, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2 зээлийн хүү нэг сарын 3,3 хувь, 4.1.2-т төлбөрийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн нөхцөлд ... үндсэн хүүгийн 20 хуьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, бусад зардал, хохирол, хураамжийг гаргуулан авах гэж тусгажээ.

7. Иймд хариуцагч Э.*******ийн төлсөн 1,854,000 өгрөгийг хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 463,114.18 төгрөг, хүүгийн төлбөр 202,114.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,016.80 төгрөг, хохирол 9,300 төгрөг нийт 677,880.75 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 677,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,819 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 20,819 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН