| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06866/И |
| Дугаар | 197/ШШ2025/00730 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/00730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хаягт оршин суух ******* ******* *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-т холбогдох
10,960,836.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулж 10,960,836 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2. Талуудаас нотлох баримтаар гаргаж өгсөн ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №47 дугаар шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2024/03913 дугаар шийдвэр болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н.******* нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Н.******* нь ХХК-ийн хувьцааны өөрийн эзэмшлийн 50 хувь буюу 6,505 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.*******ид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
3. Ийнхүү нэг талаас компанийн хувьцааг шилжүүлэх, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харицаа үүссэн байна.
4. Нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр шүүхэд гаргаж өгөөгүй боловч талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалтгалт хийсэн татварын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн НА-16220000005 дугаар актаар 2020 оны НӨАТ-тай холбоотой 21,926,673 төгрөгийн төлбөр гарсан үүнээс 10,960,836 төгрөгийн төлбөр нь Н.*******ын эзэмшилд байх хугацааны төлбөр, хувьцаа худалдах үед энэ талаараа мэдээлэл өгөөгүй, доголдлыг нуун дарагдуулсан гэжээ.
6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн зүйлийн 254.6. Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.
7. Нэхэмжлэгч нь Б.******* нь хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийн доголдлыг арилгуулах, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлээ хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
8. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар компанийн татварын өр төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргах эрхгүй юм.
9. Иймд хариуцагч Н.*******т холбогдуулж гаргасан 10,960,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 10,960,836.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,323 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН