Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00729

 

2025 02 05 197/ШШ2025/00729

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ******* шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ,  тоотод оршин суух *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  хаягт байрлах ******* ******* ******* ******* *******т холбогдох

 

хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлдээ шинжээч хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлсэн, ашиглалтад орсон он, барилгын чанар нь зөрүүтэй орон сууцтай харьцуулж үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй болсон гэжээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01167 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 210/МА2024/00938 дугаар магадлалаар Д.*******ээс 33,645,439 төгрөг гаргуулж Голомт банк ХК-нд олгож, барьцаа хөрөнгө болох Л.Наранхүүгийн өмчлөлийн ,,,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн. Шүүхийн *******ийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ГХ2024/02035 дугаар ******* хуудас бичигдэж, ******* ******* ажиллагаа явагдсан.

3. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг ******* баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэжээ.

4. Шийдвэр ******* ажиллагааны хувийн хэрэг материалаас үзэхэд хөрөнгийн үнэлгээний талаар саналаа төлбөр төлөгч, төлбөр авагч нараас 2024.11.22-ны өдөр тус тус гаргасан боловч үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул ******* гүйцэтгэгч 2024.11.25-ны өдрийн №11/85 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ: ... 55.2.2. үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасныг зөрчөөгүй.

5. Тодруулбал ******* гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талуудын саналыг хуульд заасан хугацаанд авч, харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна. Шинжээч Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №59/Ш дугаар үнэлгээний тайланд хөрөнгө үнэлгээний практикт хэрэглэдэг өртгийн болон зах зээлийн хандлагаар тооцож, харьцуулан судалсны үндсэн дээр орон сууцыг 135,476,800 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлжээ.

6. Шинжээч хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулж тооцсон байх ба орон сууцны ашиглалтад орсон хугацааг 1990 он гэж тэмдэглэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь шинжээч дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн шинжээч орон сууцны талбайн хэмжээг улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаар буюу талбайгаар тооцож хөрөнгийн үнэ цэнийг тооцсон нь үндэслэлтэй ба нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнэ цэнээс хэт доогуур үнэлсэн гэх өөрийн шаардлагыг баримтаар нотолж чадаагүй байна.

7. Иймд нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан, хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан хариуцагч ******* Шүүхийн ******* ******* *******т холбогдох шинжээч Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №59/Ш дугаар үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь *******ийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН