| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0029/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 31
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох 1831000000022 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* хотод 1974 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Тарвагатай 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн *******, /РД: *******/,
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт Ж.*******гийн толгой хэсэгт дорцовны ишээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орой ******* сумын иргэн *******ы гэрт очиж нэг шил 0,5 литийн “Хараа” архи хувааж уугаад орой 21 цаг өнгөрч байсан санагдаж байна. *******ы гэрээс ганцаараа с”оёлын төвд бүжиг болж байна” гэхээр нь очиж бүжиглэх зорилгоор очсон. Ингээд соёлын төвд орж бүжиглэж байгаад *******тэй санамсаргүй байдлаар мөргөлдсөн чинь ******* “та яаж байна” гэхээр нь би “чи юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Бид 2 тухайн үедээ нэг их маргалдаагүй хоёр тийшээ болсон. Ингээд хэсэг бүжиглэж байгаад соёлын төвөөс гараад гэртээ харих гээд ******* сумын төм замаар явж байтал миний урд ******* ганцаараа явж байгаа харагдсан. Тэр үед ******* нь соёлын төвд томроод байсан болохоор нь халаасанд байсан дроцовны ишээр *******гийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед толгойгоо бариад доошоо суух үед би тэнд нь үлдээгээд яваад өгсөн. Би хэрэг болдог өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн засварын ажил хийж байгаад дроцовны ишээ өөрийн халаасандаа хийсэн байсан. Тухайн үед хохирогчийн толгой руу цохисон гэх дроцовны ишийг замдаа айлын хашаа давуулаад хаячихсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,
2.Шүүгдэгч С.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед найзындаа очиж нэг шил архи хувааж уугаад соёлын төвд болж байсан бүжгэн дээр очсон. Бүжгэн дээр очоод бүжиглэж байсан хүмүүсийн хажуугаар явж байгаад Ж.*******г мөргөөд хоорондоо маргалдаад салсан. Хэсэг бүжиглэж байгаад бүжиг ч тараад соёлын төвөөс гараад явж байтал Ж.******* тааралдсан. Би өдөр машин янзалж байхдаа машины дорцовны иш кармандаа хийсэн байсан түүгээрээ цохьчихоод явсан. гэх мэдүүлэг,
3.Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ... Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орой ******* сумын соёлын төвд Залуучуудын холбооны шинэ жилд урилгаар оролцож тэндээ бага зэргийн архи дарс хэрэглэсэн. Тэгээд шинэ жил дуусаад үргэлжлүүлээд сумын бүжиг эхэлж шинэ жилд оролцож байсан хүмүүстэй хамт бүжиглэж байсан чинь гаднаас манай сумын иргэн ******* ах архи уусан байдалтай орж ирэхдээ миний хажуугаар гарахдаа мөрлөөд явсан. Ингээд миний уур хүрээд ******* ахыг “та одоо зүгээр явж чадахгүй байна уу” гэхэд ******* ах “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд яваад өгсөн. Тухайн үед би *******ыг тоогоогүй юм. Ингээд би орой болсон болохоор би гэртээ харих гээд соёлын төвөөс гараад төм замаар ганцаараа алхаж байтал араас ******* ах гарч ирээд ямар нэгэн зүйлээр миний толгой руу цохих үед би газарт унасан. Тэр үед ******* намайг тэндээ хаяад явсан. Харин би босч иртэл миний толгой хэсгээс цус гараад байхаар нь шууд ******* сумын эмнэлэг орж эмчид үзүүлж толгойн хэсэгт 2 оёдол тавиулаад гэртээ харьсан. Маргааш нь ******* сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргасан юм. ******* ахтай ямар нэгэн мөнгө төгрөг, өс хонзонгийн асуудал урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. ******* ах надад эмчилгээний мөнгө гэж 300,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал болон ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-19-р ху/,
4. Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Миний биед хөнгөн гэмтэл тогтоогдсон байсан. ******* ах надад эмчилгээний мөнгө гэж 300,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал болон ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
5.Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой эхнэр гийн хамтаар гэртээ унтаж байхад ******* утсаар яриад дуудахаар нь би эхнэрийн хамтаар сумын соёлын төвд очсон юм. Тэр үед шинэ жил болж байсан тэрэнд хальт ороод гарч ирээд найз *******, ын хамтаар бааранд орж 1 шил архи уусан. Тэгээд буцаад соёлын төв ороод хэсэг байж байгаад гарч ирээд гэр лүүгээ явж байхад Мөнхөө ах машинтай явж байгаад найз *******г зодох шиг болсон. Тэгээд гүйгээд очиход *******гийн толгойноос цус гарсан байсан. Бид нар дагуулаад эмнэлэг ороод оёдол тавиулсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,
6.Гэрч Б.гийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой нөхөр ын хамтаар гэртээ унтаж байхад ******* утсаар яриад дуудахаар нь би эхнэрийн хамтаар сумын соёлын төвд очсон юм. Тэр үед шинэ жил болж байсан тэрэнд хальт ороод гарч ирээд нөхрийн найз *******, ын хамтаар бааранд орж 1 шил архи уусан. Тэгээд буцаад соёлын төв ороод хэсэг байж байгаад гарч ирээд гэр лүүгээ явж байхад нөхөр “*******г зодчихлоо” гээд гүйхээр нь би араас нь гүйгээд очиход *******гийн толгойноос цус гарсан байсан. Бид нар дагуулаад эмнэлэг ороод оёдол тавиулсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/, 7. Гэрч М.гийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 25-ны 02 цагийн орчим эмнэлэг дээр ажлаа хийж байхад гаднаас *******, , , нэг эмэгтэй орж ирээд *******гийн толгойноос цус гарсан, би шархыг нь цэвэрлэж оёдол тавьж өгөөд, эм бичиж зөвлөгөө өгөөд явуулсан. Нийт 3 оёдол тавьсан. Биеийн байдал гайгүй. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № 59 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ж.*******гийн биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 14-р ху/,
Шүүгдэгч С.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 32-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 31-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 24-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 25-26-р ху/, яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 31-32-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт Ж.*******гийн толгой хэсэгт дорцовны ишээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорын гаргасан шүүгдэгчийг 500 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, яаралтай тусламж үзүүлсэн хуудас нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 500 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******ад мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН