2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/00847

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 30

191/ШШ2025/00847

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

СЛБЗГ-н хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.******* нь манай байгууллагатай 2022.07.05-ны өдөр БЗГ22-3131 тоот зээлийн гэрээг байгуулж 3,919,920 төгрөгийг сарын 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авахдаа Хэнтий аймгийн ... тоот хаягт оршин сууж байсан боловч 2024.10.30-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 156/ШЗ2024/01641 тоот захирамжаар тус хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.07.05-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.30-ны өдрийн 1641 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.01.24-ний өдрийн 4711 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Урангоогийн оршин суугаа хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...С.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022.07.05-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, С.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд 6,978,061 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* нь зээлийн гэрээнд бичигдсэн Хэнтий аймгийн ... тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй, түүнчлэн оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаан дээрх Баянзүрх дүүргийн ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.30-ны өдрийн 1641 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* нь ******* ******* ******* ******* ******* ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, С.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар С.Б-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгчид мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА