| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06175/И |
| Дугаар | 191/ШШ2025/01090 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01090
2025 02 06 191/ШШ2025/01090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХШВИ ХХК,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн ЛЖХ /LJH/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БД ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн төлөөлөгч М.Ө,
Нэхэмжлэгч ЛЖХ /LJH/-ийн төлөөлөгч Б.Э,
Хариуцагчийн төлөөлөгч Б.А, Х.С,
Гэрч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХШВИ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь 2022.12.15-ны өдөр БД ХК-тай гэнэтийн осол, эмчилгээний зардлын *******ын багц гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний *******ын төрөл нь гэнэтийн осол, гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээний ******* байхаар талууд тохиролцсон. Даатгалын үндсэн нөхцөл болох *******ын үнэлгээг 1 ажилтан (нас барсан) 300,000,000 төгрөг, эмчилгээний зардал 40,000,000 төгрөг хүртэл байхаар тохиролцож, гэрээний хавсралтаар 37 ажилтныг гэнэтийн ослын *******д даатгасан. Даатгуулсан 37 ажилтнаас 21 ажилтны *******ын хураамжид тус бүр 2,400,000 төгрөг, 16 ажилтны *******ын хураамжид тус бүр 1,920,000 төгрөгийг тус тус төлсөн. Дээрхи гэнэтийн ослын *******д даатгуулсан манай компанийн ажилтан ZY нь 2023.09.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан. Уг ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгасан бөгөөд осолд өртсөн ажилтан БНХАУ-ын иргэн байсан тул тухайн улсаас ар гэрийнхнийг нь авчирч мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар уг ослыг гэмт хэргийн *******жгүй гэж тогтоосон бөгөөд Төв аймгийн Прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн 43 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Нас барсан БНХАУ-ын иргэн ZY-ы ар гэрийнхэн нутаг руугаа буцах шаардлагатай байсан тул компанийн дотоод журам, гэрээнд заасны дагуу *******ын нөхөн төлбөрийг нас барсан ажилтны эхнэрт нь урьдчилаад төлсөн. БД ХК-тай байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний зардлын *******ын багц гэрээний үндсэн нөхцлийн 3-т даатгуулагч гэж ХШВИ ХХК-ийг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1- дэх хэсэгт "*******ын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг шаардах" эрхтэй байхаар талууд тохиролцсон. Даатгалын гэрээнд зааснаар манай компани *******ын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Гэтэл БД ХК нь *******ын тохиолдол бий болж ажилтан нас барсан байтал *******ын нөхөн төлбөрийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, биднийг хохироож байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024.10.04-ний өдөр “... хууль болон гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байх тул нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаанд олгох нь зүйтэй байна, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн *******ын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг 2024.10.10-ны өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэнэ үү...” гэх албан бичгийг БД ХХК болон ХШВИ ХХК, БНХАУ-ын иргэн LJH нарт ирүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл *******ын нөхөн төлбөрийг шийдвэрлэхгүй байна. Иймд БД ХК-аас *******ын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч LJ, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч LJ-ийн нөхөр ZY нь 2023.09.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан. Түүний нөхрийн амь нас *******ын гэрээний зүйл болсон бөгөөд нас барснаар *******ын тохиолдол үүссэн байна. Хариуцагч нь *******ын гэрээний дагуу нөхөн төлбөрийг компанид өгөөгүй байсан тул компани дүрэм, журамдаа зааснаар талийгаач ZY-ы ар гэрт *******ын нөхөн төлбөрийг урьдчилаад олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч LJ нь 2023.11.01-ний өдрөөс 2023.11.13-ны өдрийг хүртэл хугацаанд 1,400,000 юанийн нөхөн олговрыг компаниас авсан. Иймд бид компанийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа тул *******ын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд *******ын гэрээ байгуулагдсан талаар маргаангүй. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д даатгагч нь даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжүүлэх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж тус тус заасан байдаг тул ZY буюу талийгчийн хууль ёсны өв залгамжлагч Монгол Улсын хуулийн дагуу эцэслэн тогтоогдоогүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй талаар ХШВИ ХХК, БНХАУ-ын иргэн LJH нарт мэдэгдэж байсан болно. Харин дараа нь хууль ёсны төлөөлөгч нь тогтоогдсон учраас маргаангүй болсон.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн *******ын нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу БД ХК-ийн хүсэлтээр Монголын Хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ байгууллагатай хамтран осол болсон уурхай дээр ажиллаж, 2024.01.30-ны өдөр ХАБЭА-н тэргүүлэх аудитор Д.Б, ХАБЭА-н аудитор Д.Т нараар 06/02/24 тоот дүгнэлт гаргуулсан болно. Энэхүү дүгнэлтэд дурдсанаар “ ...Осолд өртөгсдийг өглөө ажилдаа гарахад нь согтууруулах болон мансууруулах зүйлс, тайвшруулах эм тариа хэрэглэсэн эсэх болон цусны даралтыг нь хэмжсэн баримтгүй, уг босоо амны агаарын найрлага, хүчилтөрөгчийн хэмжээг хэмжин баримтжуулаагүй..., МУ-ын ХАБЭА-н тухай хуулийн 27.3.1-д заасны дагуу ХАБЭА-н бодлого, менежментийн төлөвлөгөө боловсруулж, баталж, мөрдөөгүй, ...Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн 289-р зүйлд заасны дагуу далд уурхайн тоноглолуудын бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээг хариуцагчийг томилсон албан шийдвэр байхгүй,... дүрмийн 33, 36-р зүйлийн дагуу шатыг, гарцыг сард 1-ээс доошгүй удаа шалгаж хөлдсөн мөс шаваргүй байгааг тусгай дэвтэрт тэмдэглээгүй, дүрмийн 76 дугаар зүйлийн дагуу босоо амны тоноглолыг тусгай томилогдсон ажилтан сард 1 удаа, уурхайн дарга болон ерөнхий мэргэжилтэн сард тохиолдлын суурь шалтгаан нь ХШВИ ХХК-ийн төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа бөгөөд цаашид энэ компанийн ХАБЭА-ын менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90%-тай гэж үзэж байна гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн *******ын гэрээний 13 дугаар зүйл нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүлгийн 15 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус даатгагч *******ын нөхөн төлбөр олгох үүргээс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө, 16 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр даатгуулагч нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцсон болно. Тиймээс нэхэмжлэгч компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3, 27.3.1-27.3.4 дэх заалтууд, 28.1.4 дэх заалт, 28.3 дахь заалт, 28.1.8 дахь заалт, 35 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас нь хохирсон байна. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.5 дахь заалт, *******ын гэрээний 13 дугаар зүйлийн 13.15 болон 13.16 дахь заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэнэтийн осол, эмчилгээний *******ын багц гэрээ, гэнэтийн ослын *******д даатгагдсан ажилтнуудын жагсаалт, ХШВИ ХХК-ийн дотоод журам, 2023.05.22-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримт, ZY-ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, ор******* суух үнэмлэх, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2023.05.19-ний өдрийн 03/243 дугаар албан бичиг, хавсралт болох гадаад ажиллагсдын нэрс, 2023.11.01, 2023.11.12, 2023.11.13-ний өдрийн гүйлгээний баримтууд, 2024.05.17, 2024.05.17-ны өдрийн Wechat гүйлгээний цахим баримт, өв залгамжлагчийн тодорхойлолт, Төв аймгийн Прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн 43 дугаар хэрэгт бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, БД ХХК-ийн 2024.05.06-ны өдрийн 01/359 дугаар албан бичиг /хуулбар/, ХШВИ ХХК-ийн 2023.11.02-ны өдрийн 83 дугаар, 2024.05.21-ний өдрийн 36 дугаар, 2024.06.21-ний өдрийн 41 дугаар албан бичиг, 2023.11.01-ний өдрийн нөхөн төлбөр олгох гэрээ, Монголын нотариатчдын танхимын 2024.11.27-ны өдрийн 980 дугаар албан бичиг, гэсэн баримтуудыг,
5.Хариуцагч тал нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ын тохиолдол үүссэний дараа авсан гэрэл зураг, Монголын Хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ-ын 2024.01.30-ны өдрийн 06/02/24 дугаар дүгнэлт, 2023.09.25-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, гэнэтийн осол, эмчилгээний зардлын *******ын багц гэрээ, БД ХК-ийн 2024.05.06-ны өдрийн 01/359 дугаар, 2024.06.06-ны өдрийн 01/482 дугаар, 2024.07.16-ны өдрийн 01/563 дугаар албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
6.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгчийн талын гаргасан хүсэлтээр осол болсон далд уурхайн орчны бичлэг болон зураг байгаа сидид үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн, баримтуудыг,
Хариуцагч талын гаргасан хүсэлтээр Төв аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас, ХШВИ ХХК-ийн 2023.05.01-ний өдрийн үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг томилох тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл байгуулах тухай захирлын тушаал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн маягт, 2023.09.29-ний өдрийн хурлын протокол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023.05.24-ний өдрийн 6/3869 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, анхан шатны тусламж үзүүлсэн тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХШВИ ХХК, БНХАУ-ын иргэн ЛЖХ /LJH/ нар нь хариуцагч БД ХК-нд холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Манай байгууллагын ажилтан БНХАУ-ын иргэн ZY нь 2023.09.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсоны улмаас нас барсан, уг ослыг Төв аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба гэмт хэргийн *******жгүй болох нь тогтоогдсон учраас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, манай компани дотоод журамдаа заасны дагуу *******ын нөхөн төлбөрийг талийгаачийн ар гэрт урьдчилж төлсөн, гэрээний дагуу *******ын тохиолдол үүссэн байхад нөхөн төлбөрийг өгөхгүй байгаа тул шаардах эрхтэй...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч ЛЖХ /LJH/, түүний төлөөлөгч дэмжсэн.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...нэхэмжлэгч ХШВИ ХХК нь Монгол улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас хохирсон болох нь *******жээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тиймээс *******ын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь хариуцагч БД ХК-тай 2022.12.15-ны өдөр Гэнэтийн осол, эмчилгээний зардлын *******ын багц гэрээг 2023.12.14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ХШВИ ХХК нь нийт 21 ажилтны, 6,300,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, нэг ажилтны үнэлгээг 300,000,000 төгрөг хүртэл, эмчилгээний зардал 40,000,000 төгрөг байхаар тооцон бүх төрлийн гэнэтийн ослоос үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалт, амь нас эрсдэх тохиолдол, эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгуулж хураамж төлөх, хариуцагч БД ХК нь *******ын тохиолдол бий болсон үед тохиролцсон хувь хэмжээгээр тооцон нөхөн төлбөрийг олгох үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн *******ын гэрээний харилцааг үүсгэжээ.
Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь *******ын гэрээний үндсэн нөхцөлийн 15, 4 дүгээр зүйлийн 4.1, гэрээний хавсралтад зааснаар *******ын хураамжид 2023.05.22-ны өдөр нийт 15,360,000 төгрөг төлсөн байх ба, үүнд тус гэрээний хураамж болох 1,920,000 төгрөг багтсан, хураамж төлөгдсөн тухайд зохигчид маргаангүй, энэ нь ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдоно. Харин *******ын гэрээний хугацаанд буюу 2023.09.24-ний өдөр нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн даатгуулсан 21 ажилтны нэг болох, БНХАУ-ын иргэн ЗЯ /ZY/ Төв аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах Тэн хун ХХК-ийн далд уурхайд компанийнхаа туслан гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа өндрөөс унаж нас барсан болох нь зохигчийн тайлбар, Төв аймгийн Прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн 43 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол, 2023.09.25-ны өдрийн Шүүх *******жилгээний үндэсний хүрээлэнгийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон.
Энэхүү Прокурорын тогтоолоор “…амь хохирогч ЗЯ /ZY/, хохирогч ВЯ /WY/ нар нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй, өөрсдийн болгоомжгүй үйлдлийн улмаас осол гаргах шалтгаан болсон нь тогтоогдсон, ... гэмт хэргийн *******жгүй...” гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн 233400502 дугаартай хэргийг хаасан байна.
Харин Төв аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023.09.25-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар “...ЗЯ /ZY/... нь ажиллах газар болох 3 дугаар түв*******ий 312 дугаар босоо ам руу шатаар дээшээ өгсөж байгаад анхаарал болгоомж алдаж доошоо унаж амиа алдсан...” гэж дүгнэн, ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон учраас үйлдвэрийн осол гэж шийдвэрлэж, акт тогтоосон, харин тухайлан дүгнэлт гаргаагүй болох нь Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024.12.26-ны өдрийн 473 дугаар албан бичиг, хавсралт баримтуудаар тогтоогдсон.
4.Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.5, 9 дүгээр зүйлд зааснаар *******ын нөхөн төлбөр авахаар, холбогдох баримтуудаа бүрдүүлэн хариуцагч БД ХК-нд 2023.11.02-ны өдрийн 84 дүгээр, 2024.04.22-ны өдрийн 26 дугаар албан бичгүүдээр тус тус хандсан байх ба, хариуцагч БД ХК-ийн 2024.05.06-ны өдрийн 01/359 дүгээр албан бичгээр “…даатгуулагч ZY-ийн хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчаас нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэлийг ирүүлээгүй...” буюу баримт дутуу шалтгаанаар нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг өгчээ.
Улмаар нэхэмжлэгч ХШВИ ХХК нь 2024.06.21-ний 41 дүгээр албан бичгээр нэмэлт баримтууд бүрдүүлж, нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр БД ХК-нд дахин хандсан, хариуцагч БД ХК нь 2024.06.06-ны өдрийн 01/482, 2024.07.16-ны өдрийн 01/563 дугаар албан бичгүүдээр дахин нэмэлт баримт шаардаж, *******ын тохиолдлыг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар хариуг нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд өгчээ.
Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба, тус байгууллагын 2024.10.04-ний өдрийн 3/3284 дүгээр албан бичгээр “...*******ын гэрээнд заасны дагуу *******ын тохиолдлыг нотолсон баримт материалуудыг бүрэн хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй ба, гэрээний 3.1-д зааснаар *******ын тохиолдолд болсон үед нөхөн төлбөрийг даатгагчаас шаардах эрхтэй байх тул нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаанд олгох нь зүйтэй...” гэж дүгнээд *******ын нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх талаар БД ХК-нд мэдэгдэж нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд хариу өгсөн байх боловч хариуцагч БД ХК нь *******ын нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй, олгоогүй байна.
Тиймээс нэхэмжлэгч ХШВИ ХХК нь дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 болон 2023.11.01-ний өдрийн нөхөн төлбөр олгох гэрээний дагуу талийгаачийн эхнэр ЛЖХ /LJH/, хүү ЗЧ /ZCH/, охин ЗШХ /ZXH/ нарт буюу хууль ёсны өв залгамжлагч нарт нөхөн төлбөр болон БНХАУ-аас Монгол улсад, Монгол улсаас БНХАУ-д зорчсон, Монгол улсад байх хугацааны холбогдох зардалд нийт 1,400,000 юань буюу 700,000,000 орчим төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, байгууллагын дотоод журам, 2023.11.01, 2023.11.12, 2023.11.13-ний өдрүүдийн Wechat гүйлгээний цахим баримтууд, өв залгамжлагчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдоно.
5.Хариуцагч БД ХК нь *******ын гэрээний 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн *******ын нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, судлах явцдаа Монголын Хөдөлмөр аюулгүй, ажиллагаа Эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ-д хандаж дүгнэлт гаргуулсан байх ба, уг дүгнэлт, тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт болох зургуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаагаа тайлбарлана.
Тус шүүхийн 2024.12.06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт зургаас үзвэл, хариуцагч байгууллагын нөхөн төлбөрийн хэлтсийн менежерүүд осол болсон далд уурхайд очиж үзсэн, тухайн үеийн нөхцөл байдал нь ус ихтэй, халтирч осолдсон гэх шатны болон эргэн тойрны ерөнхий нөхцөл байдал харагдаж байна.
5.1.Монголын Хөдөлмөр аюулгүй, ажиллагаа Эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгийн 2024.01.30-ны өдрийн 06/02/24 дүгээр дүгнэлтээс үзвэл, ХШВИ ХХК нь ХБАЭА-н сургалт зохион байгуулж шалгалт авдаггүй, эрсдэлийн үнэлгээ хийж аюулыг илрүүлж хяналтад авдаггүй зэргээс шалтгаалан өрөмдөгч ажилтай Wang Yan унаж нас барсан, ослын тохиолдлын суурь шалтаан нь уг компанийн ХАБЭА-н төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа, цаашид энэ компанийн ХАБЭА-н менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90%-тай гэж дүгнэсэн байна.
Дээрх дүгнэлтийг гаргасан ХАБЭА-н тэргүүлэх аудитор Д.Б шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ба, тэрээр “...Тухайн осол болсон газар нь бид биечлэн очсон ба бид нарыг очиход тухайн осол дөрвөн сар долоон хоногийн өмнө болсон байсан ба осол гарсан ажлын байрны тухайн үеийн нөхцөл байдал нь мэдээж хэрэг өөрчлөгдсөн байсан. Осол гарах үед нь харсан хүн буюу гэрчлэх хүн байхгүй байсан учраас манайх ерөнхийдөө компанийн баримт бичгүүдэд үндэслэн дүгнэлт гаргахаар ажиллаж, ХШВИ ХХК-ийн хүний нөөцийн ажилтан н.Баяржаргал, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн н.Ба, ЦДЯ гэх хүмүүстэй ярилцлага хийж асуудлыг тодруулсан. ...ХШВИ ХХК-ийн хувьд холбогдох хууль журмыг баримталж ажиллаагүй, холбогдох дүрэм, журмууд байгаагүй, сургалт зохион байгуулаагүй нөхцөл байдалтай байсан. Баримтууд үзье гэхлээр байхгүй гээд өгөөгүй, угаасаа байхгүй байсан уу, эсхүл бидэнд байхгүй гээд болгоомжлоод үзүүлээгүй юу гэдгийг бол мэдэхгүй байна. ...Тухайн ээлжийг ахалж байх хүн буюу ахлах ажилтан ээлжийн хугацаанд ажилтнуудаа шалгаж байх ёстой байдаг ч үүний дагуу шалгасан баримт бол байгаагүй. Мөн дээш доошоо буудаг шат, гарцыг сард нэгээс доошгүй удаа шалгаж хөлдсөн мөс шавар байна уу үгүй юү гэдгийг шалгаад тусгай тэмдэг тэмдэглэгээ хийх ёстой ч энэ дүрмийнхээ дагуу тэмдэглэгээ хийгээгүй, сард нэг удаа уурхайн дарга болон ерөнхий мэргэжилтэн нарийвчлан шалгаж байх ёстой гэх зэрэг аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагатай холбоотойгоор шалгалт явуулсан ч энэ талаар ямар ч баримт байгаагүй. Ерөнхийдөө бол Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд зааснаар тухайн ажлын байрны орчинд хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлж болох аюулыг илрүүлэх, тухайн аюулыг хяналтад авах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй, аюулгүй ажиллах орчин нөхцөлтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй дүр зурагтай байсан...” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн.
5.2.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дүгнэлт, гэрч Д.Бын мэдүүлгээс үзвэл, Д.Б нь тухайн осол гарснаас хойш 4 сарын дараа ослын газарт очсон бөгөөд ослын газарт үзлэг хийгээгүй, харин тэрээр ажлын байрны цаасан баримт бичиг, ажилчдын ярилцлагад тулгуурлан дүгнэлт гаргаснаа тайлбарлах ба, шүүх энэхүү дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийг тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин Төв аймгийн Прокурорын газрын 2024.03.21-ний өдрийн 43 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолыг хэрэгт буюу осол гарсан цаг хугацаанд хамааралтай байх ба, хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий этгээд тухайн осол болсон цаг хугацаанд ослын газарт үзлэг хийх, хохирогч, гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах, *******жээчийн дүгнэлт гаргуулах зэргээр хуульд заасан ажиллагааг явуулсан, энэ үед нэхэмжлэгч ХШВИ ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журам зөрчсөн байдал тогтоогдоогүй, ажилтнууд нь өөрсдийн буруугаас осол гаргасан, энэ нь гэмт хэргийн *******жгүй болох нь нэгэнт тогтоогдсон байна.
Иймд хариуцагч талын гаргасан “…Нэхэмжлэгч ХШВИ ХХК нь Монгол улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас хохирсон учраас *******ын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.
6.Зохигчид *******ын гэрээний үндсэн нөхцөлийн 5-д даатгуулагчийн ажилтны амь нас, эрүүл мэнд *******ын зүйл байхаар, 10-т нэг ажилтны үнэлгээ 300,000,000 сая төгрөг байхаар, гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д ажилтан нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ *******ын үнэлгээний хэмжээгээр буюу 100% байхаар, 2 дугаар зүйлийн 2.2-т “*******ын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох”-оор, 3 дугаар зүйлийн 3.1-д “*******ын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй” байх зэргээр даатгагч, даатгуулагч хоёрын эрх, үүргийн талаар тохиролцсон байх ба, гэрээний 2 дугаар зүйлд *******ын тохиолдол, *******ын хураамж, *******ын нөхөн төлбөр зэрэг нэр томьёоны талаар тодорхойлжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д ”Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
Äààòãàëûí òóõàé õóóëèéí 4 ä¿ãýýð ç¿éëèéí 4.1.4‑ò “äààòãàëûí òîõèîëäîë” ãýæ äààòãóóëñàí ç¿éëä ó÷èðñàí õîõèðîë, òîõèðîëöñîí áîëçîë á¿ðäýõèéã, 4.1.5‑ä “äààòãàëûí õóðààìæ” ãýæ äààòãóóëàã÷ äààòãàëûí ç¿éëýý äààòãóóëñíû òºëºº äààòãàã÷èä òºëºõ òºëáºðèéã, 4.1.6‑ä “äààòãàëûí íºõºí òºëáºð” ãýæ ãýðýýíèé äàãóó äààòãàëûí òîõèîëäîë ¿¿ññýí íºõöºëä äààòãàã÷ààñ äààòãóóëàã÷èä îëãîõ ìºíãºí õºðºíãèéã,
8 äóãààð ç¿éëèéí 8.1‑ä “äààòãàã÷ íü õóóëü áîëîí ãýðýýíä çààñàí íºõöөëèéí äàãóó ýíý õóóëèéí 8.4‑ò çààñàí áàðèìòûã ¿íäýñëýí äààòãóóëàã÷èä äààòãàëûí íºõºí òºëáºðèéã îëãîíî”, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “*******ын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй”,
10 äóãààð ç¿éëèéí 10.1.1‑ä “даатгуулагч нь äààòãàëûí òîõèîëäîë áîëñîí ¿åä ãýðýýíèé íºõöºëèéí äàãóó íºõºí òºëáºð îëãîõûã äààòãàã÷ààñ øààðäàõ ýðõòýé ãýæ òóñ òóñ çîõèöóóлсан.
7.Иймд нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн ажилтан болох ЗЯ /ZY/ нь 2023.09.24-ний өдөр нас барсан нь *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д заасан *******ын тохиолдлыг бий болгосон байх тул нэхэмжлэгч ХШВИ ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.1.1, *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******ын нөхөн төлбөрийг хариуцагч БД ХК-иас шаардах эрхтэй.
Хариуцагч БД ХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4, *******ын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар *******ын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд олгох үүрэгтэй, энэ талаарх Санхүүгийн зохицуулах хорооны хариуг үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, дààòãàãäàõ ýðñäýë íü ãýíýòèéí áóþó ñàíàìñàðã¿é, çºâõºí ìóó ¿ð äàãàâðûã àãóóëàõ, òîäîðõîé, ìºí㺺ð èëýðõèéëýãäýõ¿éö áàéõ ãýñýí øèíæ¿¿äèéã ººðòºº àãóóëæ áàéхаас гадна, äààòãàëûí òîõèîëäëûí øóóä øàëòãààíò õîëáîîтой хамааралтай байдаг. Òóõàéí äààòãàëûí зүйл áóþó нэхэмжлэгч компанийн ажилтан болох ЗЯ /ZY/ нь ажлын байран дээр ослын улмаас нас барсан нь ñàíàìñàðã¿é, ìóó ¿ð äàãàâàðòàé, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан õîõèðîë нь ìºí㺺ð èëýðõèéëýãäñýí áàéõ äýýðõ øèíæ¿¿äèéã á¿ðýí àãóóëæ áàéõ ба, øóóä øàëòãààíò õîëáîî íü ажилтан нас барж, байгууллага ажиллах хүчгүй болох, улмаар ажилтны ар гэрт байгууллагаас холбогдох нөхөн төлбөр олгож хîõèðîë ó÷èð÷, äààòãàëûí òîõèîëäîë ¿¿ññýí áàéõ ÿâäàë юм.
8.Тиймээс äààòãàëûí òîõèîëäîë áèé áîëñîí ãýäãèéã íîòîëæ, ó÷èðñàí õîõèðëûí õýìæýýã òîãòîîñîí òîõèîëäîëä äààòãàã÷ буюу БД ХК нь íºõºí òºëáºð òºëºõ ¿¿ðýã õ¿ëýýõ áºãººä ýíýõ¿¿ õàðèëöààíû ýðõ ç¿éí ¿íäñèéã Èðãýíèé õóóëèéí 439 ä¿ãýýð ç¿éëèéí 439.4‑ò çîõèöóóлсан.
Харин хàðèóöàã÷ БД ХК нь *******ын гэрээний 15, 16 дугаар зүйлд заасан хууль тогтоомжид заасан бусад үндэслэл буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд äààòãàëûí íºõºí òºëáºð îëãîõîîñ òàòãàëçàõ õóóëü ç¿éí ¿íäýñëýëã¿é, хариуцагч БД ХК нь *******ын гэрээ, Дààòãàëûí òóõàé õóóëü, Èðãýíèé õóóëüä çààñíààð äààòãàëûí íºõºí òºëáºðèéã нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд олгох үүрэгтэй байтал ¿¿ðãýý áèåë¿¿ëýýã¿é áолох нь тогтоогдож байна.
9.Иймд *******ын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар *******ын үнэлгээний хэмжээг 100%-иар тооцон 300,000,000 төгрөгийг хариуцагч БД ХК-иас гаргуулж нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд олгож, нэхэмжлэгч ЛЖХ /LJH/-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч ЛЖХ /LJH/ нь *******ын гэрээний оролцогч биш, *******ын гэрээний тал болох ХШВИ ХХК, БД ХК-иуд бие биедээ шаардлага гаргах ба, нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн ажилтан болох ЗЯ /ZY/-ы амь нас *******ын гэрээний зүйл байсан. Харин ЛЖХ /LJH/ нь нас барсан ажилтан ЗЯ /ZY/-ы ар гэр буюу хууль ёсны өв залгамжлагч байх ба, тэрээр компаниас 1,400,000 юань буюу 700,000,000 гаруй төгрөгийн нөхөн төлбөр авсан, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон бөгөөд этгээд байна.
10.Нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн 2024.10.17-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БД ХК-иас 1,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Хариуцагч талын гарган өгсөн Уул уурхайн сайд, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2015.11.19-ний өдрийн тушаал, хавсралт болох Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм, Монгол улсын Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 269 дүгээр тогтоол, хавсралт болох Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм гэсэн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.‑д зааснаар хариуцагч БД ХК-иас 300,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд олгож, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ЛЖХ /LJH/-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ХШВИ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БД ХК-иас 1,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХШВИ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА