2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01125

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01125

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ХБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,170,371 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.******* нь 2024.08.09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 14,340,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь зээлийн хүүнд 2,300 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2024.11.20-ны өдрөөс эхлэн *******тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг бүрэн төлөлгүй, 73 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагч Н.*******гаас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 14,340,000 төгрөг, зээлийн хүү 823,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,159 төгрөг, нийт 15,170,371 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 15,170,371 төгрөгийг 2025.03.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.04.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.05.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.06.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.07.21-ний өдөр 3,034,075 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 15,170,371 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,170,371 төгрөгийг 2025.03.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.04.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.05.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.06.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.07.21-ний өдөр 3,034,075 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,170,371 төгрөгийг 2025.03.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.04.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.05.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.06.21-ний өдөр 3,034,074 төгрөг, 2025.07.21-ний өдөр 3,034,075 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 233,802 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 116,901 төгрөгийг буцааж, хариуцагч Н.*******гаас 116,901 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА