| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07231/И |
| Дугаар | 197/ШШ2025/00528 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/00528
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-Оросын ******* ******* ******* ******* ******* ******* *******ын 3 дугаар анги нь ******* ХХК-тай салбар ******* ашиглалтын ОГ/24/116 дугаар гэрээг 2024 оны 02 дугаар сарын 02-нд байгуулсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн эзэмшлийн өртөөний сум №24-р салаалсан салбар *******аас 150м ******* *******, 1 суман шилжүүлгийн хамт ашиглуулж, салбар ******* ашиглагч нь төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу 1 дүгээр улирлын төлбөр 2,143,125 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний дотор төлөх байсан. Гэтэл салбар ******* эзэмшигч ******* ХХК нь төлбөрийг хугацаандаа төлөлгүй байсан бөгөөд тус компаниас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/11 тоот албан бичгээр гэрээг цуцлах хүсэлтээ илэрхийлсэн тул гэрээний дагуу зөвхөн 1 дүгээр улирлын төлбөрийг манайд төлөх болсон. Удаа дараа шаардсаны эцэст 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,143,125 төгрөгийг тус тус төлсөн. ОГ/24/116 гэрээний 5.3-т салбар ******* ашиглагч нь ******* арчлалтын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 *******тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээсэн байдаг. Гэрээний дээрх нөхцөлөөр тооцвол 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 183 хоногт төлөх нийт алданги 1,960,959 төгрөг болсон байх ба Иргэний хуулийн 232.4-т зааснаар тооцвол алданги 1,071,563 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 1,071,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 1,071,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,268 төгрөгийн тал ******* 15,134 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол
гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг
дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН