| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0033/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 38
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох 1831000000018 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1993 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ******* аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, *******, Янг ХХК-нд хятад хэлний орчуулагч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн *******, /РД: МХ93080*******18/,
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед ******* аймаг, Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.*******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 1*******-нд яллагдагчаар өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед хадам гийнд дүү , нарын хамт очиж бууз хийж байгаад орой 22 цагийн үед харих гээд явцгаасан. Хадмынхаа хашаанаас Портер маркийн машинтай гарахад хашааны буланд 3 залуу зогсож байсан. Тэгсэн тэр 3 залуугийн голд нь зогсож байсан залуу над руу хандаж “юугаа хараад байгаа пизда вэ” гэхээр нь би “юу гээд байгаа юм бэ? хэн юм бэ чи” гэж хэлээд машинтайгаа бага зэрэг хөдөлсөн чинь “би чамайг таньж байна, чамайг ална” гэх мэт зүйл хэлээд араас орилоод байхаар нь машинаасаа буугаад нэг их холдоогүй байхад шууд намайг заамдаж аваад доош нь дараад тавихгүй байсан. Тэр үед машин дотроос манай дүү бууж ирээд “ахаа та тавьчих” гэж хэлсэн. Тэгсэн ******* нь манай дүүг “гөлөгнүүд минь” гэж хэлсэн. Миний хоолой боогдоод байхаар нь баруун гараараа нүүр лүү нь цохисон. Надад цохиулаад ******* хойшоо унасан. Би тэгээд дүүгээ “цагдаа дууд” гэж хэлээд явуулсан. ******* болон хамт явж байсан хүмүүстэй нь би тухайн газар үлдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ******* согтуу байсан. *******тай хувийн өс хонзон, маргаантай асуудал байхгүй, өмнө нь таньж мэдэхгүй, зүс мэдэж байснаас сайн танихгүй. Би *******т гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. *******т учирсан хохирлыг барагдуулсан зүйл байхгүй байна. Албан ёсны баримт, нэхэмжлэх зүйл гаргаж ирэх юм бол хохирол мөнгийг төлж барагдуулна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн *******9-60-р ху/,
2. Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 26-нд яллагдагчаар дахин өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед хадам гийнд дүү , нарын хамт очиж бууз хийж байгаад орой 22 цагийн үед харих гээд явцгаасан. Хадмынхаа хашаанаас “Портер” маркийн машинтай гарахад хашааны буланд 3 залуу зогсож байсан. Тэгсэн тэр 3 залуугийн голд нь зогсож байсан залуу над руу хандаж “юугаа хараад байгаа пизда вэ” гэхээр нь би “юу гээд байгаа юм бэ? хэн юм бэ чи” гэж хэлээд машинтайгаа бага зэрэг хөдөлсөн чинь “би чамайг таньж байна, чамайг ална” гэх мэт зүйл хэлээд араас орилоод байхаар нь машинаасаа буугаад нэг их холдоогүй байхад шууд намайг заамдаж аваад доош нь дараад тавихгүй байсан. Тэр үед машин дотроос манай дүү бууж ирээд “ахаа та тавьчих” гэж хэлсэн. Тэгсэн ******* нь манай дүүг “гөлөгнүүд минь” гэж хэлсэн. Миний хоолой боогдоод байхаар нь баруун гараараа нүүр лүү нь цохисон. Надад цохиулаад ******* хойшоо унасан. Би тэгээд дүүгээ “цагдаа дууд” гэж хэлээд явуулсан. ******* болон хамт явж байсан хүмүүстэй нь би тухайн газар үлдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ******* согтуу байсан. *******тай хувийн өс хонзон, маргаантай асуудал байхгүй, өмнө нь таньж мэдэхгүй, зүс мэдэж байснаас сайн танихгүй. Би *******т гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. *******т учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна, *******аас уучлалт гуйсан. Бид 2 хоорондоо эвлэрсэн. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62-р ху/,
3.Шүүгдэгч С.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед би машинтай айлын хашаанаас гарч явж байтал хашааны буланд 3 хүн зогсож байсан. Тэгээд би цонхоор хартал “юугаа харсан юм бэ чамайг таньж байна шүү, урд замаа хараад яв” гээд хэл амаар доромжлоод аавын минь нэрийг хэлээд байсан. Тэгээд буугаад очсон чинь намайг эхэлж заамдахаар нь би зөрүүлээд заамдаж нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Дүүгээ “цагдаа дуудаад ир” гэж явуулсан боловч “цагдаа байхгүй байна” гээд эргээд ирсэн. Тухайн үед би хохирогчийн дүүд нь учрыг тайлбарлаж “үл ойлголцол болсон байна, цагдаа дуудах гэсэн боловч байсангүй” гэж сайн хэлсэн юм. Би ийм зүйл болсонд гэмшиж байна. Хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үүндээ ихэд гэмшиж байна. Прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг,
4.Хохирогч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед манай ээж шагнал аваад ээжийндээ очсон юм. Тэгээд ээжийндээ цай, хоол идээд 1,2 хундага архи уусан. Ингээд орой 22 цагийн үед тамхи авах гээд хүргэн , төрсөн дүү нарын хамт “Наран” дэлгүүр лүү явсан юм. Дэлгүүр орох замд айлын хашаанаас “Портер” маркийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн .Уг машинд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Тэгсэн машин дотроос жолооч талын цонхийг онгойлгож нэг залуу машиныхаа цонхоор , бид 3-г дагуулж хараад байхаар нь би тухайн залууд хандаж “замаа хараач, юугаа хараад байгаа юм бэ” гэсэн чинь “замаа харна уу, юугаа харна уу чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь “юу гээд байгаа юм бэ замаа хараад яв” гэж хэлээд “машинаасаа буугаад ир” гэж хэлсэн. Би тухайн машины жолоочийг харанхуйд хэн болох нь харагдахгүй болохоор нь таних гээд очсон юм. Тэгсэн машинаас танихгүй нэг залуу бууж ирсэн. Өөдөөс тулаад ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд нэг гараараа түлхсэн чинь миний өөдөөс гараараа нилээн хүчтэй цохих үед би нүдээ дараад доошоо суухад нь цээж, толгой руу өшиглөсөн юм. Тухайн үед маргалдаж байхад бол танихгүй залуучууд байсан ба одоо бол *******, дүү нь болох гэх манай Цагааннуур сумын залуучууд гэдгээр нь таньж мэдэж байна. Надтай хамт явж байсан манай дүү нар маргааныг болиулж, ээжийндээ очиж, эмнэлгийн байгууллагад очиж эмчилгээ хийлгүүлсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 7-р ху/,
*******. Хохирогч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр дахин өгсөн: ...С.*******т цохиулаад миний зүүн хөмсөг задарсан. С.*******т цохиулаад, т өшиглүүлсний дараа босч ирээд *******тэй барьцалдаж авсан. Өөр ямар нэгэн байдлаар ноцолдож, зодолдсон зүйл байхгүй. Би биеэ хянах чадвартай байсан. Би эмнэлгээр явсан баримтууд, Цагааннуураас ******* рүү хувийн унаагаар ирж очсон тул шатахууны зардал зэргийг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Нийтдээ 400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн яваандаа Улаанбаатар хотод толгойны зураг авахуулна, хэрвээ гэмтэл учирсан бол эмчилгээ хийлгэх болно. Эмчилгээний зардлыг нөхөн барагдуулчихвал гаргах санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. С.******* надаас уучлал гуйсан. Бид 2 эвлэрсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9-р ху/,
6.Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед би өөрийн төрсөн ах *******, хүргэн ах нарын хамт “Наран” хүнсний дэлгүүрээс тамхи авахаар ээжийн гэрээс гараад явж байхад тамгын газрын жолооч гэдэг хүний хашаанаас цэнхэр өнгийн “Портер” маркийн машин зүс таних залуу цонхоо буулгаад бид 3-г хараад байсан ба энэ үед манай ах ******* “наад замаа хараач” гэсэн чинь “юу харах нь чамд ямар хамаатай юм бэ” гэснээ машинаасаа 2 залуу бууж ирээд ******* ахыг нэг нь очиж заамдаж авсан ба хамт явсан нөгөө залууг нь “боль” гээд салгаад юм ярьж байх хооронд ******* ахыг нэг залуу гараараа цохисон ба тонгойх үед нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр цохисон залуу бид нартай үлдсэн ба хамт явсан залуу цагдаа дуудахаар машинаа унаад явсан. Удалгүй цагдаа байхгүй байна гэсээр ирсэн. Тэгээд *******, хүргэн бид 3-г “пиздануудыг зодно” гэх мэт айлгасан ба ******* ахыг “зодно” гээд дайраад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,
7.Гэрч Д.ын 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед хөдөөнөөс сумын төвд ээжийндээ ирсэн юм. Манай ээж шагнал авсан гээд бүгдээрээ цугларсан юм. ******* ах 1-2 хундага архи уусан. Ингээд орой 22 цагийн үед ******* ах, дүү нарын хамт тамхи авах гээд дэлгүүр гарцгаасан. Дэлгүүр явах замд айлын хашаанаас цэнхэр өнгийн “Портер” маркийн машин зүс таних залуу цонхоо буулгаад бид 3-г хараад байсан ба энэ үед манай ах ******* “наад замаа хараач” гэсэн чинь “юу харах нь чамд ямар хамаатай юм бэ” тухайн жолооч машинаа бууж ирээд ******* ах руу тулаад ирэхээр нь ******* ах тухайн хүнийг таних гээд гараараа өөрөөсөө холдуулаад ******* гэх залуутай барьцалдаад авсан. Барьцалдаж байж байгаад ******* гэх залуу *******ыг нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Тэгсэн ******* ах тонгойгоод доошоо суух үед хажуунаас нь гэх залуу 1-2 удаа толгой бие рүү нь өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудахаар явж ******* бид нартай хамт үлдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,
8. Гэрч Д.ын 2018 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...С.******* нь Т.******* ахын нүүр хэсэг рүү гараараа цохисон. С. нь тонгойсон байх үед нь бие хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд ******* ахыг босч ирэхээр нь хартал нүүрнээс нь цус гарч байсан. С.******* *******тай Портер машины арын ачааны хэсэгт болсон асуудал. Тэр үед нь бид 2 хажууханд нь хараад зогсож байсан юм. С. бас хараад зогсож байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,
9.Гэрч В.ийн 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед , ******* бид 3 найзындаа очиж бууз хийлцэж байгаад орой 22 цагийн үед харих гээд “Портер” маркийн машинтай явсан. Тэгээд найзынхаа хашаанаас гараад булан эргэх гэж байхад гудамжний үзүүрээс 3 залуу гарч ирээд “хөөе, зогс таньж байна шүү” гэж хэлсэн. ******* машин барьж явсан юм. ******* машинаас бууж очоод нэг залуу шууд заамдаад авсан. Тэгээд ******* бас харилцан заамдсан. Тэр үед машинаас бууж *******ийг салгах гэж байхад ******* тухайн залууг нэг удаа гараараа цохисон. Айхавтар зодоон болсон зүйл байхгүй. хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх гээд машинтайгаа явж байхад нь би замдаа бууж үлдсэн. Би нялх хүүхэдтэй явж байсан болохоор замдаа буусан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,
10.Гэрч С.ийн 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой ахын эхнэрийнд очиж бууз хийж өгсөн юм. Ингээд 22 цагийн үед харих гээд “Портер” машинтай ******* ах, эгчийн хамт хашаанаас нь дөнгөж гарч байхад гудамжны буланд 3 залуу байсан ба нэг залуу нь согтуу байсан. Манай ах ******* машиныхаа цонхыг буулгаад харсан чинь “юугаа хараад байгаа юм бэ гөлөг минь” гэх үг хэлсэн. Тэгээд машинтайгаа хөдөлсөн чинь араас орилж хашгираад байсан. Тэгсэн ******* ах машинаас буугаад хэл амаар доромжлоод байсан залуутай бараг уулзаад л барьцалдаад авсан. Би тэгэхээр нь машинаас буугаад салгах гэж дундуур нь ороод салгаж дийлэхгүй болохоор нөгөө ахтай явж байсан 2 залууд хандан “наашаа ирээд салгаач” гэж хэлээд эргээд харахад ******* ахтай заамдалцаж байсан ах газар унасан байсан. ******* ах “намайг цагдаа дууд” гэж хэлээд явуулсан. Манай ах ******* нөгөө залуучуудтай үлдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
11.Гэрч Т.ын 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай ээж шагнал авсан юм. Ингээд ах дүү нар цугларсан юм. Орой ээжийнд ******* ах 2-3 хундага архи уусан. Орой 22 цагийн үед ******* ах “тамхигүй болчихлоо” гээд тамхи авах гэж дэлгүүр явах гэж байсан. ******* ахтай хүргэн , бид 3 хамт явсан. Наран хүнсний дэлгүүр орох гээд явж байхад айлын хашаанаас “Портер” маркийн гарч ирсэн ба гарахдаа цонхоо буулгачихаад жолооч нь бид нарыг дагуулж хараад байхаар нь ******* ах “замаа харж яваа” гэж хэлэхэд “замаа харна уу чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд машинаасаа бууж ирэхээр нь ******* ах бууж ирсэн жолоочийн өөдөөс очсон. ******* ах уг залууг гараараа түлхэж өөрөөсөө холдуулж барьцалдаж байгаад ******* ахыг гараараа нэг удаа цохисон. Тэгсэн ******* ах доошоо тонгойход хамт явж байсан нэг залуу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу нь цагдаа дуудна гээд яваад өгсөн. ******* ахыг цохисон залуу бид нартай хамт үлдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,
12.Гэрч Т.ын 2018 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...С.*******, ******* нарыг маргалдаж барьцалдаж байхыг 3-4 алхмын зайнд Чулуунбаатарын хамт хараад зогсож байсан. С. тэр 2-н хажууд зогсож байсан. *******ыг ******* гараараа нүүр хэсэг рүү хүчтэй цохих шиг болоход ******* ах гараараа нүүрээ дараад тонгойход хамт явж байсан хөл, цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Өөр ямар нэгэн байдлаар цохисон асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,
13.Гэрч Г.ын 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.******* нь даруу төлөв зантай, найз нөхөддөө бага зэрэг онгироо зантай, хэрг бараг хүнтэй маргалдаж муудалцахгүй, шударга, сэргэлэн, хүний ая эвийг олчихдог, дээд боловсролтой, Хятад улсад хүнд машин механизмаар өнгөрсөн хавар сургуулиа төгссөн, арх согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи бол татдаг. Гэр бүл амьдрал боломжийн, аав, ээж нь 2-лаа ажилтай хүмүүс байдаг. С.******* нь хятад компанид орчуулагч ажилтай. Өөрийн өмч хөрөнгө гэдэг зүйл байдаг эсэхийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 2*******-р ху/,
14.Гэрч С.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.******* 1993 онд миний том хүү болж төрсөн. Доороо 2 эрэгтэй дүүтэй. Бага байхдаа Цагааннуур сумын цэцэрлэгт хүмүүжиж, ЕБС-ын сургуулийг төгссөн. Өвөрмонголын өөртөө засах оронд уул уурхай үйлдвэрт хятад хэлний орчуулагч ажилтай. Одоо гадаадад магистарт суралцаж байгаа. Зан аашны хувьд сэргэлэн цовоо, хүний арга эвийг олчихдог, архи согтууруулан ундааны зүйл хэрэглэдэггүй, элдэв муу зуршил байхгүй, бараг хүнтэй хэрэлдэж маргалдахгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,
1*******.Гэрч Т.Насанжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т.*******ын биед 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн биеэр үзэж, мөн нүдний эмчийн үзлэг, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хуудас зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Зүүн хөмсөг язарсан шархтай, дээд доод зовхи цус хуралт, нүдний салст цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи бүхий доргилт бүхий гэмтэл тогтоогдсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 42 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Т.Нанзадбаатрын биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 32-р ху/,
Шүүгдэгч С.Пүрэвжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 72-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 67-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх *******8-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх *******9-62-р ху/, яаралтай тусламж үзүүлсэн хуудас, /хх-ийн 31-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 33-34-р ху/, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-р ху/, хохирлын талаарх баримтууд, /хх-ийн 37-38-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******ийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед ******* аймаг, Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.*******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорын гаргасан шүүгдэгчийг торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь яллагдагчийг байцаасан тэмдэглэл, яаралтай тусламж үзүүлсэн хуудас, шинжээчийн дүгнэлт, /хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 4*******0 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4*******0 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3-р зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******т мэдэгдсүгэй.
*******. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 1******* хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН