Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/00150

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01185/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагч Э.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч И.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

 “...Дархан-Уул аймаг, ******* тоот 53.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.*******д шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, тус орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд талууд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээний орон сууцны үнийг 105,000,000 төгрөг байхаар шинэчлэн тохиролцож, үүнээс төлөгдсөн 70,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөгийг Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  дотор Хаан банкны зээлээр төлж дуусгах, мөн хугацаанд Э.******* нь Д.*******гийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцов.       

Харилцан тохиролцсонтой холбоотойгоор хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан “Орон сууц худалдах, худалдан авах, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнээс татгалзсан хүчингүй болгуулах, байрыг чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэл, Д.*******гийн гаргасан Э.*******д холбогдох 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0975 дугаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.*******д шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэл тус бүрээс бүхэлд нь талууд татгалзав.

Хариуцагч Э.******* нь маргаан бүхий орон сууцыг “Бид” ББСБ-ын барьцаанаас чөлөөлж тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.*******гийн нэр дээр шилжүүлэхийн зэрэгцээ тус орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд шаардлагатай 6,000,000 төгрөгийн тал буюу 3,000,000 төгрөгийг Д.******* урьдчилан гаргаж, Д.******* нь “Бид” ББСБ-аас 35,000,000 төгрөгийн зээл авч гаргуулахад Э.******* нь эвлэрлийн гэрээнд заагдсан хугацааны дагуу туслах ба зээл гарсны дараа 35,000,000 төгрөгөөс орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд Д.*******гаас гаргасан 3,000,000 төгрөгийг хасаж 32,000,000 төгрөгийг Э.*******д төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Энэхүү хэлцлийг талууд хэн нэгний дарамт, шахалтгүй, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан болно. Энэхүү хэлцлийг 3 хувь үйлдэж талууд гарын үсэг зурж шүүх баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээнд “...нэхэмжлэгч Д.******* нь Дархан-Уул аймаг, \******* тоот орон сууцны үнэд 35,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Э.*******д төлж дуусгах, хариуцагч Э.******* нь мөн хугацаанд маргаан бүхий орон сууцыг “Бид ББСБ”-ын барьцаанаас чөлөөлж гэрчилгээг нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлд шилжүүлнэ. Орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд шаардлагатай 6,000,000 төгрөгийн тал буюу 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.******* урьдчилан гаргаж, уг мөнгийг хариуцагчид төлөх мөнгөнөөс хасаж тооцно. Хариуцагч Э.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав” гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

Маргаан бүхий орон сууц нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа үйл баримт байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах ба энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдаж байна.

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох иргэний хэрэгт “...нэхэмжлэгч Д.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны үнэд 35,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Э.*******д төлж дуусгах, хариуцагч Э.******* нь мөн хугацаанд маргаан бүхий орон сууцыг “Бид ББСБ”-ын барьцаанаас чөлөөлж гэрчилгээг нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлд шилжүүлнэ. Орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд шаардлагатай 6,000,000 төгрөгийн тал буюу 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.******* урьдчилан гаргаж, уг мөнгийг хариуцагч Э.*******д төлөх мөнгөнөөс хасаж тооцно. Хариуцагч Э.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН