Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2025/00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн ..... тоотод оршин суух, утасны дугаар ......., ******* овогт ******* *******,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... баг Д.... оршин суух, утасны дугаар .... ******* ******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэд 2,500,000 төгрөг нийт 32,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч: ******* (Цахимаар)

            Хариуцагч: ******* шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ ирүүлж оролцоогүй.

             Иргэдийн төлөөлөгч: *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь М.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэд 2,500,000 төгрөг нийт 32,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь одоо амьдардаг газраа зарна гэхээр нь би худалдаж авахаар болж, 2020 оны 6 сард бэлнээр 30,000,000 төгрөг гэрт нь аваачиж өгсөн. Мөнгө өгөхөөр гэрт нь очихдоо би эхнэр хамт очсон. Ингээд 2021 онд газраа авъя газар дээрээ юм баръя гэхэд газраа чөлөөлж өгөөгүй. нь манай эхнэртэй найзууд тул нэг удаа хамт сувилалд явж ирэхдээ манай эхнэр чи битгий газраа нэхээд бай газрын илгээ нь банкны барьцаанд байгаа гэсэн гэх болсон. Ингээд би хашаанд нь 4*8 харьцаатай зоорь, слакладны зориулалттай нүх ухаад барилгын ажил эхлүүлэх гэж байсан боловч эхнэр бид хоёр тусдаа амьдрах болж, энэ ажил зогсонги байдалд орсон. Мөн 2020 оноос манай хураалгатай байсан гэрийг барьж байя гээд авсан боловч тэдний хашаанд бариатай байж байгаад манай гэр шатчихсан юм. Саяхан би уг гэрээ үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарч байна лээ. Иймд *******гаас газрын үнэ 30,000,000 төгрөг, монгол гэрийн зах зээлийн үнэлгээгээр 2,500,000 төгрөгийг нэмээд нийт 32,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын үнэ болох 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг, ............хаягт байрлах 980м.кв газрыг өмчилдөг. Уг газраа худалдаж, оронд нь мал худалдан авч амьдралаа залгуулахаар шийдэж энэ тухайгаа өөрийн найз хэлэхэд манай газрыг сонирхон улмаар худалдан авахаар болж, нөхрийн хамт 2020 оны 9 дүгээр сард 25,000,000 төгрөгийг надад бэлнээр авчирч өгсөн. 5,000,000 төгрөгийг илгээ гарсны дараа өгөхөөр тохирсон. Бидний хооронд ямар нэг гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. Түүнчлэн, уг хөрөнгөөр би мал худалдан авсан. Харин тухайн үед миний дээрх өмчлөлийн газар банкны зээлийн барьцаанд байсан тул өмчлөх эрхийг *******, нарын нэр дээр шилжүүлж чадаагүй бөгөөд хэсэг хугацааны дараа шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь эхнэр Г. хувийн таарамжгүй харилцаатай болж, үүндээ газрын асуудлыг хөндөж, хэл амаар доромжлоод хэцүү байна гэсний дагуу найз гийн хүсэлтээр 25,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр аваачиж өгсөн. Уг төлбөрийг миний зүгээс гэр бүлийн өмчлөлийн мал зарж, үлдсэнийг нь банкны зээл авч төлж барагдуулсан. Үүнийг түүний эхнэр байсан мөн хүлээн зөвшөөрч, илж байгаа болно. Өөрөөр хэлбэл, газрын төлбөртэй холбоотой өглөг, авлага бидний хооронд байхгүй. Тиймээс нэхэмжлэгч ******* анхнаасаа мэдсээр байж, ийнхүү нэхэмжлэл гаргасанд туйлын гайхаж байна. Гэрийн үнэ болох 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: *******, нар нь өөрсдийн гэрийг контейнэрт хадгалахаар чанар нь муудаад байна, салхи оруулж байвал дээр юм, танай хашаанд бариад байлгаж байя гээд манай хашаанд 2020 онд барьж байлгасан. Манайх өөрийн гэртэй тул тэдний гэрийг ашиглах хэрэгцээ шаардлага бидэнд байгаагүй. Тиймээс тус гэрийг хэн нэгэн ашигладаггүй, цоожтой байдаг байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гал түймэр гарч манай 5 ханатай гэр болон *******, нарын гэр шатсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтээр цахилгааны ашиглалтын гэмтлээс гарсан байх магадлалтай гэж тогтоосон. Энэ нь бидний буруугаас шалтгаалаагүй бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон тул *******д гэрийн төлбөрт 2,500,000 төгрөг төлөх үндэсгүй юм. Тухайн үед гал түймэрт манай гэр ч мөн адил шатаж бид гэр оронгүй болсон.

Иймд дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           3. Хэрэгт нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотлох баримт гаргуулах, асуулгах хүсэлт, нэхэмжлэгч талын хүсэлтээр ээр ыг асуусан мэдүүлэг, шүүхийн тамгын газраас нэхэмжлэлтэй *******д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай хэргээс 2023 оны шүүх хуралдааны тэмдэглэлийг, -ийн хөрөнгийн үнэлгээний тайланг,

           4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар, асуулгах хүсэлт, хариуцагчийн хүсэлтээр г ээр асуусан мэдүүлэг, *******гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн  тооллогын баримтын хуулбар, Хаан банкны 2020 оны 01 сарын 29-ний өдрийн малчны зээлийн гэрээний хуулбар, 5644340835 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, *******гийн 5637008874 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн хүсэлтээр г ээр асуусан мэдүүлэг зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

        ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэд 2,500,000 төгрөг нийт 32,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  *******тай 2020 оны 6 сард газар худалдах, худалдах авахаар тохиролцож, газрын үнэд төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулна гэж, мөн манай 5 ханатай монгол гэрийг хариуцагч гуйж хашаандаа барьж байгаад гал түймэрт өртөж шатсан тул гэрийн үнэ 2,500,000 төгрөг нийт 32,500,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

3. Хариуцагч бид уг газрыг 30 сая төгрөгөөр зарахаар нэхэмжлэгч ******* болон түүний эхнэр Орхонтуяа нартай тохиролцож, газрын үнэд нэхэмжлэгч *******, түүний эхнэр асан Орхонтуяа нараас 25,000,000 төгрөг бэлнээр авч, газрын илгээг шилжүүлсний дараа 5 сая төгрөгийг авахаар амаар тохиролцож наймаа хийсэн боловч нэхэмжлэгчийн эхнэр асан Орхонтуяа нь гэр бүлийн маргаантай байх үедээ “...уг газрыг авахаа болилоо гэж мөнгөө шаардахаар нь нэхэмжлэгчийн эхнэр 25,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр  бэлнээр аваачиж өгсөн, 5,000,000 төгрөгийг илгээ гарсны дараа өгнө гээд төлөөгүй байсан тул надад өөр төлбөр байхгүй, мөн гэрийн тухайд өөрсдөө гэрээ авчирч манай хашаанд барьсан.

Гал түймэр гарч манай болон тэдний гэр шатсанд би буруугүй тул төлбөр төлөх үндэсгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус тус татгалзжээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч *******, түүний эхнэр асан нар нь гэр бүл  байх үедээ 2020 оны 06 сард хариуцагч *******гаас Сүхбаатар аймгийн ............. байрлах 980 м.кв газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, *******, нар 25,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг илгээ гарсны дараа төлөхөөр талууд амаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. (хх-11-12, 32-33х)

 

Энэхүү хэлцэл нь Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

         5.3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.

 

5.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

         5.5. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.

 

         5.6. Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу газрын үнэд 30,000,000 төгрөгийг  төлсөн гэж шаардсан боловч гэрээний үнэд 30,000,000 төгрөг төлөхөөс 2020 оны 06 сард 25,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг илгээ гарсны дараа төлөхөөр талууд тохиролцсон болох нь хариуцагчийн 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч болон түүний эхнэр Орхонтуяа нар хамт гэрт авчирч өгсөн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг газраа шилжүүлж өгсний дараа авахаар бид тохирсон байсан гэх тайлбар, “..газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг өгсөн байснаа 2023 оны өмнөхөн ******* бид 2 гэр бүлийн маргаантай болсны улмаас 20,000,000 төгрөгөө буцаан авсан. 5,000,000 төгрөгт нь идшэнд, гуанзандаа мах авсан. *******гаас газрын төлбөрт төлсөн 25,000,00 төгрөгөө бүгдийг нь авсан. Нэхэмжлэгч бид 2 гэр бүлийн маргаантай байсан тул уурандаа Орхонтуяагаас авах мөнгөө өөрөө олж аваарай.” гэж хэлсэн гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн гэр бүл байхдаа хийсэн дээрх худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг түүний гэр бүлийн гишүүн асан (гэрлэлтээ цуцлуулаагүй байхад нь) хариуцагч өгсөн болох нь тогтоогдож байна. (хх-17, 60-74х)

 

           6. Нэхэмжлэгч 30,000,000 төгрөг өгсөн гэж шаардсан боловч нэхэмжлэлийн 5,000,000 төгрөгийг хэрхэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч болон нарын гэрээний 30,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг газраа шилжүүлсний дараа төлөхөөр бид тохиролцсон байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасантай нийцсэн гэж шүүх үзлээ.

 

 7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчийн гэрээнээс татгалзаж шаардаж  байгаа 30,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг хариуцагчийн эхнэр асан буюу тус гэрээг хамт хийлцсэн   тэднийг гэр бүл байх үед нь төлсөн болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэлийн 5,000,000 төгрөг нь хариуцагчид өгсөн гэдэг нь тогтоогдохгүй хариуцагч болон ийн мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

         8. Эд хөрөнгөд учруулсан хохирол 5 ханатай гэрийн үнэ 2500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

          8.1 2022 оны  10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ******* нь  Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14-р зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн”, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөнөөс цахилгааны ашиглалтын гэмтлээс гал гарч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Шарга хорооллын 5 дугаар гудамжны 06 тоот буюу хариуцагч *******гийн хашаанд байсан нэхэмжлэгч О.******* 5 ханатай гэр шатсан болох нь зохигчийн тайлбар (хх-11-12х), Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-13х),

 

           8.2 Гал түймэр гарсны улмаас нэхэмжлэгч О.******* өмчлөлийн 5 ханатай гэр шатаж 2,500,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь -ийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-100-122х), , нарын мэдүүлэг (хх-27-28,32-33х), зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. 

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгэж зааснаар хариуцагч ******* нь уг гал гарсны улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

11. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “...санаатай гэмт хэргийн улмаас учруулсанаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчийн эд хөрөнгийн байдал, болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн болон хариуцагчийн гэр, эд хөрөнгөнүүд тус тус галд өртсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн 2,500,000 төгрөгийн шаардлагын үнийн дүнгийн 80 хувиар тооцож, 2,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 20 хувь буюу 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

12. Харин хариуцагчийн гал түймэр гарахад гэр шатахад миний буруу байхгүй гэх татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул үндэслэлгүй гэж үзсэн болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах эрх үүрэгтэй байхаар тус тус заасан.

 

13. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан болно.

 

 14. Шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч ******* “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэлээ.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 320,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гаас 46,950 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэв.

 

             16. Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1,  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.******* 32,500,000 төгрөг гаргуулах шаардлагын 30,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэд 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 320,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 46,950 төгрөгийг гаргуулж *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА

 

                 ШҮҮГЧИД                                 С.НАСАНБУЯН

 

                                                                 Н.БАЯРБААТАР