| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/08450/И |
| Дугаар | 197/ШШ2025/00520 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/00520
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 11068457 тоот харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, 11068457 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ард аппликейшнд хүсэлт илгээн, 1,140,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Ард аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 220,007.07 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 2,212.10 төлөлт хийсэн, зээлийн хүүд 218,885 төгрөгийг төлсөн. ******* нь зээлийн гэрээний үүргийг болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.5.2-т заасныг үндэслэн үндсэн зээл, 1,140,000 төгрөг, зээлийн хүүд 581,015 төгрөг буюу нийт 1,718,802.90 төгрөг төлж барагдуулах ёстой байна. Иймд хариуцагчаас 1,718,802.90 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,718,802.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан 1,718,802.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,450 төгрөгийн тал хувь 21,225 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН