| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/01064/И |
| Дугаар | 307/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00107
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01064/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** баг,**** хороолол, ***** байр, **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** баг, ***хороолол, *** байр, ** тоотод оршин суух, ******* овогт ************** холбогдох
45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******
Хариуцагч *******
Хариуцагчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
...*******, ******* нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ***баг, ***хороолол,***байр, **өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнийг 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр тодорхойлон нэхэмжлэгч ******* уг үнээс 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг өөрийн ногдох хувиа гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ******* 30,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хүлээн авсны дараа үл хөдлөх гэрчилгээнээс нэрээ хасуулах гэж талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлтэй, *******т холбогдох 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, зохигчид ...*******, ******* нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 1***баг, ***хороолол,***байр, **өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнийг 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр тодорхойлон нэхэмжлэгч ******* уг үнээс 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг өөрийн ногдох хувиа гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ******* 30,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хүлээн авсны дараа үл хөдлөх гэрчилгээнээс нэрээ хасуулах гэж талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж өгнө үү гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Р.******* нэхэмжлэлтэй, *******т холбогдох 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт *******, ******* нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 1***баг, ***хороолол,***байр, **өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнийг 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр тодорхойлон нэхэмжлэгч ******* уг үнээс 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг өөрийн ногдох хувиа гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ******* 30,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хүлээн авсны дараа үл хөдлөх гэрчилгээнээс нэрээ хасуулах гэж талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж өгнө үү Талууд энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр хэн нэгний шахалт дарамтгүй байгуулсан болно. Иймд шүүх эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нараас 457,950 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод нөхөн төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС-