| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0042/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 43
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 1731000970099 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд ****** оны **** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, **** настай, ****эгтэй, *****, **** боловсролтой, ******мэргэжилтэй, Улаанбаатар хот, **** дүүрэг, ****дугаар хороо, ****** байрны **** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД: *************/,
Шүүгдэгч М.******* нь Г.*******, О.******* нарыг Оросын холбооны улсын тэтгэлэгт сургуульд оруулж өгнө, урилга ирсэн гэх мэтээр хуурч бусдыг залилан Б.*******од 2.248.000 төгрөгний, С.*******эд 1.000.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 09 дүгээр сарын 18-нд сэжигтнээр өгсөн: ...Миний хувьд Сэлэнгэ аймгийн тамгын газрын ажлын орчуулга 2017 оны 1 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна хийж байхад миний урд өмнө нь буюу ОХУ-д гэр орноор нь орж гараад явдаг байсан аймгийн шүүхийн байгууллагад ажилладаг ******* эгч манай охин “******* энэ жил 12 жилийн сургууль төгсөж байгаа юм, чи аймагт ирсэн бол эгчтэйгээ нэг уулзаадах” гэхээр нь ажлын өрөөнд нь очиж уулзаж орй зуурын юм ярьж сууж байхад ******* эгч “ОХУ-ын засгын газрын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгалтанд ямар журмаар хамруулах вэ” гэхээр нь ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвөөс 2017 оны 03 дугаар сард шалгалтын хувиар зарлагдах байх тэр үед нь шалгалтанд бүртгүүлээд оруулаад өгье, бүрдүүлэх бичиг баримтыг хэлж өгөөд гарсан. Энэ цагаас хойш хэсэг хугацааны дараа ******* эгч “манай нэг танилын хүүхэд байна, үүнийг тэтгэлэгийн шалгалтанд хамруулж болох уу” гэхээр нь би “оросуудтайгаа зөвлөөд хариу өгье” гэж хэлсэн чинь “чиний дугаарыг өгсөн, чамтай утсаар ярина” гэхээр нь “за” гэж тасласан. Удаагүй ******* гэдэг хүн 9136 дугаараас над руу залгаад “хүүхдийн асуудлаар холбогдож байна” гэхээр нь “хүүхдийнхээ бичиг баримтыг ирүүл” гэж хэлээд би ОХУ-ын Шинжлэх ухаан соёлын боловсролын төлөөлөгч оростой очиж уулзсан чинь “боломжтой” гэсэн хариу өгсөн үндсэн дээр би ******* гэдэг хүний бичиг баримтыг нь авч ОХУ-ын Засгын газрын тэтгэлэгт хамруулах анхан шатны шалгалтанд бүртгүүлсэн юм. Энэ цагаас хойш *******, ******* 2 хүүхдийн материалууд бүгд монгол хэл дээр байсан учир ******* эгчид “бүх материалыг орос хэл дээр орчуулах шаардлагатай байна, зардал нь хэдэн төгрөг болох нь мэдэхгүй байна” гэхэд надад 250.000 төгрөг орчуулгын хөлс гэж шилжүүлсэн. ******* гэдэг хүн надтай утсаар яриад “чи бүх хөөцөлдөх материал, шалгалтанд оруулах бүрдүүлэх зүйлийг хариуцаарай” гээд 1 сая төгрөг шилжүүлсэн. Үүнийг би авсан байгаа. ******* эгчийн хувьд өөрийн хүүхдийг ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах санаатай *******ыг хамгийн эхлээд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Орос хэлний олимпиадад оролцохоор болох үед ******* эгч надад “Сэлэнгэ аймагт ирэх буцах зардлыг чинь өгье, дансаа явуул” гэхээр нь ээжийн танил оросод байхад гэр орноор нь ирж хонодог байсан учраас би тус болох үүднээс хүүхдийг нь аймгийн олимпиадад оролцуулахаар ирэхэд 100.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр үед Сэлэнгэ аймагт ирээд хүүхдийг нь олимпиадад оруулж дэмжих гэтэл өөрийн сурч байсан сургуулиас аймгийн олимпиадад шалгарч чадаагүй. Иймээс би зохион байгуулж байсна комиссоос нь гуйгаад Спорт сургуулийн нэрийн өмнөөс олимпиадад *******ыг оруулах үед 8 дугаар байранд орж улсын хэмжээнд өрсөлдөх боломжгүй болчихсон. Ингээд би буцаад гэр лүүгээ хариад хэсэг хугацааны дараагаар буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* эгчээс би “түр хугацаагаар 500.000 төгрөг зээлж тус болооч” гэж гуйсан чинь “тэг” гэж хэлээд надад 500.000 төгрөг зээлсэн. Дараа нь ******* гэдэг хүүхдийг нь ОХУ-ын тэтгэлэгт хамрагдах шалгалтанд оруулах үедээ бичиг баримтыг нь орос хэл дээр орчуулсан. Нааш цааш өгч бүрдүүлсэн энэ зардал мөнгө болох 250.000 өгсөн. Энэ нь орчуулга, таксины мөнгө, ******* бид 2 цуг явж хоол унд гээд дууссан. Ингээд хүүхдийг нь хамгийн эхлээд математикийн шалгалтанд хамруулж оруулсан чинь тэнцсэн, дараагийн шалгалтанд англи хэлний шалгалтанд оруулсан чинь тэнцээгүй, харин орос хэлний шалгалтанд орох шаардлага байхгүй. Тэгээд *******ын материал ОХУ-ын боловсролын яам руу 1000 гаран хүүхдүүдийн бичиг баримттай хамт илгээгдсэн байгаа. Ингээд 2017 оны 08 дугаар сар хүртэл бүх хүүхдийг тэнцсэн, тэнцээгүй асуудлыг хүлээсэн чинь *******д суралцах эрх ирээгүй. Харин 450 хүүхдийн эрх ирсэн байсан. Энэ талаар ******* эгчид хэлсэн чинь “яагаад ирээгүй юм бэ, чамд зөндөө мөнгө төгрөг зарцуулсан, хуулийн байгууллагаар шийдүүлнэ” гэж надад хэлэхээр нь “би хууль бус зүйл хийгээгүй, та надад зээлсэн 500.000 төгрөгөө нэхэмжилж байгаа бол би тэр мөнгийг чинь өгнөө” гэж хэлэх үед “хуулиар шийднэ” гээд утсаа салгасан. Миний хувьд хүн залилсан асуудал байхгүй гэж үзэж байна. ******* эгчээс 850.000 төгрөг авсан. Мөн ******* ахын хүүхэд *******ын хувьд бол материалыг сүүлд хоцруулж буюу 2017 оны 04 дүгээр сарын эхээр надад өгсөн. Би тэр бичиг баримтыг нь ОХУ-ын Шинжлэх ухааны соёлын төвийн төлөөлөгчид дамжуулаад өг гэж надад 1.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь би орчуулга хийсэн, холбогдох хүмүүс буюу Шинжлэх ухааны соёлын төвд ажилладаг 2 хүнд 200 долларыг хугацаа хоцорсон бичиг баримтыг бүртгээд өгөөч гэж хэлээд өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь би унаа хөлс, нэгж, хоол унд гээд зарцуулаад дууссан. Дараа нь ******* ах над руу залгаад “*******ын асуудлыг бүтэх талаас нь хөөцөлдөөд өг, урилга ирвэл дахиад нэмээд мөнгө өгнө, чи үүнийг бүтээгээрэй, манай хүүхэд өөр ямар нэгэн сургуульд орж чадаагүй шүү” гэж хэлээд “ах нь дахиад чам руу 1.000.000 төгрөг шилжүүлье” гээд миний данс руу шилжүүлсэн. Тэр мөнгийг нь би шууд аваад ОХУ-ын Шинжлэх ухааны соёлын төвийн төлөөлөгч хүн дээр 1 сая төгрөгийг 400 доллар болгоод очсон чинь 9 дүгээр сар хүртэл хүлээх хэрэгтэй болоод байна, нөгөө хүн нь хүлээ гээд байна, би сая төгрөгийг чинь өгчихсөн шүү гэхэд “манайх хүүхдээ Солонгос явуулахаар болчихсон, мөнгөө авмаар байна” гэж утсаар хэлэхээр нь “нөгөө хүмүүстэйгээ яриад хариу хэлье” гээд нөгөө мөнгө өгсөн орос руу хэлсэн чинь өөр тийшээ томилолтоор явсан байсан. Ингээд дахиж холбогдоогүй, утсаар хүний мөнгийг авмаар байна, хүнд нь өгөхгүй бол болохгүй намайг цагдаад өгсөн байна гэж тайлбарлаж хэлсэн чинь “ойлгож байна, өгье” гээд утсаа салгасан. *******оос нийт 2.000.000 төгрөг авсан. эгчийн хувьд би 2017 оны 06 дугаар сарын эхнээс 7 дугаар сар хүртэл 4-5 хүүхдэд Орос хэлний түргэвчилсэн сургалт явуулах үед 1 хүүхдийн сургалтын 14 хоногийн төлбөр 60.000 төгрөг гэж авсан. Эхний 14 хоногийн сургалт дуусаад дараагийн 14 хоногийн сургалтыг Анхбаяр, Тэргэл гэсэн 2 хүүхэд сунгаж суралцахаар болсон. Тэгтэл 2 дугаар сургуульд засвар орж сургалтын байр байхгүй болоод би эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар явахаар болоод явсан. Иймээс дутуу хичээлийн цагийг 1 дүгээр улирлын амралтаар нөхөж өгч болох уу гэсэн санал тавьсан чинь эгч үгүй гээд утсаар ярьсан. Би энэ хүнд 60.000 төгрөг өгөх ёстой юм. Дээрх хүүхдүүдийн шалгалтанд хамрагдаж бүртгүүлсэн бүртгэл судалгаа нь ОХУ-ын элчин сайдын яам болон ОХУ-ын Шинжлэх ухааны соёлын төвд хүсэлт гаргаж авах нь зүйтэй гэж хэлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 143-р ху/,
2.Шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 10 дугаар сарын 10-нд сэжигтнээр дахин өгсөн: ...О.*******ын материалыг 2017 оны 3 дугаар сарын сүүлээр гэж санаж байна. ОХУ-ын Шинжлэх ухааны соёлын төвд бичиг хэрэг хариуцсан ажилтан В.С.д хүлээлгэн өгсөн. Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гийн урилга ирчихсэн гэж мессеж бичсэн нь үнэн. 2017 оны 07 дугаар сарын сүүлээр нийт урилга ирсэн хүүхдүүдийн нэрийн жагсаалтан дотор *******, ******* нарын нэр нь байсныг би өөрийн нүдээр харсан. Одоо *******, ******* нарын урилга хаана байгаа талаар мэдэхгүй байна. Миний бодлоор Шинжлэх ухааны соёлын төвөөс лавлаж мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Би ******* эгчээс 200 доллар аваад В.С.д өгөх гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 144-р ху/,
3.Шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 12-нд яллагдагчаар өгсөн: ...Би одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Миний хувьд мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би 9 сартай жирэмсэн учир Улаанбаатар хотод тогтмол байсан. Миний хувьд биеийн байдлаасаа болоод мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх боломжгүй байсан. Мөн миний энэ хэргийн хохирогч нь Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн шүүгч учир би хэргийг Сэлэнгэ аймагт шийдвэрлүүлэхгүй. Улаанбаатар хотод түр оршин суугаа газар болох Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх талаар холбогдох газар нь удаа дараа хүсэлт өгч байгаа. Би өөрийн буруугаа ойлгож байгаа. Дахин имй зөрчил гаргахгүй. Миний хувьд бие давхар жирэмсэн учир энэ байдлыг харгалзаж үзэж хөнгөн шийтгэл өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 151-р ху/,
4. Шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 13-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Хохирогч нарыг хохирлыг бүрэн барагдуулж дууслаа. Миний хувьд одоо шүүхээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй ч хохирогч нь Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн шүүгч учир би хэргийг Сэлэнгэ аймагт шийдвэрлүүлэхгүй. Улаанбаатар хотод түр оршин суугаа газар болох Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргах болно. Би өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна. Өөрийн буруугаа хүлээж ойлгож байна. Дахин ийм буруу үйлдэл хийхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 152-р ху/,
5.Шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...
гэх мэдүүлэг,
6.Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 04 дүгээр сард миний таньдаг *******ийн хүүхэд ОХУ-ын Шинжлэх ухааны сургуулийн тэтгэлэгт хамрагдах сургуульд сурахаар орсон гэсэн яриа гарсан. Түүний дагуу энэ талаар *******ээс “танай хүүхэд тэтгэлэгт ямар журмаар, ямар хүнээр дамжуулж хамрагдсан юм бэ” гэхэд ОХУ-ын элчин сайдын яаманд ажилладаг Б.******* гэдэг хүн байгаа юм. Тухайн үед ямар ч бичиг баримт, конкурс хэрэг байхгүй юм байна гэж ярихаар нь би утасны дугаарыг нь авч *******тэй холбогдоод “хүүхэд тэтгэлэгт хамруулах гэсэн юм” гэхэд “өө санаа зоволтгүй ямар ч сургуульд орж болно. Их сургуулийн конкурст орох хэрэг байхгүй, шууд материалыг нь ав” гэж хэлээд хүүхдийг чинь сургуульд оруулаагүй. Ингээд намайг бичиг баримт хөөцөлдөх, хүмүүстэй уулзах гэж надаас 2017 оны 04 дүгээр сарын 03-нд 248.000 төгрөг авсан. Энэ цагаас хойш элчингийн хүнтэй уулзаж байна, материалыг чинь явуулах гэж байна, урьдчилгаа өг гээд байна гэхээр нь би 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 13-нд “урилга чинь ирсэн байна, очиж авах гэсэн юм, нөгөө хүндээ мөнгө өгдөг юм” гээд надаас дахиад 1.000.000 төгрөг авсан. Тэгээд утсаа салгаад алга болчихоод 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “урилга чинь ирлээ, хүүхдээ визэнд оруул, 8 цагт Оросын элчингийн үүдэнд уулзах талаар ярьсан. Надаас “1.000.000 төгрөг өг” гэхээр нь би “хүүхдийнхээ сургуульд орох эсэхийг харж байгаад мөнгөө өгнөө” гэсэн чинь “за” гэж хэлээд энэ цагаас хойш дахиж холбогдоогүй. ******* гэдэг хүүхэн одоог хүртэл ямар журмаар, яаж хүүхдийг сургуульд орох нь тодорхойгүй, зүгээр мөнгө нэхээд авч залилсанд хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргасан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 90-р ху/,
7. Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: ...М.******* нь 2.248.000 төгрөгний хохирлыг миний дансанд хийж төлсөн байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү Г.*******ыг М.******* нь ОХУ-ын сургуульд оруулж өгнө гэж хэлээд худал хэлж мөнгө авсан ба түүнээс болж сургуульд орж чадаагүй, 1 жилийн хугацаа алдсан байгаа. Одоо сургуульд орж чадаагүй ч гэсэн М.*******ээс нэмж нэхэмжлэх гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 91-р ху/,
8.Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Манай эхнэр 2017 оны 01 дүгээр сард М.******* хүүхэнтэй танилцаад өөрийн хүүхдээ ОХУ-ын Шинжлэх ухааны сургуулийн тэтгэлэгт хамруулах талаар ярилцсан чинь ******* “би зохицуулаад өгнөө, асуудал байхгүй” гэж хэлээд манай охин *******ыг авч шалгалтанд оруулна гэж амлаад үүнээс хойш 2017 оны 03 дугаар сард Оросын Шинжлэх ухааны соёлын төвд оруулна гээд эхнэрээс 1.000.000 төгрөг авсан байна лээ. Энэ талаар манай эхнэр тодорхой хэлэх байх. Миний охинд шалгалтыг өгүүлсэн, хувиар одоо ирж байна, тэнцсэн гэх мэтээр байнга худлаа хэлж хуурч мэхлээд одоог хүртэл хаана явааг нь мэдэхгүй байна. Сүүлдээ би гэр орноор нь явж олоод *******тэй манай эхнэр уулзах гээд очих үед түүний эх нь ярилцаж, тохиролцох хэрэгтэй байна гэхээр нь бид хуулийн байгууллагаар шалгуулна гэж хэлээд гарч явсан. Нарийн мөнгө төгрөгний асуудал болон ярилцаж тохиролцсон асуудлыг манай эхнэрээс асууж болно. Хамгийн гол нь хүүхдийг минь болон бид нарыг хуурч мэхлэн сургууль руу хоцроосон асуудалд туйлын их гомдолтой байна. Мөн 1.000.000 төгрөгөө нэхэмжилэн авна, хуулийн дагуу шалгуулж өгнө үү гэж хэлэх байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 95-96-р ху/,
9.Хохирогч С.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...М.******* нь 1.000.000 төгрөгний хохирлыг миний өөрийн 1500003707 дугаартай Төрийн банкны дансанд шилжүүлж хохирлоо төлсөн байгаа. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Харин миний охин болон бусад хүүхдүүдийг ОХУ-д сургах талаар худлаа ярьж зарим хүүхдүүд нь үүнээс болж сургуульд оролгүй хохирсон байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. гэх мэдүүлэг, / хх-ийн 97-р ху/,
10.Хохирогч Д.гийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сард байх Сэлэнгэ аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд Орос хэлний сургалт явагдаж байна гэснээр би өөрийн охин Тэргэлийг гадаад хэлтэй болгохын тулд авч очсон чинь ******* гэдэг эмэгтэй 14 хоногийн сургалтын төлбөр 60.000 төгрөг аваад сургалтаа оролгүй урьдчилаад мөнгө төгрөг авчихаад явсан. Дараа нь сургалтаа орооч гэхээр утсаа салгаад алга болсон юм. Тийм учраас миний зүгээс хохирол мөнгө барагдуулах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг, / хх-ийн 101-р ху/,
11.Хохирогч Д.гийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...М.******* нь 60.000 төгрөгний хохирлыг миний 5675592661 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлж хохирлоо төлсөн байгаа. Хохирлоо барагдуулсан учир санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг, / хх-ийн 102-р ху/,
12. Гэрч Б.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ******* гэдэг хүүхнийг түүний эх тай танил байсан учраас таньдаг. Бид 2-н хооронд ямар нэгэн ах дүүгийн харилцаа холбоо бол байхгүй. Миний охин ******* 2017 онд 12 жилийн сургуулийг төгсөж их сургуульд орох болсон. Ингээд ОХУ-ын Шинжлэх ухааны сургуульд тэтгэлэгээр суралцуулах бодолтой байсан юм. Тэгээд өөрийн таньдаг байсан гийн охин *******тэй холбогдож утсаар яриад “чи миний охинд Орос хэлний мэдлэгийн туслалцааг хүссэн чинь “наад охины чинь Оросод суралцах асуудлыг би хотод хөөцөлдөж өгнөө, та ажил төрлөө бодоод наанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд дараа нь хамгийн эхлээд хүүхдийг чинь шалгалтанд оруулсан, эхний шалгалтанд тэнцээд, дахиад энэ шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөх юм бол шууд элсээд цааш явах боломжтой болсон. Маргааш Путингийн тэтгэлэгт шалгалт эхэлнээ. Энэ шалгалтанд орох юм бол урд талын шалгалтын дүн хүчингүй болно гэж надад ойлгуулсан. Тэр үед “өмнөх сургуулийн тэтгэлэгт шалгалтанд хамрагдсан юм чинь миний дүү дахин шалгалт өгүүлэх шаардлага байхгүй, шууд анх өгсөн тэнцсэн шалгалтаар нь материалыг нь бүрдүүлнээ” гэж хэлээд ******* зөвшөөрөөд бид нар бүхий л холбогдох эрүүл мэнд, сургуулийн тодорхойлолт, ямар бичиг баримт шаардагдах бүгдийг бүрдүүлж өгсөн. Ингээд надаас хамгийн эхлээд 2017 оны 01 дүгээр сарын 19-нд 100.000 төгрөг өг гэхээр нь түүний дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд дахиж 2017 оны 01 дүгээр сарын 30-нд “мөнгө хэрэг болоод байна, туслалцаа үзүүл, хүүхдийн чинь сургуульд орох асуудалгүй” гэж хэлэхээр нь би үнэндээ үр хүүхдийн минь төлөө явж байна гэж бодоод 500.000 төгрөгний туслалцаа үзүүлсэн. Дараа 2017 оны 03 дугаар сарын 18-нд над руу залгаад “хүүхдийн чинь баримт бичгийг бүрдүүлээд явж байна, материал хүлээн авдаг нарийн бичгийн даргад хэдэн төгрөг өгөх юм, та мөнгө өг” гэхээр нь үнэхээр мөнгө хэрэгтэй байдаг юм байгаа биз гэж бодоод 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахиад 150.000 төгрөг өгөөч гээд гуйгаад байхаар нь өөрийн найз аас зээлж авч өгсөн. Тэр цагаас хойш “одоо хүүхэд чинь удахгүй явах гэж байгаа, урилга нь удахгүй ирнэ гэж ярьж, сүүлдээ бүүр урилга нь ирсэн одоо шууд авч байна, мөнгө төгрөг явуул” гэж месееж бичсэн. Энэ асуудлыг би өөрийн найз аас “очоод Оросын шинжлэх ухааны хүрээлэн дээр хүүхдийн шалгалт урилгын талаар сураг тавьж өгөөч” гэж асуулгахад тийм зүйл ерөөсөө байхгүй байсныг мэдээд *******д “чи охин болон намайг ямар учраас хууран мэхлээд мөнгө төгрөг авч байгаа юм бэ? Үнэнгээ хэлээд мөнгө зээлсэн бол би өгөх байсан. Баахан хүмүүсийн ажлыг алдагдуулж, хүүхдийн сэтгэл зүйгээр тоглож байгаад маш их гомдолтой байна, хаана байна, бичиг баримтыг нь авмаар байна” гэхэд шуудангаар явуулсан. ******* ганцхан манай гэр бүлийг залилсан биш хэд хэдэн хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж залилсан байна лээ. Надад худал мессеж бичсэн байгаа, энэ баримтыг би хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж хэлэх байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 104-105-р ху/,
13.Гэрч Б.ын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ******* гэдэг хүн танихгүй. Сэлэнгэ аймгийн шүүхийн байгууллагад ажилладаг ******* гэдэг хүнтэй яриад “танай хүүхэд Оросын тэтгэлэгт сургуульд хамрагдаж байгаа гэсэн сураг сонслоо, би ч гэсэн хүүхдээ тэр сургуульд явах сонирхолтой байгаа юм” гэхэд ******* “би нэг хүнтэй ярьсан, тэр хүн оруулна гэж бичиг баримтыг нь хөөцөлдөж явж байгаа” гэхээр нь “тэр хүнээс чинь ямар бичиг баримт бүрдүүлэх зөвлөгөө авмаар байна” гэхэд надад дугаарын утсыг өгсөн. Тэгээд гэсэн дугаар луу залгаад “би хүүхдээ ОХУ-ын сургуульд явуулах гэсэн юм, чи надад туслах боломж байна уу? ямар бичиг баримт хөөцөлддөг эсэх талаар мэдэхгүй байна” гэхэд “хүүхдүүд орж байгаа гэхдээ хувиар аваад больчихдог хүүхдүүд сургуулиа орхидог асуудал гардаг шүү” гэж хэлсэн. Тэр үед манай хүүхэд тийм зүйл байхгүй, Оросод сурах сонирхолтой байгаа юм гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид 2 хөөцөлдөх боломж байхгүй, чи хөөцөлдөх боломж байна уу гэхэд “санаа зоволтгүй бичиг баримтыг нь явуулчих” гэж хэлсэн. Ингээд эхлээд 2017 оны 04 дүгээр сарын 03-нд дугаарын дансаар 248.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр одоо сургуулийнхаа юмыг хөөцөлдөж байна, урьдчилгаа өг гэхээр нь 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 13-нд хүүхдийн чинь урилга ирсэн байна 1.000.000 төгрөг шилжүүлчих гээд 1.000.000 төгрөг, нийт 2.248.000 төгрөг авчихаад одоо болтол хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон байсан. Хэсэг хугацааны дараа 2017 оны 09 дүгээр сарын 05-нд “танай хүүхэд хаана байна, визэнд оруулмаар байна” гэж хэлэхээр нь “хүүхдийн урилга яасан бэ” гэхэд “байгаа санаа зоволтгүй 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө оросын элчин дээр уулзах хэрэгтэй байна, визэнд оруулна, хураамж гээд 14.000 төгрөг өг гэхээр нь дансанд нь хийж өгөөд өөрийн хүүхдийн хамт оросын элчин сайдын гадаа өглөө 08 цагаас орой 18 цаг хүртэл *******ийг ирэхийг хүлээсэн боловч ирээгүй. Ингээд утас руу залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сард над руу гэнэт залгаад “визэнд орох гэж байна, 500,000 төгрөг өг” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, урилга авчир, мөнгөө, хүүхдийн бичиг баримтаа авмаар байна” гэхэд урилга найдвартай, оройтож ирнэ” гэсэн. Тэгээд тэр цагаас хойш утсаа авахгүй, нөхөр бид 2 зөндөө араас нь мессеж бичсэн боловч ирээгүй. Аргаа бараад хүүхэд маань сургууль соёл ч байхгүй болоод цагдаагийн байгууллагад хандсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р ху/,
14.Гэрч Б.ын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...М.******* нь 2.248.000 төгрөгний хохирлыг манай нөхөр хохирогчоор байгаа *******ын дугаартай Төрийн банкны дансанд шилжүүлэ хохирлоо төлсөн байгаа. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний хүү Г.******* нь М.******* ОХУ-д сургуульд өгнө гэж хэлсэн болохоор орж чадаагүй нэг жил алдсан. Одоо нэгэнт сургуульд орж чадаагүй ч гэсэн *******ээс нэхэмжлээд байх зүйл байхгүй. *******д хэлэхэд дахин битгий хүнд худлаа хэлж байгаараа гэж хэлмээр байна. гэх мэдүүлэг /хх-ийн 108-р ху/,
15.Гэрч О.*******ын 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Улаанбаатар хотод МУИС-ын 1 дүгээр курсын оюутан. 2016 оны 12 дугаар сард билүү 2017 оны 01 дүгээр сард байх би ОХУ-руу явж сурах гээд ******* эгчээс “ОХУ-руу явж сурахад ямар бичиг баримт хэрэгтэй вэ ямар шалгалт өгөх үү” гэхэд “ямар материал бүрдүүлж, ямар шалгалт өгөхийг хэлж өгсөн. Учир нь ******* бага наснаасаа ОХУ-д суралцсан. Сургуулиа төгсөөд ирж байсан учир асууж лавласан. Ингээд ******* эгч боловсролын экспо дээр ямар ямар шалгалт авах нь зарлагдана, тийшээ очиж ямар шалгалт өгөхийг нь асууя гэж намайг дагуулж яваад ямар шалгалт өгөхийг мэдэж аваад математикийн шалгалт өгсөн ба ******* эгч 2 хоногийн дараа над руу яриад “шалгалтандаа тэнцсэн байна, одоо шаардлагатай материалаа ОХУ-ын сургууль руу явуулна, тэгээд чамайг сургуульд авах эсэхээ шийдсэн хариу 7 дугаар сарын дундуур ирэх байх” гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн шиг санагдаж байна. Ингээд 7 сар гартал ямар ч хариу ирээгүй юм. ******* эгч 2017 оны 03 дугаар сард намайг шалгалт өгүүлэхдээ “тэнцсэн байхаа, би холбогдох хүмүүстэй ярина гээд мөнгө яриад ээж *******тэй утсаар яриад байсан. Би мөнгө дансаар өгсөн шиг санагдаж байна. Энэ байдлаар хариу ирэхгүй нэг сар гаран болоод аргаа бараад ээж маань миний элсэн орохоор хөөцөлдсөн сургууль руу утасдаж асуухад “танай хүүхэд эхний шалгалтандаа тэнцсэн байна, ярилцлага өгөх ёстой байхад өгөөгүй байна, танай хүүхдийн материал манай сургуульд ирээгүй байна” гэсэн хариу өгсөн байсан. Ингээд ******* эгч рүү залгаад яръя гэхэд ерөөсөө утсаа авахгүй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 112-р ху/,
16.Насанд хүрээгүй гэрч Г.*******ын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд энэ хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай аав, ээжтэй ярилцаад намайг ОХУ-ын тэтгэлэгт сургуульд оруулахаар ярьсан гэж байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн ******* суманд 2 дугаар 10 жилийн сургуульд надад давтлага өгч байна шалгалтанд хамрагдана гээд нэг удаа уулзсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй байж байгаад энэ хүн намайг 2017 оны 09 дүгээр сарын 01-нд манай ээв, аавтай яриад Оросын элчин дээр очоод хүлээж бай, виз чинь гарч байгаа, чамд давтлага өгөөд байсан ******* эгч чинь чамайг авч орно гээд хэлэхээр нь би 2017 оны 9 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод ОХУ-ын элчин сайдын газар гадаа үүдэн дээр нь өглөөний 08 цагаас оройн 17 цаг хүртэл ажил тартал хүлээсэн. Ингээд ирээгүй. Тэгээд аав, ээжид хэлээд энэ асуудал нь худлаа юм байна гэдгийг бид нар мэдсэн. Өөр энэ хүнтэй уулзаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 114-р ху/,
17.Гэрч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Монгол улсад төрсөн. Монгол улсад боловсрол эзэмшсэн, одоог хүртэл амьдарч байна. Би монгол хэлийг унаган хэл шиг мэднэ. Ярианы болон бичгийн хэлээр чөлөөтэй харьцаж чадна. Тийм болохоор монгол хэлээр мэдүүлэг өгнө. Би өөрөө орчуулагч хүн. Оросын шинжлэх ухаан, соёлын төв нь Монгол улс болон ОХУ-ын хоорондох хүмүүнлэгийн салбарт найрамдал, хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Үүнд Монгол улсын иргэдийг ОХУ-д тэтгэлэгээр суралцуулах ерөнхий опероторын үүрэгтэй ажиллах хамаарна. Би 2010 оны 12 дугаар сараас хойш Оросын шинжлэх ухаан, соёлын төвд аж ахуйн асуудал эрхэлсэн ахлах референтээр одоог болтол ажиллаж байгаа. Ажилд томилсон тушаал байгаа. Би ******* гэх эмэгтэйг харснаас цаашгүй. 2016 оны 10 дугаар сарын үед Орос хэл, Оросын соёлын баярыг Сэлэнгэ аймагт явуулсан. Тэр үед ******* өөрийгөө Сэлэнгэ аймгийн Засаг даргын туслах гэж танилцуулаад бид нарын ажилд оролцсон. Ингэж мэдэх болсон. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би *******тэй уулзаж ярилцаж байгаагүй. Энэ шалгалтанд оруулахад гадны хүн буюу би болон бусад хүн оролцох шаардлагагүй. Хүүхдүүд өөрсдөө цахимаар бүртгүүлдэг. Бүртгүүлсэн хүүхдүүдээс сурлага болон бусад үзүүлэлтийг харгалзаад хүүхдүүдийг сонгож авдаг. ОХУ-аас ирсэн шалгуурын дагуу хүүхдээ сонгож шалгалтанд оруулдаг. Тийм болохоор би *******тэй хамтарч тэр хүүхдүүдийг шалгалтанд хамруулаагүй. Эхлээд цахимаар бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ юу бүрдүүлэх ёстой талаар журмаар зохицуулсан. Интернэт хаяг дээр энэ талаар Орос, Англи, Монгол хэл дээр тавигдсан байгаа. Цахимаар бүртгүүлсний дараа манай байгууллага журмын дагуу сурлагын дүн, бусад үзүүлэлтээр шалгаад элсэлтийн шалгалтанд орох хүүхдүүдийг сонгодог. Сонгогдсон хүүхдүүд тестийн шалгалт өгдөг. Шалгалтыг ОХУ-ын Их дээд сургуулиудын нэгдлээс томилсон комисс ирж шалгалт авдаг. Энэ шалгалтанд манай байгууллага огт хамаагүй. Комисс шалгалтын дүнгээ гаргаад тэнцсэн хүүхдүүдийн нэрсийг гаргадаг. Энэ нэрсийн жагсаалтыг манай байгууллага ОХУ-ын Боловсролын яам руу явуулдаг. ОХУ-ын их, дээд сургуулиуд уг нэрсээс суралцуулах хүүхдүүдээ сонгоод урилгаа хүүхэд тус бүрт явуулдаг. Би *******тэй уулзаж, ярилцаж байгаагүй талаараа хэлсэн. Тийм болохоор мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 119-р ху/,
18.Гэрч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгээр суралцах монголын иргэд “Russia. Study” гэсэн сайтад цахим хэлбэрээр өөрсдөө бие даан бүртгүүлэхэд бүртгэж авлаа гэх мэдээлэл шууд ирнэ, мөн зөв бүртгэсэн эсэхийг манай байгууллагын ажилчид давхар хянаад зөв бүртгэгдсэн тохиолдолд сайт дээр буюу тухайн хүний мэйл хаяг руу нь бүртгэж авлаа гэсэн мэдээлэл явуулдаг юм. Тэрнээс царай төрхийг нь хараад харилцах шаардлагагүй сайтаар бүртгүүлсэн мэдээлэлд нь хяналт тавиад зөв буруу бүртгэсэн талаар нь мэдээлэл сайтаар явуулдаг. Буруу бүртгэсэн тохиолдолд буцааж дахин бүртгүүлэх арга хэмжээг авдаг юм. Ингэж бүртгэгдсэн тохиолдолд нэрсийн дагуу шалгалтанд орно, шалгалтанд ороод тэнцсэн тохиолдолд нэрсийн дагуу шалгалтанд орно, шалгалтанд ороод тэнцсэн тохиолдолд сургуулиа сонгож авах суралцах нөхцөл болзол нь бүрддэг юм. ******* гэх хүнтэй холбоотой хэрэгт 2 хүүхдийн асуудал яригдсан байсан. Энэ 2 хүүхэд нь бүтгүүлэхдээ буруу бүртгүүлж шаардлага хангаагүй байсан. Үүнээс үүдэн ОХУ-руу элсэн суралцах шалгалтанд ороогүй, манай байгууллага дээр огт ирээгүй юм. Энэ 2 хүүхдийн асуудлыг би огт мэдэхгүй. Энэ асуудалд би мэдүүлэг өгөөд суух шаардлагагүй юм. Яагаад гэвэл манайд бүртгүүлж шалгалтанд ороогүй. Манай байгууллагад огт хамааралгүй юм. Энэ асуудал бол ******* гэх хүний асуудал юм. гэх мэдүүлэг /хх-ийн 122,123-р ху/,
19.Гэрч Г. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.******* нь ОХУ-д 1-8 дугаар анги хүртэл сурсан. Орос хэл сайтай, 10 жилийн сургуулийг 2 дугаар сургуулийг төгсөөд ОХУ-руу дээд сургуульд сурахаар явсан. Ингээд сурч байгаад 2 жил болоод буцаад Монгол улсад ирсэн. Уг нь хичээл сурлагадаа сайн хүүхэд байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар би мэдэхгүй. Хувь хүний хувьд архи, тамхи хэрэглээд байдаггүй, элдэв муу зуршил байхгүй, хүн хуурч мэхлээд байхаар хүн биш гэж боддог. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 125-р ху/,
20.Гэрч Э.ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... М.******* нь ОХУ-д 1-8 дугаар анги хүртэл сурсан. Орос хэл сайтай, 10 жилийн сургуулийг 2 дугаар сургуулийг төгсөөд ОХУ-руу дээд сургуульд сурахаар явсан. Хувь хүний хувьд элдэв муу зуршилгүй, хичээл сурлагандаа сайн, хүнд тусархуу, хүнд худлаа яриад байдаггүй л хүүхэд байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 126-р ху/,
21.Гэрч Б.гийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь манай төрсөн эгч гийн хүүхэд байгаа юм. Би *******ийн холбогдсон хэргийн талаар мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 128-р ху/,
Шүүгдэгч М.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 157-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 163-р ху/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 162-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 138-141-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 141-144-р ху/, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 150-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 151-152-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.******* нь Г.*******, О.******* нарыг Оросын холбооны улсын тэтгэлэгт сургуульд оруулж өгнө, урилга ирсэн гэх мэтээр хуурч бусдыг залилан Б.*******од 2.248.000 төгрөгний, С.*******эд 1.000.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 600 /зургаан зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 /зургаан зуу/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН