| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0066/З |
| Дугаар | 111/ШШ2024/0068 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 111/ШШ2024/0068
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Баасанцэрэнд холбогдох “2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0876912 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д.Баасанцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагаас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтэд Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Баасанцэрэн миний 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 129/10 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалд дараах зөрчлүүдийг тусгасан байна. Үүнд:
1. 3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасны дагуу “Урсдаг халуун тогоо” зоогийн газраар үйлчлүүлсэн ...иргэний идэж байсан хоолноос амьтан гарч ирсэн... гэх гомдлын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад иргэн Л.Батбаатарын идсэн хоолны материалаас дээж авч шинжилгээнд хамруулаагүй,
2. 3өрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн бүх бичиг баримт (тохирлын гэрчилгээ, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл) иргэнээр байсан тул зөрчлийн шийтгэлийг иргэн дээр тогтоосон боловч иргэн А.Батцэцэгийн нэр дээр ДСАМ гэх аж ахуйн нэгж байдаг бөгөөд татвараа аж ахуйн нэгжээр төлдөг болохоо хэлээгүй байна. Тиймээс хуулийн этгээдийг иргэнээр торгосон,
З.Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан заалтын дагуу шийтгэл оногдуулахдаа үйл ажиллагааг зогсоогоогүй тул 0876912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай тусгасан байна. Тус Прокурорын дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Баасанцэрэнд холбогдуулан “2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0876912 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Хариуцагч Д.Баасанцэрэн өөрийн үйлдсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0876912 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Баасанцэрэнд холбогдох “2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0876912 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА