Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/00051

 

    

 

 

 

 

 

 

 

 

       2025          01               15                                             197/ШШ2025/00051

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборын байранд  байрлах “Мобифинанс ББСБ” ХХК /регистрийн дугаар: 5373271/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол  дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян наран 11 дүгээр гудамж  77 а тоот хаягт оршин суух ********овогт **********З******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 797,228 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Ж.З*******... 500,000 төгрөгийг 2,4 хувийн хүүтэй авсан ч зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна...үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 249,731  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,797 төгрөг, нийт 797,228 төгрөгийг гаргуулж өгнө үү   гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд...нэхэмжлэлийн шаардлага болох 797,228 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 398,614 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 398,614 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч Ж.З*******д   холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 797,228 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.З******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 797,228 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 23,683 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.З*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,841,5 төгрөгийг, улсын төсвөөс 11,841,5  төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч хариуцагч Ж.З*******д    холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 797,228 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 23,683 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.З*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,841,5 төгрөгийг, улсын төсвөөс 11,841,5  төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.З*******  нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                        Х.ОЮУНЖАРГАЛ