Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2024/0069

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Сонгуулийн *******нд холбогдох “Аймгийн сонгуулийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр хавсралтын 18-д *******н *******ыг бүртгэснийг хүчингүй болгуулах, нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй болгосон тухай нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн *******нд даалгах” захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* ******* *******ноос шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус намаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Сонгуулийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 буюу *******н *******ыг бүртгэснийг хүчингүй болгуулах, нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй болгосон тухай нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн *******нд даалгуулахаар гаргасан 85 тоот нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн ******* ******* *******ноос тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Сонгуулийн *******нд холбогдуулан “Аймгийн сонгуулийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр хавсралтын 18-д *******н *******ыг бүртгэснийг хүчингүй болгуулах, нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй болгосон тухай нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн *******нд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Сонгуулийн *******нд холбогдох “Аймгийн сонгуулийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр хавсралтын 18-д *******н *******ыг бүртгэснийг хүчингүй болгуулах, нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүй болгосон тухай нийтэд мэдээлэхийг аймгийн Сонгуулийн *******нд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ШҮҮГЧ                           Ц.СУВДМАА