| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00047/И |
| Дугаар | 315/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00077
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22 .... төв байр, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ..-р багт оршин суух, утасны дугаар ... *******-******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 3,366,949.98 төгрөг, үндсэн хүү 1,097,894.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,847.62 төгрөг нийт 4,647,692.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 12 сарын 12-ны өдөр ******* *******тай ЗГ4705108965 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2018 оны 09 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2020 оны 05 сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2021 оны 06 сарын 14-ний өдөр гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээлүүдийг тус тус авсан болно.
Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 629 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 3,366,949.98 төгрөг, үндсэн хүү 1,097,894.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,847.62 төгрөг нийт 4,647,692.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. ******* *******ны нэхэмжилсэн 4,647,692.48 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож 6 хувааж 2025 оны 03 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 04 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 05 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 06 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 07 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 08 сарын 23-нд 774,615.49 төгрөгөөр тус тус төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,366,949.98 төгрөг, үндсэн хүү 1,097,894.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,847.62 төгрөг нийт 4,647,692.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч ******* нь 4,647,692.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 6 хувааж 2025 оны 03 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 04 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 05 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 06 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 07 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 08 сарын 23-нд 774,615.49 төгрөгөөр тус тус төлөхөөр, нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,313 төгрөгийн тал хувь 44,656.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44,656.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,366,949.98 төгрөг, үндсэн хүү 1,097,894.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,847.62 төгрөг нийт 4,647,692.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 04 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 05 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 06 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 07 сарын 23-нд 774,615.49 төгрөг, 2025 оны 08 сарын 23-нд 774,615.49 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 89,313 төгрөгийн тал хувь 44,656.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44,656.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА