| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00011/И |
| Дугаар | 315/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00072
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн Баруун-Урт сумын.... багт байрлах, ******* ******* *******-ийн байр, Монос ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн Баруун-Урт сумын ...-р баг, .......... тоотод байрлах ******* ******* *******-д холбогдох
худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 59,872,354.40 төгрөг, хүү 12,260,480.55 төгрөг нийт 72,132,834.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монос ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монос ******* ******* нь ******* ******* *******-тай 2024 оны 01 сарын 01-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүргийг худалдан авагч тал хүлээнэ. Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш худалдан авагч тал төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхгүй явсаар одоогийн байдлаар нийт 59,872,354.40 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд үлдэгдэл төлбөр 59,872,354.40 төгрөг, хүү 12,260,480.55 төгрөг нийт 72,132,834.95 төгрөгийг ******* ******* *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Монос ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 59,872,354.40 төгрөг, хүү 12,260,480.55 төгрөг нийт 72,132,834.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 3,107,188 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,107,188 төгрөгийг хасаж, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 56,765,166 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг; 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг; 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөгөөр төлөхөөр, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрийг алданги 12,260,480.55 төгрөгийн хамт төлүүлэхээр зохигч талууд харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монос ******* ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 59,872,354.40 төгрөг, хүү 12,260,480.55 төгрөг нийт 72,132,834.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч Монос ******* ******* нь хариуцагч ******* ******* *******-аас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 59,872,354.40 төгрөг, хүү 12,260,480.55 төгрөг нийт 72,132,834.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 3,107,188 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,107,188 төгрөгийг хасаж, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 56,765,166 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг; 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг; 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөгөөр төлөхөөр, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрийг алдангийн 12,260,480.55 төгрөгийн хамт төлүүлэхээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 518,614 төгрөгийн тал хувь болох 259,307 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 69,025,646.55 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 503,078 төгрөгийн тал хувь буюу 251,539 төгрөгийг хариуцагч ******* ******* *******-аас гаргуулж, нэхэмжлэгч Монос ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Монос ******* ******* нь хариуцагч ******* ******* *******-аас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 59,872,354.40 төгрөг, хүү 12,260,480.55 төгрөг нийт 72,132,834.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал 3,107,188 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,107,188 төгрөгийг хасаж, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 56,765,166 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг; 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг; 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 9,460,861 төгрөгөөр төлөхөөр, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрийг алдангийн 12,260,480.55 төгрөгийн хамт төлүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 518,614 төгрөгийн тал хувь болох 259,307 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 69,025,646.55 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 503,078 төгрөгийн тал хувь буюу 251,539 төгрөгийг хариуцагч ******* ******* *******-аас гаргуулж, нэхэмжлэгч Монос ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА