| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/05451/И |
| Дугаар | 197/ШШ2025/00505 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ******* шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, хаягт байрлах ******* ******* ******* ******* т холбогдох
үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ар ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* т холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлдээ үнэлгээг мэргэжлийн бус шинжээч гаргаснаас шалгаалж төмрийн хүдрийг зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлсэн, үнэлгээний тайлан нь Шүүхийн ******* ******* тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэжээ.
2. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний №145 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/ШТ2023/00258 магадлалаар ******* ар ******* ******* ХХК-аас 3,742,939,336.5 төгрөг, арбитрын зардал 90,089,676 төгрөг гаргуулж ,-нд олгож *******лэсэн. Шүүхийн *******ийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ГХ2023/01090 дугаар ******* ******* хуудас бичигдэж, ******* гүйцэтгэгчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №23410937 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагаа үүсчээ.
3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна, мөн зүйлийн 10.3-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх ******* гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх *******ийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна, 10.4-т Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж тус тус заасан ба мөн зүйлийн 10.8-д энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно гэжээ.
4. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр хөрөнгө үнэлгээний ХХК-ийг томилсон боловч шинжээчээр ажиллах этгээдийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг шаардах, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр шууд шинжээчээр томилж, эрх үүрэг танилцуулсан нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн гэж үзэх ба энэ нь хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу, үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй.
5. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байх тул өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож *******лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн ХХК-ийн гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь *******ийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН