Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00837

 

 

 

 

 

     

 

 

      

 

      2025            02            07                                            197/ШШ2025/00837

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* гудамж, 594Б тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын Х******* /регистрийн дугаар: *******/-нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 17 дугаар хороо, ******* 2 гудамж, 35 тоот хаягт оршин суух, ******* овогтой Г /РД:/-д холбогдох

 

“Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,141,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цэлмэг нар  оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Х******* нь хариуцагч С.Гд холбогдуулан “ Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,141,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэв.

 

1.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: дүүргийн ын аманд оршин суух 11 айл  өөрсдийн хэрэгцээнд ашиглах 2000 м.кв асфальтан замын эвдрэл гэмтлийг засварлах зорилгоор уг ажлыг О.Х*******т даалгасан тул 2023 оны 06 сарын 13-нд хариуцагч С.Гтой “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба тус гэрээгээр...2000 м.кв замын асфальтан нөхөөс /асфальт, битум,индүү, хөрөө /-ийг 2023 оны 07 сарын 01-ний дотор хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 33,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон  болох нь тогтоогдов./ хх 8/

2.Нэхэмжлэгч талаас: Зуслангийн 11 айлаас гэрээний дагуу 10,065,324 төгрөгийг С.Ггийн Хаан банкны тоот  данс руу шилжүүлсэн. Гэтэл энэхүү зам засварын ажлыг хийгээгүй,  өгсөн 10,065,324 төгрөгөөс 8,141,700 төгрөгийг хувьдаа авч завшсан  хэмээн шаарджээ./ хх 11-12/

3. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5.2-д зааснаар хариуцагч С.Г нь Хаан банканд тоот харилцах данс нээлгэн нэхэмжлэгч О.Х*******ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн бөгөөд 11 айлаас уг дансанд ажлын хөлсөнд 10,065,324 төгрөгийг шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан.  

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзэв.

 

4.Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д ”Гүйтгэсэн ажлын үр дүнг захилагчид хүлээлгэн өгөхдөө энэ талаар баримт үйлдэж хүлээлцэнэ. Баримтад фото зураг хавсаргаж, гэрээний талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчинтэй. Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгнө “ гэж заасны дагуу хариуцагч С.Г  хугацаандаа 2000 м.кв заманд асфальтан  нөхөөс хийх ажлаа  гүйцэтгээгүй   байна гэж шүүх үзэв.

 

Хариуцагч С.Г нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д “Гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх” гэж, 351.1.4-д “Ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар...” захилагчийн үүргийг тодорхойлсоны дагуу  үүргээ хэрэгжүүлэх талаар захиалагч О.Х*******аас шаардсан үйл баримт болон  гэрээнд заасан ажлын хүрээнд зам засварын ажлыг эхлүүлсэн эсхүл гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал буюу захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас 2023 оны 06 сарын 13-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” биелэгдэх боломжгүй болсон талаар  захилагчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. 

 

5. Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар талууд үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой байтал  хариуцагчаас зам засварын ажлыг  хийж гүйцэтгэн  гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй атлаа  данс руу шилжүүлсэн 10,065,324 төгрөгөөс 8,141,700 төгрөгийг  авсан болох нь  хэрэгт  авагдсан С.Ггийн Хаан банкны *******тоот дансны хуулганы зарлага хэсэгт урьдчилгаа 3,000,000 төгрөг, 350,000 төгрөг 590,000 төгрөг, зээл 3,000,000 төгрөг, хоол 47,900 төгрөг, ундаа 9,300 төгрөг... гэх мэтээр нийт 8,141,700 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь  нотлогдов.

        

Иймээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж,  355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй “ талаар тус тус заасанчлан хариуцагч С.Г нь гэрээнд заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй  тул нэхэмжлэгч талаас  шаардах эрхтэй.

 

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар: нэхэмжлэгч О.Х*******аас  хариуцагч С.Гд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага 2024.10.01-нд гаргасан тул иргэний хэрэг үүсгэж, 2024.10.08-нд хариуцагчийн дугаарын утас руу холбогдон  шүүхэд 2024.10.19-нд 10 цагт хүрэлцэн ирэх талаар мэдэгдэхэд “за ойлголоо,маргааш очиж авая” гэх хариу өгсөн, 2024.10.17, 2024.11.19, 2024.12.24-нд   хариуцагчийн дугаарын утас руу холбогдох “ утсаа авдаггүй”  эсхүл ”маргааш яг очиж авна” гэсэн хариу өгдөг болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн мэдэгдэх хуудаснууд зэргээр тогтоогдов.

Түүнчлэн шүүгчийн захирамжаар хариуцагч С.Ггийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад ...******* дүүргийн 17 хороо,эмнэлэг 2 гудамж 35 тоотод оршин суудаг гэсэн баримт ирүүлжээ. / хх 16, 19,21-23/

 

7.2024.12.24-нд шүүгчийн туслах оос 2024.12.31-нд шүүхэд хүрэлцэн ирэх талаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн лавлах утас гэсэн, @gmail.com хаяг руу нэхэмжлэл, холбогдох баримтуудын хамт  хүргүүлсэн,  шүүгчийн туслах аас 2025.01.16-нд шүүхэд хүрэлцэн ирэх талаар холбогдоход “мэйлээр нэхэмжлэлийн хувь, эрх үүрэг, мэдэгдэх хуудас авсан. Өмгөөлөгч гадагшаа яваад ирээгүй байна. Өмгөөлөгч ирэхээр зөвлөгөө аваад хариу өгнө гэсэн, 2025.01.20-нд холбогдоход “өнөөдөр амжвал яваад очно” гэсэн, 2025.01.29-нд холбогдоход “би эргээд ярья гээд утсаа тасалсан”, 2025.01.31-нд шүүх хуралдаан 2025.02.07-ны 11:00 цагт болох талаар шуудангаар хүргүүлэн хариуцагч С.Ггийн дугаарын утас руу мессеж бичсэн, @gmail.com хаяг руу мессеж бичин шүүх  хуралдаанд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн, 2025.02.07-нд шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад “би тооллоготой, очиж чадахгүй, би хариу тайлбараа өгөөгүй, гарын үсэг зураагүй” гэсэн болох нь нотлогдов.  / хх 24-26,33-35,38-41/

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-д “энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” гэж,

мөн хуулийн 754  дугаар зүйлийн 754.4-д “ Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно” гэж,  755.4-д “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй “ гэж тус тус заасан.

Шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 24-нд хариуцагч С.Ггийн @gmail.com хаяг руу нэхэмжлэлийг холбогдох баримтуудыг хамт хуульд зааснаар хүргүүлснийг гардаж авсан боловч хариуцагч нь замын нөхөөс /асфальт, битум, индүү, хөрөө/ гэх мэт ажлыг хийсэнтэй холбоотой буюу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг ирүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, хуульд зааснаар хариу тайлбараа ирүүлээгүй болно.     

 

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагч С.Ггоор 8,141,700 төгрөгийг төлүүлэхээр тогтов.

        

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  145,217 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ггоос  улсын тэмдэгтийн хураамжид  145,217 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч О.Х*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  759 дүгээр  зүйлийн 757.1,115  дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг   удирдлага болгон                                                                                

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ггоос 8,141,700 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч О.Х*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,217 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ггоос улсын тэмдэгтийн хураамжид 145,217 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч О.Х*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан  сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ.