Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/01154

 

 

 

 

 

 

 

     

 

    

      2025            02             13

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

           197/ШШ2025/01154

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5,ШХ-22, “Голомт банк” ХК /регистрийн дугаар: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, ******* гудамж,******* тоот хаягт оршин суух Т******* овогт П*******ын Г******* /регистрийн дугаар:С*******/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 10,417,889.35 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... хариуцагчаас 10,417,889.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч П.Г******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй П.Г*******д холбогдох 10,417,889.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.04.10-нд 5,000,000 төгрөг, 2025.05.10-нд 5,417,889.35 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч П.Г*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 10,417,889.35 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Г******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,417,889.35 төгрөгийн төлбөрийг

2025.04.10-нд 5,000,000 төгрөг,

2025.05.10-нд 5,417,889.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 181,638 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Г*******эс улсын тэмдэгтийн хураамжид 90,819 төгрөгийг, улсын төсвөөс 90,819 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Г*******д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 10,417,889.35 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 181,638 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Г*******эс улсын тэмдэгтийн хураамжид 90,819 төгрөгийг, улсын төсвөөс 90,819 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Г******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ