Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/01160

 

 

 

 

 

 

 

     

 

    

  

     2025            02             13

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

          

           197/ШШ2025/01160

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******, 5 давхар, 510 тоотод байрлах “******* ******* ББСБ” ХХК /регистрийн дугаар: ******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* гудамж, 589 тоот хаягт оршин суух Шовхынхон овогт *******гийн Б******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 3,610,018 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... нийт 3,610,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Б*******д холбогдох 3,610,018 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02.20-нд 900,000 төгрөг, 2025.03 сард 900,000 төгрөг, 2025.04 сард 900,000 төгрөг, 2025.05 сард 910,018 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Б*******д  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,610,018 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,610,018 төгрөгийн төлбөрийг

2025.02.20-нд 900,000 төгрөг,

2025.03 сард 900,000 төгрөг,

2025.04 сард 900,000 төгрөг,

2025.05 сард 910,018 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 72,711 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 36,355.5 төгрөгийг, улсын төсвөөс 36,355.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Б*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3,610,018 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 72,711 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 36,355.5  төгрөгийг, улсын төсвөөс 36,355.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ