Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  197/ШШ2025/00995

 

 

 

 

 

 

 

     

    

   

 

   2025            02             10

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

         

             197/ШШ2025/00995

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, “Голомт банк” ХК /регистрийн дугаар: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод салхит 8-129 тоот хаягт оршин суух Ч******* овогт Ц*******ын Б******* /регистрийн дугаар: Й*******/-д холбогдох

 

“ Зээлийн гэрээний үүрэгт 3,641,047.72 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... 3,641,047.72 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ц.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б*******д холбогдох 3,641,047.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02.28-ны дотор 1,000,000 төгрөг, 2025.03.31-ний дотор 1,000,000 төгрөг, 2025.04.31-ний дотор 1,000,000 төгрөг, 2025.05.31-ний дотор 641,047.72 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Ц.Б*******д  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,641,047.72 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,641,047.72 төгрөгийн төлбөрийг

2025.02.28-ны дотор 1,000,000 төгрөг,

2025.03.31-ний дотор 1,000,000 төгрөг,

2025.04.31-ний дотор 1,000,000 төгрөг,

2025.05.31-ний дотор 641,047.72 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 73,207 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 36,603.5  төгрөгийг, улсын төсвөөс 36,603.5 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б*******д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3,641,047.72 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 73,207 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 36,603.5  төгрөгийг, улсын төсвөөс 36,603.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-д тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ