Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 111/ШШ2024/0071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж,  Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ н ” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хоорондын “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, " н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга ,  хариуцагч Эрдэнэцогт сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ н ” ХХК нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, " н ” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ н ” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-аар маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, " н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах”-аар өөрчилсөн байна.

2. Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон мөн Баянхонгор сумын Засаг дарга нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар “ н ” ХХК-ийн газар эзэмших эрх ийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд  “ н ” ХХК Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамж, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг тус тус эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулахаар, мөн “ н ” ХХК-ийн 2008 оны 8 сарын 06-ны өдрийн дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг даалгуулахаар 2021 оны 2 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргажээ. Уг гомдлын хариуг Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 1а/219 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2021 оны 5 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг тус тус эс хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулахаар мөн “ н ” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хууль бус үйл ажиллагааг тогтоож, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг даалгуулахаар Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг,    93.2-т заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан.

Энэхүү албан бичгийн хариуг Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1а/219 дугаартай албан бичгээр “Баянхонгор сумын Засаг даргын дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүчингүй болгох боломжгүй. Иймд зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж ирүүлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Нэг дэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Манай “ н ” ХХК нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай ************** м2 газрыг Рашаан аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна.

Манай компани Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2005 онд зарласан дуудлага худалдаанд оролцож, шалгарсан. Ингээд Монгол Улсын Төрийн өмчийн хороотой 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “ н ” төрийн өмчит хувьцаат компанийг “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт “ Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хүн амыг эмчлэн сувилах үйл ажиллагаа явуулдаг 100 хувийн төрийн өмчтэй хуулийн этгээд бөгөөд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай лиценз зөвшөөрлүүд нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд үүний хуулбарыг нотариатаар баталгаажуулан гэрээний хавсралт болгоно. Хавсралтад дараах лиценз зөвшөөрлүүд байна. Үүнд: ... 2. “ н ” ТӨХК-ийн Монгол Улсын газар эзэмших гэрчилгээ, 3. Газар эзэмших гэрээ...” гэж заасан.

Ийнхүү заасны дагуу бид газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүлээн авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Захирамжийн захирамжлах хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 33.6-т “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж“ н ” хувьцаат компани Рашаан аялал жуулчлалын зориулалттай ************** м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг харахад Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд шинээр газар эзэмших эрх олгохыг хориглосон хуулийн зохицуулалт байна.

Гэтэл манай компани дээр дурдсаны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцон шалгарч, худалдах худалдан авах гэрээ байгуулсны дагуу энэхүү газар эзэмших эрхийг олж авсан. Тиймээс Газрын тухай хуулийн 33.6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь манай компанид хамаарахгүй юм.

Мөн манай компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий удирдлагуудтай холбогдож, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, тайлбар мэдүүлэг огт аваагүй. Тодруулбал Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Захирамжаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тиймээс тус захирамжийн хууль зүйн үндэслэл нь манай компанид хамааралгүй бөгөөд захирамжийг гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

“Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1-д: “Баянхонгор сумын газрын даамал 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Монгол Улсын газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 зүйлд заасан бүрэн эрхэд халдаж газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр ХК-д бичсэн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Гэтэл 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор сумын Засаг даргын 109 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “... иргэн аж ахуй нэгж байгууллагууд хүсэлт гаргасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч шинэ гэрчилгээ олгохыг зөвшөөрсүгэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч байгууллагуудын хүсэлтийг үндэслэн, тэдний хүсэлтийн дагуу шинээр гэрчилгээ олгохыг газрын даамалд зөвшөөрсний дагуу манай компанид 2008 онд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан хууль зүйн тайлбарыг үндэслэн “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5 дэх зүйлд заасны дагуу манай байгууллага нь 2020 оны 1 дүгээр улиралд ногдох газрын төлбөрийг төлөх нэхэмжлэл үүсгүүлэх асуудлаар 2020 оны 4 дүгээр 10-ны өдрийн 34/20 тоот, тус оны 12 дугаар сарын 05-ны өдөр 140/20 албан хүсэлтүүдийг Баянхонгор аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл еtах.mtа.mn сайтад төлбөрийн нэхэмжлэл ороогүй байна.

Төлбөрийн нэхэмжлэл оруулахгүй байгаа шалтгаанаа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэсэн манай компаниас үл шалтгаалах тайлбарыг гаргаж байна. 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу манай “ н ” ХХК нь ************** м.кв талбай бүхий газрыг 2023 оныг хүртэл эзэмшиж байна.

Иймээс Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “ н ” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.

Тиймээс дээрх үндэслэлээр “ н ” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008-ны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхгүй Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ н ” ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж буй ************** м.кв талбай бүхий газрын кадастрыг газрын мэдээллийн санд оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхийг Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалт газарт даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, тодруулж байна.

Нэг. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэлийн талаар:

“ н " ХХК нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай *******,******* мкв газрыг Рашаан аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшдэг.

Манай компаниас 2020 оны 01 дүгээр улирлаас газрын төлбөрийг төлөхөөр төлбөрийн даалгавар үүсгэх асуудлаар удаа дараа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан боловч тус газраас сумын хилийн маргаантай байгаа шалтгаанаар ын ны орчмын нутаг дэвсгэр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Эрдэнэцогт сумын алиных нь газар нутаг болох нь шийдвэрлэгдээгүй тул газрын кадастрын программд бүртгэж, төлбөрийн даалгавар үүсгэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Ийнхүү газрын төлбөрийг төлөх боломжгүй явсаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн   дугаар захирамж тус тус гарч газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор энэхүү маргаан эхэлсэн.

Хоёр: Нэхэмжлэлийн өөрчилж, тодруулж буй нэхэмжлэлийн шаардлага:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт, хэргийн үйл баримт, нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, тодруулж байна.

- Баянхонгор аймгийн Засаг даргын 2021-01-26-ны № “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах;

- Баянхонгор сумын Засаг даргын 2021-01-28-ны № “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах;

- “ н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

3.1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2021-01-26-ны № “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар захирамжаар “ н ” ТӨХК-д 97300 мкв газар эзэмших эрх олгосон. Үүний дараа мөн сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжаар “ н ” ТӨХК ******* мкв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

“ н ” ТӨХК-г Төрийн өмчийн хорооноос нээлттэй уралдаант шалгаруулалт зарлаж, “ ” ХХК нь тус шалгаруулалтад ялагч болж Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын    09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор тус компанийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн.

Ингээд 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ н ” ТӨХК-ийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 5.1-д “Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хүн амыг эмчлэн сувилах үйл ажиллагаа явуулдаг 100 /зуун/ хувийн төрийн өмчтэй хуулийн этгээд бөгөөд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай лиценз зөвшөөрлүүд нь хууль, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд үүний хуулбарыг нотариатаар баталгаажуулан гэрээний хавсралт болгоно. Хавсралтад дараах лиценз зөвшөөрлүүд байна. Үүнд:

2. “ н ” ТӨХК-ийн Монгол Улсын газар эзэмших гэрчилгээ

3. “Газар эзэмших гэрээ” гэж заасан.

Ийнхүү тус компани нь хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээ бүхий газар эзэмших эрхтэйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг зөрчиж “ н ” хувьцаат компанийн “Рашаан , аялал жуулчлал”-ын зориулалттай *******,******* мкв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилээр сунгасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус компанийн хүсэлтийг харгалзан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилээр сунгасан. Энэ нь газар эзэмших эрхийг шинээр олгож буй явдал биш юм.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас н орчмын газарт усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон шийдвэр гаргаагүй бөгөөд ус хангамжийн эрүүл ахуйн бүсийг ч тогтоогоогүй болно.

Нэгэнт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хучин төгөлдөр шийдвэр байхгүй байтал тус хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

3.2. Баянхонгор сумын Засаг даргын 2021-01-28-ны № Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Баянхонгор сумын газрын даамал 2004 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан бүрэн эрхэнд халдаж газрын хэмжээг Засаг даргын захирамжгүйгээр “” ХК-д бичсэн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээр дурдсанчлан 2005 онд *******0 мкв газар эзэмшиж байсан бөгөөд 2008 оны гэрчилгээгээр ************** мкв болсон.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.4.1.   аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх;

21.4.2.   аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж заасан.

Үүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн талаар хуульчлаагүй бөгөөд энэ зохицуулалт нь газрын харилцааны талаар Сумын Засаг даргын эрхийг зохицуулж өгсөн.

Маргаан бүхий Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой хуульчилсан. Захирамжид эдгээр үндэслэлийг баримтлаагүй, чухам ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, <ууль хэрэглээний алдаатайгаар тус захирамжийг гаргасан.

3.3. “ н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 3176325 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засав даргад даалгах.

“ н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул хуульд заасны дагуу Баянхонгор сум, Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа хүсэлт гаргасан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй талаар амаар болон бичгээр мэдэгдсэн.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаартай албан бичгээр "Танай байгууллагын эзэмшлийн газартай холбоотой асуудал шүүхийн шатанд байгаа, хилийн цэсийн асуудал шийдэгдээгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн.

Манай компаниас үүнийг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн уулзалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй гэсэн хариуг хэлсэн болно.

Эрдэнэцогт сумын Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1/161 дугаар албан бичгээр шүүхийн маргаантай байх тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй болохыг мэдэгдсэн.

Ийнхүү манай компаниас хэдий маргаантай байгаа боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссантай холбоотойгоор хуульд заасны дагуу сунгуулах хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх шаардлагатай болсон.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу манай компаниас хүсэлтийг зохих журмын дагуу гаргасан бөгөөд хүсэлтийн хариуд дээр дурдсан хариуг Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 111/Ш32021/0114 дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Ийнхүү захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэн шийдвэрлэснээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчинтэй хэвээр байх үр дагаврыг бий болгосон.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд сунгах шийдвэр гаргах ёстой байна.

Манай компаниас газар эзэмших нөхцөл шаардлагыг хууль болон гэрээнд заасны дагуу бүрэн биелүүлж ирсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж буй нь үндэслэлгүй бөгөөд энэ нь хууль бус байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй газар болох “ н ” ХХК-ийн эзэмшил газар нь Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа болохыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталгаажуулсан болно.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2021-01-26-ны № “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор сумын Засаг даргын 2021-01-28-ны № “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, “ н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:  

“1 ." н ” ХХК-д 2008 оны 08 дугаар сарын 06-ны газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаагаар ************** м2 газрыг эзэмшүүлсэн байдаг.

Нэхэмжлэлд ...2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна гэжээ.

Гэтэл н ХХК-нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-т “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2004 оноос тооцон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахтай холбогдуулан сунгуулах талаар Баянхонгор сумын Засаг даргад хүсэлт гаргаж, улмаар 2019 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан байдаг.

Энэ нь газар эзэмших хугацааг дуусах гэж байгааг тус компаний зүгээс хүлээн зөвшөөрч гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан гэж ойлгогдож байна.

2. Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамж нь илт Газрын тухай хуулийг зөрчсөн байдаг.

Учир нь Газрын тухай хуулийн 33.6-т “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Дээрх заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмж, тус заалт нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн бөгөөд усны сан бүхий газрыг Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа юм.

“Усны сан бүхий газар” гэж Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,4-т “нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, н, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,-т ”Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, н, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна” гэж маш ойлгомжтой байдлаар дээрх хуулиудад нэр томьёоны тайлбарыг оруулсан.

Учир нь н д ХХК-д эзэмшүүлсэн газрын тодорхой хэсэг нь өөрөө усан сан бүхий газарт хамаарч байгаа бөгөөд энэхүү газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох талаар Газрын тухай хуульд нэмэлтээр оруулж зохицуулсан.

Гэтэл Газрын тухай хуульд нэмэлтээр оруулсан заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад “ н ” хувьцаат компаний “Рашаан , аялал жуулчлал”-ын зориулалттай ************** м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний хугацааг 40 жилээр сунгасан сумын Засаг даргын 2019 оны ******* дугаар  захирамж нь хууль зөрчсөн байна.

Мөн дээр захирамжаар гэрээний хугацааг сунгах гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захирамжийг гаргасан байдаг. 

Энэ нь Газрын тухай хуулийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар зохицуулсан байхад гэрээний хугацааг сунгах гэж илт хууль бус актыг гаргасан байдаг.

Иймд аймгийн Засаг даргын 2021 оны дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад  гаргасан тайлбартаа: “ н ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

“ н ” ХХК-ний эзэмшлийн газар нь хилийн цэсийн хувьд Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт оршдог тул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжаар нэгж талбарын хувийн хэргийг Баянхонгор сумын Засаг даргаас Эрдэнэцогт сумын Засаг даргад шилжүүлэн хүлээлгэн өгсөн.

Газрын тухай хуулийн 33.6-т “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж усан сан бүхий газрыг эзэмшүүлэхгүйгээр зөвхөн барилга, байгууламж бүхий газрыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын хэмжилт хийлгэснээр Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамжаараа шийдвэрлэх боломжтой.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: н орчмын 270 га газрыг Баянхонгор аймгийн ИТХ-ын 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7/6 дугаар тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг ба Баянхонгор аймгийн ИТХ-ын 1999 оны 06 дугаар сарын 28-ны 8/6 дугаар тогтоолоор Эрдэнэцогт сумын Элбэхийн 5 дугаар багийг татан буулгаж, Баянхонгор аймгийн ИТХ-ын 1999 оны 06 дугаар сарын 28-ны 8/5 дугаар тогтоолоор 8 дугаар багийг байгуулсан байдаг.

8 дугаар баг нь дээрх тогтоолоор албан ёсоор Баянхонгор сумын нэгж болон хүн ам, нийгмийн харьяаллаараа харьяалагдаж байгаа боловч нутаг дэвсгэрийг нэгдмэл сангаар нь Эрдэнэцогт сумаас одоог хүртэл салгаагүй байна.

Манай сум нь нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-аар дамжуулж Засгийн газарт удаа дараа саналаа хүргүүлж байсан.

“ н ” ХХК-ийг 2005 онд Төрийн өмчийн хороон дээр нээлттэй тендер зарлан хувьчилсан байдаг ба Рашаан орчмын объектыг хувьчлах үедээ орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргалгүйгээр хувьчлан эзэмшүүлсэн байдаг. “ н ” ХХК-ийг “” ХХК хувьчлан авсан ба ойролцоох ахуйн үйлчилгээний зориулалтын объектуудыг иргэд хувьчлан авсан байна.

“ н ” ХХК-д сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дугаар захирамжаар н , аялал жуулчлалын зориулалтаар ************** м2 газар олгож гэрчилгээжүүлсэн байдаг.

Гэтэл:

1. Үндэслэл болгосон захирамж нь төрийн өмчит компани байхад гаргасан нийтлэг захирамж (2003 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө газар эзэмшиж байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд) байх

2. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “ н ” ХК-ний хувьцааг худалдаж авсан тогтоолыг үндэслэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор хийж ирүүлэн газар эзэмших эрх шилжүүлсэн Засаг даргын шийдвэр гараагүй гэрчилгээ бичигдсэн.

3. Рашаан сувиллын эрх шилжих үед газрын талбайн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй,

4. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2014 оны 04 дүгээр сард, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд тус бүр барьцаалах тэмдэглэгээ хийлгэх үед дээрх гарсан процессын алдааг засах талаар газрын даамал удаа дараа шаардлага тавьж байсан боловч шаардлагыг хүлээн аваагүй холбогдох удирдах албан тушаалтнуудаар дамжуулж барьцаа хийлгэсэн мөн 2015, 2016, 2018 онуудад 8 дугаар багт хяналт шалгалтын ажлын хэсэг томилогдох үед Рашаан сувиллын удирдлагуудтай биечлэн уулзаж 2014 оны хурлын тогтоолыг танилцуулан бусад бичиг баримтаа цэгцлэх талаар шаардлага тавихад үл тоож харьцан манайх Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт байрладаг тэгэхээр та нарт хамаагүй би Эрдэнэцогт сумаас бичиг баримтаа шинэчлэн Засаг даргатай нь хамтран ажиллаж байгаа хэмээн Түмэндэмбэрэл дарга өрөөнөөсөө гаргасан байдаг.

Дээрх үүссэн зөрчлүүдийг засаж залруулан, газрын талбайн хэмжээг шинэчлэн тогтоож дахин захирамж гарган газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх тул (Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтын дагуу Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно) 2019 оны сумын Засаг даргын 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгосон.

Мөн “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажил хэрэгжсэнтэй холбогдуулж газрын “Ланд менежер” программ улс орон даяар нэвтэрсэн.

8 дугаар багийн хүн ам, нийгмийн харьяалал нь албан ёсоор Баянхонгор сумын нэгж болон шилжиж ирсэн боловч нутаг дэвсгэр нь Эрдэнэцогт сумд харьяалагдаж байгаатай холбоотой газрын кадастрын зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээг ланд менежер программаас хэвлэх мөн барьцаа болон газрын төлбөрийн ногдуулалт хийх боломжгүй байгаа талаар “ н ” ХХК-д удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Эрдэнэцогт сумын 5 дугаар багийг татан буулгасан, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8/5 дугаар тогтоолоор Баянхонгор сумын 8 дугаар багийг шинээр байгуулсан цаг үеэс хойш ын багийн нутаг дэвсгэр дээр Эрдэнэцогт сумаас Газрын харилцааны асуудлаар ямар нэгэн эрх зүйн баримт үйлдэж, үйл ажиллагаа явуулаагүй өнөөг хүрсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар 19-ний 06 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна. Мөн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэцогт сумын Засаг дарга *******, ИТХ-ын дарга ******* нар ын багийн нутаг дэвсгэр Эрдэнэцогт сумын хууль ёсны нутаг дэвсгэр мөн болохыг тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. үүнтэй холбогдон Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 111/Ш320118/0117 дугаар бүхий Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарч байжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, удаа дараа уулзаж зөвлөлдсөний эцэст аймгийн ГХБХБГазрын удирдлага мэргэжилтнүүд, Баянхонгор сумын газрын даамал, багийн Засаг дарга, Эрдэнэцогт сумын ИТХ-ын дарга Засаг дарга БОХУБ, Газрын даамал, Багийн Засаг дарга нар 2023 оны 10 дугаар 10-ны өдөр газар дээр нь ажиллаж ын багийн төв, н орчны газар зохион байгуулалтын байдалтай танилцаж тухайн орчин дахь иргэдийн газар өмчилсөн 59 эзэмшсэн 61 төрийн байгууллагын 4 газрын хувийн хэргүүдийг хүлээн авч, газрын харилцааны асуудлыг Эрдэнэцогт сум хариуцан ажиллахаар шийдвэрлэсэн.

“ н ” ХХК-ний газар эзэмших эрхийг Баянхонгор аймгийн Засаг дарга, мөн Баянхонгор сумын Засаг дарга нарын шийдвэрээр хүчингүй болгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн байдлыг арилгаж; одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх санаа агуулж байна гэж ойлгон тухайн газар эзэмших эрхийг мөрдөгдөж буй хуулийн дагуу шийдвэрлэхийг дэмжиж байна.

ны хамгаалалтын бүс тогтоох тухай Эрдэнэцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/04 дугаар бүхий тогтоолоор ын ны болон Лхамын ны эрүүл ахуйн бүс болон хориглолтын бүсийг тогтоож журам дэглэмийг мөрдүүлж ажиллахыг даалгасан нь Газрын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам” зэрэг эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангуулахаар гаргасан Нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэр байгааг уламжилж байна.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад  ирүүлсэн хариу тайлбартаа: “ н ” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Эзэмшил газрын хувьд:

Баянхонгор хотын Засаг даргын 1998.11.12-ний өдрийн 93 дугаар захирамжийг үндэслэн (Газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох тухай) н д 1998 оны 12 сарын 02-ны өдөр бичсэн гэрчилгээ - эзэмшил 97300м2 буюу 9.7 га үүнээс барилгажсан талбай ******* га, Нөөц талбай 12.0 га;

Баянхонгор сумын Засаг даргын 2004.11.24 -ний өдрийн 109 дугаар захирамж (Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох тухай)-ийг үндэслэн “ н ” ХХК-д 2008 онд олгосон гэрчилгээгээр (талбайн хэмжээг хассан, нэмсэн эрх бүхий Засаг даргын шийдвэргүй бичигдсэн гэрчилгээ) **************м2 буюу 30.2 га. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Иймээс Газрын тухай хуулийн 33.6-т /Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно./ заасныг зөрчихгүйгээр барилга, байгууламжийн доорх газрыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын хэмжилт хийлгэх шаардлагатай.

Эзэмшиж буй барилга байгууламжийн доорх газрыг хууль тогтоомжид нийцүүлэн ямар нэгэн зөрчилгүй байх тохиолдолд газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоход татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгуулах” тухай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 4 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

1/Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгуулах” тухай  захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

а/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгуулах” тухай  захирамжийг зорилгодоо нийцээгүй гэж маргаж байгаа тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно.

Аймгийн засаг дарга нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхийг хориглосон заалт болох 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг барьж шийдвэрлэсэн боловч өөр зорилготой байсан. Энэ нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан маргаан бүхий захирамж гарсан онд буюу 2021 онд зохион байгуулагдсан хөгжлийн зөвлөгөөний хурлын үед хийгдсэн бичлэгээр тогтоогдож байгаа юм. Энэ зөвлөгөөнөөр тосгоныг аялал жуулчлалын төв болгох тухай төлөвлөгөө боловсруулж, “Мөнх ” нэртэй орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах нь зүйтэй гэж яригдсан бөгөөд үүгээрээ манай эзэмшиж байсан газрыг эзэмшүүлэхгүйгээр, цаашид манай  үйл ажиллагааг зогсоож, энэ бүс нутгийн зорилгыг өөрчлөх гэсэн санаа байсан гэж үзэж  байна.

Мөн усан сан бүхий газарт хуулиар газар эзэмшүүлэхийг хориглосон учраас танай байгууллагад газар эзэмшүүлэхгүй гэж байгаа боловч энэ бүс газарт өөр этгээдүүдэд газар эзэмшүүлэх эрх олгоод байна гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж буй үндэслэлдээ: Анхнаасаа энэ захирамжийн зорилго нь Газрын тухай хууль зөрчсөн байна гэж гарсан. Энэ тухайгаа захирамж дээрээ тодорхой бичсэн байгаа. 2021 оны 02 дугаар 27-ны өдрийн аймгийн хөгжлийн зөвлөгөөн дээр ийм зүйл яригдсан боловч энэ зөвлөгөөнөөс албан ёсны шийдвэр гараагүй төлөвлөгөө батлагдаагүй, учраас үйл ажиллагаа огт явагдаагүй,  аж ахуйн нэгж байгуулагдаагүй болно. Тухайн үед ийм төлөвлөгөө боловсруулсан юм билээ. Усан сан бүхий газарт ямар нэг хувь хүн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх боломжгүй хуулиар хориглосон заалттай. Одоо энэ газарт хэн нэгэн хувь хүн болон хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохгүй.

“ н ” ХХК-ийн 90 ортой амралтын газар нь яг энэ хориглосон газарт багтаж байгаа бид нэгэнт энэ газар баригдсан том барилгыг буулгаад хэрэггүй гэж үзэж, харилцан тэнцвэртэй байдал гаргаж  байгаа. Онцгой хамгаалалтын бүсэд Рашааны газар багтаж байгаа бөгөөд тухайн газрыг хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй. Цаашид ч бид яг энэ ны бүс газарт хэн нэгэн этгээдэд газар эзэмших эрх олгохгүй. Энэ нь хуульд ч заасан байгаа. Бид “ н ”-ын үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь  газрыг нь хөндөхгүйгээр 11500  метр квадрат газрыг эзэмшүүлэхээс татгалзахгүй байна гэв.

Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу “..Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно..” гэж заасныг зөрчиж гаргасан Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжийг дугаар “Захирамж хүчингүй болгох” тухай захирамж гаргаж, хүчингүй болгосныг хууль зөрчиж гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр аймгийн хөгжлийн зөвлөгөөнөөр “Мөнх ” нэртэй орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулна, аялал жуулчлалын бүс болгоно гэж ярьсан байдаг боловч өнөөдрийг хүртэл энэ биелэгдээгүй аж ахуйн нэгжээ байгуулаагүй  бөгөөд цаашид үргэлжлүүлэхгүй татгалзсан талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараар нотлогдож байна.  

Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өдрийн дугаар захирамж нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн хөгжлийн зөвлөгөөнөөс цаг хугацааны хувьд өмнө гарсан учраас зорилгодоо нийцээгүй гэх үзэх боломжгүй, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заалтыг хэрэгжүүлэхээр гаргасан зорилгодоо нийцсэн акт байна гэж үзлээ.

б/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно...” гэсэн  заалт нь шинээр газар эзэмших хүсэлтээ гаргаад авч байгаа хувь хүн, хуулийн этгээдэд хамаарна харин хуучин гэрээгээ сунгах манайд хамаарахгүй гэж маргаж байгаа тухайд:

Манай маргаж байгаа газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хамаарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллага энэ газрыг анх худалдаж авахдаа төрийн өмчит компаний эзэмшиж авсан газрыг нь эзэмших эрхтэй болсон. Үүнийг “ н ” ХХК төрийн өмчит хувьцаат компанийг худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-д заасан байгаа. Мөн энэ гэрээнд компаний үйл ажиллагааг өөрчлөхгүй гэж заасан байна. Бид хувьчилж авахдаа байгуулсан гэрээнийхээ үүргийг зөрчөөгүй явж ирсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан заалт нь анх эзэмшил газарт эзэмших хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээдэд хамааралтай заалт манай байгууллага нэгэнт энэ газрыг эзэмшиж аваад үйл ажиллагаа явуулж байсан учраас хориглосон заалт манайд хамаарахгүй гэж тайлбарлав.

Анх маргаан бүхий газрыг  эзэмшиж авахад Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаагүй боловч  Газрын тухай хуулинд 2019 оны 5 дугаар сарын 02-ны  өдөр  нэмэлтээр оржээ. Хуульд орсон  хориглосон заалтыг хэрэгжүүлэхэд  анх газрыг хэзээ эзэмшиж авсан эсэхээс үл хамааран хууль хэрэгжих ёстой бөгөөд хууль хэрэгжсэний дараа Баянхонгор сумын Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар захирамжаар хориглосон газарт газар эзэмшүүлэхээр 40 жилээр хугацааг сунгасан нь буруу байна. Иймд Баянхонгор аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу “..Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно..”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “..Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно..”, 22 дугаар зүйлийн  22.3-т “..Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно..” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар  захирамжийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгуулах” тухай захирамжаар хүчингүй болгосон нь буруу биш байна.

в/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь н сувиллыг худалдаж авснаасаа хойш тасралтгүй энэ газрыг эзэмшиж байгаа. Энэ газартаа кадастрын зураг хийлгэж байгаагүй, тухайн үедээ газрын албанаас гэрээ байгуулаад явдаг байсан сүүлд 30,2 га болоход кадастрын зураг болон бүдүүвч зураг хийлгээгүй  гэж тайлбар гаргасан.  

Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот  байгуулалтын газраас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 106 дугаартай албан бичигт “.. голын зүүн эргээс компаний хийсэн бүтээн байгуулалтууд, зогсоол талбай зэргийг компанитай тохиролцон оруулах болно. Ойролцоогоор 71600 метр квадрат газрыг эзэмшүүлэх боломжтой..” гэж дурьдсан.

Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 11,500 мкв газрыг олгох боломжтой гэсэн тайлбар гаргасан.

Үүнээс дүгнэж үзэхэд Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот  байгуулалтын газар 71,600 мкв, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 11,500 мкв газрыг олгох боломжтой гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргасан. Мөн нэхэмжлэгч хэдэн метр квадрат талбайг хаа хүртэл эзэмшиж байгааг мэдэхгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн хэн аль нь *******,******* мкв газрын аль хэсэг нь хуулиар хориглосон газарт хамаарч байгааг тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн нийт эзэмшиж  байгаа *******,******* мкв  газрыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу  байна.

Хэдийгээр хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу “..Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно..” гэж заасан хуулийн заалтыг зөв хэрэгжүүлж захирамж гаргасан боловч  хориглосон газар нь маргаж байгаа газар бүхлээрээ орж байгаа эсэх, хэсэгчлэн орж байгаа эсэх нь тодорхойгүй байхад бүхлээр нь хүчингүй болгосон нь буруу байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “..шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ..” гэж заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг дөрвөн сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

г/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа маргаж байгаа газар нь  онцгой хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, хязгаарлалтыг бүсэд хамаарч байгааг хүлээн зөвшөөрч, үүнтэй маргахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

д/ Маргаж байгаа газар нь 1977 онд БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн аймаг, сумдын хилийн цэс товьёог тогтоох тухай 75 дугаар зарлигаар батлагдсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяаллын газарт хамаарч байгаа гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй болно.

2/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

 Баянхонгор сумын Засаг дарга тайлбартаа: Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамж нь хэн нэгэн этгээдэд газар эзэмшүүлэхээр зааж гаргасан захирамж биш байтал түүнийг үндэслэн “ н ” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь буруу  байна гэж үзээд Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн Баянхонгор сумын дарга “ н ” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заасан байдаг. Гэтэл Баянхонгор сумын Засаг дарга 2004 оны 11 сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн “ н ” ХХК-тай *******.******* метр квадрат газрыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээ олгосон  байтал уг гэрчилгээг олон жилийн дараа  хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна гэв.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох  тухай” захирамжийн 1 дүгээр заалтад 2003 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө газар эзэмшиж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нь н д 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 93  дугаартай “Газар эзэмшүүлж гэрчилгээ олгох тухай” захирамж гаргаж,  97.300 метр квадрат газрыг олгохоор гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Эндээс харахад н нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө газар эзэмшиж байсан учраас газар эзэмших захирамжгүйгээр гэрчилгээ авсан гэж үзэх боломжгүй байна.

Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дүгээр “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай” захирамжийг үндэслэн 2005 онд ******* метр квадрат хэмжээтэй, ******* дугаар гэрчилгээтэй, 2008 онд *******,******* метр квадрат дугаар гэрчилгээтэй газар олгохоор тус тус гэрээ байгуулсан байх бөгөөд сүүлд 2008 онд байгуулсан газар эзэмших гэрээний үндсэн дээр олгосон гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд 2005 онд байгуулсан газар эзэмших гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр болох бөгөөд энэ нь маргаж байгаа захирамжийн хувьд гол зорилго болох захирамжгүйгээр гэрчилгээ олгосон гэх байдалд нийцэхгүй, үр дагавар үүсгэхгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасныг зөрчсөн байна. Баянхонгор сумын Засаг дарга 2004 оны 11 сарын 24-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн “ н ” ХХК-д *******.******* метр квадрат газрыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээ олгосон боловч уг гэрчилгээг 16 жилийн дараа  хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байх бөгөөд хуульд заасан хүчингүй болгох үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн байна.

Баянхонгор сумын Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу байна.  

Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3/ “ н ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Эрдэнэцогт сумын засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаж буй *******,******* метр квадрат талбайд хэд хэдэн айл өрхүүд амьдарч байсан. Сүүлд энэ айлууд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан юм байна лээ. Би айлуудын эзэмшил газартай маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргаж байгаа боловч өөрийн эзэмшлийн гэрчилгээнд заагдсан *******,******* метр квадрат газрыг бүхлээр нь эзэмшиж авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа талбайд айл өрхүүд хууль ёсны эзэмших эрх олгож өгснийг дэмжиж байгаа хэрнээ, энэ айлуудтай давхардуулж ************** метр квадрат газрыг бүхэлд нь эзэмших боломжгүй болно.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус сумын Засаг даргын тамгын газарт “ н ” ХХК нь газар эзэмших эрхээ сунгуулахаар  хүсэлтээ гаргаж байсан  нь үнэн бид шүүх дээр маргаантай байгаа учраас энэ маргааныг эцэслэн шийдвэрлэтэл сунгах  боломжгүй талаар хариу өгсөн. Хуулиар хориглосон газарт газар эзэмшүүлэхгүй харин “ н ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж  байгаа газруудад нь газар эзэмшүүлэх эрхийг нь сунгахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй.

Шүүг Ө.Болорчимэг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусныг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.11, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Захирамж хүчингүй болгуулах” тухай  захирамжийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэлх захиргааны актыг дөрвөн /4/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосугай.

4. “ н ” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дугаар аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын Засаг дарга нараас тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ

ШҮҮГЧИД                      Ц.НЭРГҮЙ

                                      Ө.БОЛОРЧИМЭГ