Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

                                          *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Э.Гомбо

Нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2233000550079  дугаартай, 150/2023/0004/Э/208/2023/0031 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 10-р баг ******* тоотод оршин суудаг, /РД-/, урьд

-1999 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

-*******-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оноож оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнссэн,

-*******-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,          

 -*******-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

-Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Төв аймаг дахь сум дундьн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар,

-Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг “Чонын ам” гэх газарт оршин суух ынхаас ноолуур авах гэж очихдоо иргэн той “ноолуурын хэмжээнээс буюу 2 кг зөрсөн” гэх шалтгаанаар маргалдан дайрч ална гэж машин механизм ашиглан /Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр/ мөргөн биед нь хөнгөн хохирол, дахин арагшаа ухрах үйлдэл хийж хохирогч ыг гэртэй хавсран дайрч хүндэвтэр хохирол санаатай учруулж мөн дахин ухрах үйлдлийг хийж иргэн ын гэрийн үүдэн хэсэг рүү тээврийн хэрэгслээр дайрч, эд зүйлийг нь гэмтээн 1.202.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч *******т холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүнийг алахыг завдах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүнийг санаатай алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4         дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тус тус тооцож, нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т зааснаар *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.Уянгад буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгон,

...Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

...хохирогч ын гэрийг санаатай мөргөсөн баримт байхгүй, мөн урд гуперээрээ хашаа нэг удаа шүргээд хашаан дотор 2 тойроод явсан гэж байгаа боловч тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, хашаа руу тээврийн хэрэгсэл орсон гэх ул мөр байхгүй, хохирогч нарын хэн хэн нь хохирогч ыг санаандгүй буюу өөрийн болгоомжгүй байдлаасаа болж бүдэрч унан машины урдуур орсон талаар мэдүүлсэн ба шүүгдэгч хохирогч нарыг санаатай алах санаа сэдэлттэй байсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй,”, 4 дэх хэсэгт “Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан нөхцөлүүдийг хангаж байгаагаас гадна шүүхээс оногдуулсан зүйлчлэл болон ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцэхгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байх гэмт хэрэг” гэж тусгайлан заасан бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байхад нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй хамгийн хүнд зүйл анги болох 10.1 дүгээр зүйл ангиар шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Учир нь завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг. Тухайлбал үйлдэл хийж байхад хөндлөнгөөс хэн нэгэн гуравдагч этгээд таслан зогсоох, эсвэл үйлдэл хийж буй этгээдийн хүчнээс хохирогч давуу хүч үзүүлэн таслан зогсоох, үйлдэл хийж буй этгээд үйлдлээ гүйцээчихлээ гэж төөрөлдсөн байх зэрэг гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүй тасалдсан байхыг завдалт гэдэг ба шүүгдэгч хохирогч нарыг анхнаасаа алах санаа сэдэлт байгаагүй, хийж буй үйлдлээ гүйцээчихлээ гэж төөрөлдсөн зүйлгүй, өөрөөс нь шалтгаалахгүйгээр тухайн гэмт хэрэг тасалдсан зүйл байхгүй мөн хохирогч нь шүүх хуралдааны явцад “Таныг машины хамар дээр гараараа тулаад унах үед шүүгдэгч таныг мөргөх боломж байсан уу, мөн дахин мөргөх үйлдэл гаргасан уу” гэж өмгөөлөгчийн асуусан асуултад “намайг машиныг гараараа тулахад/ хүний гар тулахад зогсдог тээврийн хэрэгсэл гэж байхгүй / машин зогсож би арагш унасан, намайг мөргөөгүй, ухраад тойроод гарсан гэж мэдүүлсэн" ба шүүгдэгч хэргийн газрыг өөрөө сайн дураараа орхин явсан нь”тодорхой байна. Хэрэв хохирогчийг дайрах санаа сэдэлт байсан бол дайраад гарах боломжтой байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны явцад бүрэн тогтоогддог нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэдэг нь “гэмт хэргээ төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзах, мөн татгалзах үед гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд байх гэсэн үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг” ба шүүгдэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзсан байна. Хэрэв хохирогч нарыг алах сэдэлт санаа зорилго байсан бол тээврийн хэрэгслээс бууж өөрийн санаа сэдэлтээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой байсан атал шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзаж хэргийн газрыг орхин явсан нь хохирогч нарыг алах санаа сэдэлт байгаагүй өөрөө сайн дураараа гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэж үзэхээр байгаа тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан тохирох зүйл ангиар нь зүйлчлэн ял оногдуулах нь зүйтэй юм.

-Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүх хуралдаанд оролцсон хохирогч ын мэдүүлэг нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс илт зөрүүгүй, хохирогч , нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй мөн хуульд зааснаар худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулж авсан мэдүүлгийн нотлох баримтыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн..”, “...хамгийн сүүлд хохирогч луу чиглээд ирэх үед хонины хашаан дээр гарсан чинь урд гуперээрээ хашаа 1 удаа шүргээд хашаан дотор 2 тойроод яваад өгсөн....” гэж дүгнэсэн ба хохирогч нарын мэдүүлгийг нэг цаг хугацаанд буюу нэг өдөр, нэг цаг минутанд зэрэгцүүлэн суулгаж буюу нэгдмэл сонирхолтой хоёр этгээдээс нэгэн зэрэг мэдүүлэг авсан нь хавтас хэрэг авагдсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлээр тодорхой тогтоогддог ба энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахдаа шүүгдэгчийн өмгөөлөгч тодруулсан боловч шүүх дээрхи асуудлыг хэрхэн үнэлж дүгнэсэн тодорхойгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч руу чиглэсэн олон удаагийн үйлдэл байгаа талаар бас хохирогч хашаан дээр гарч тухайн үйлдэл зогсож төгссөн талаар өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй нь хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэсэн шаардлагыг хангаж байна гэж үзэхээр байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...”-ийг шүүхийн шийдвэрт заавал тусгах ёстой ба өмгөөлөгч Э.Гомбо миний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан гаргасан санал болон шүүмж нь шүүхийн шийдвэрт тодорхой бүрэн тусгагдаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу.. Иймд дээрх байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт болон 39.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.4    дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хэрэв Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийн зүйлчлэлийг өөрчилж оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн тохиолдолд Шүүгдэгч *******ын хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг, эхнэр Б.Уянга нь гэрт хүүхдээ асардаг, 1 болон 3 насны бага насны хоёр хүүхэдтэй, том хүү нь оюутан, эрүүл мэндийн хувьд бөөр болон элэг нь байнгын өвддөг эмчийн хяналтад байдаг ба элгэнд нь үүссэн хавдар мэт өвчин нь хагалгаанд орж оношлогдон эмчлэгдэх заалттай, зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Э.Гомбо өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

...Бусдыг алахыг завдсан байна гэж үзээд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. ын толгой руу цохисон үйлдэлд буруутай байна гэж үзэж байгаа учраас 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай байна гэж өмгөөллийн дүгнэлт хэлж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан субьектив санаа зорилго хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээсээ арай өөр мэдүүлгийг өгсөн нь эргэлзээтэй байна гэж үзсэн. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Бусад зүйлчлэлээр маргаангүй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Тухайн гэмт хэргийг тал бүрээс нь хангалттай шалгаж тогтоосон байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн үйл баримт болсон. Дээрх үйлдлийн улмаас 2 хүний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирч, эд хөрөнгөд хохирол учирсан гэмт хэрэг болсон. Дээрх үйлдэл субьектив талын шинж зорилгоороо хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч *******ын үйлдэл нь зорилгоороо ялгагдаж байна. Яагаад гэвэл ыг л алъя гээд байдаг шүү дээ. Шүүгдэгч *******, хохирогч нарын үйлдлээс болж бусад гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогддог учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн 2233000550079 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан “...******* нь хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдээгүй, харин хохирогч той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул шүүгдэгчид ашигтайгаар, мөн шүүгдэгч бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил төрөлгүй байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг тус тус хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү?” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хэлэлцэж, түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг “Чонын ам” гэх газарт оршин суух ынхаас ноолуур авах гэж очихдоо иргэн той “ноолуурын хэмжээнээс буюу 2 кг зөрсөн” гэх шалтгаанаар маргалдан улмаар “дайрч ална” гэж машин механизм ашиглан /Приус 30 маркийн тээврийн хэрэгслээр/ мөргөн биед нь хөнгөн хохирол, дахин арагшаа ухрах үйлдэл хийж хохирогч ыг гэртэй хавсран дайрч хүндэвтэр хохирол санаатай учруулж мөн дахин ухрах үйлдлийг хийж иргэн ын гэрийн үүдэн хэсэг рүү тээврийн хэрэгслээр дайрч, эд зүйлийг нь гэмтээн 1.202.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

а.Хохирогч ын “...Тэгтэл нөгөө залуу ын толгой орчим руу 2 удаа цохисон. Тэгээд манай хүү рүү дайраад уурлаж байгаад буудна гээд машиныхаа хаалга үүдийг онгойлгоод юм хайж байгаад машиндаа суугаад асаагаад хөдөлсөн юм. Тэгснээ эргэж луу чиглээд явсан юм. Тухайн үед 10 гэрийнхээ үүдэнд байсан бөгөөд шууд ирээд ыг мөргөөд унагасан юм. Тэгэхээр нь би ыг босгоод байж байтал нөгөө машин ухарч байгаад дахин руу хөдлөхөөр нь гэр лүү гүйгээд ортол араас нь гэр мөргөөд гэр цөм дайраад орсон. Тэгээд дахиад ухарч байгаад дахин гэр лүү чиглээд хөдлөхөөр нь гэрт жаахан хүүхэд байгааг санаад машины урдуур болиулах санаатай гүйсэн, гэрийн хаалга орчимд бүдрээд унахад тухайн машин ирээд намайг гэрийн хана хаалгатай хавсраад мөргөсөн. Тухайн үед мөргөхдөө цээжний зүүн хэсэг орчим руу мөргөсөн байсан. Тэгээд мөргөчхөөд машин дахин ухарсан, тэгээд намайг манай хүү татаад босгож байсан, түүнээс хойш миний ухаан балартаад юу болсон талаар, санахгүй, мэдэхгүй байгаа юм...” гэх, /1 дүгээр хх-ийн 18-19/,

б.Хохирогч ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Хонины хотон дотор эргэлдээд над руу чиглээд хүрээд ирсэн. Яг рулиэ хөдөлгөөд над руу чиглээд тулаад ирэхээр нь би гараараа машин руу нь тулсан чинь хойшоо саваад ойчсон. Тэгээд байж байхад аав ирээд гараас татаж байх шиг байсан. Тэгээд дахиад харсан чинь хойшоо ухарч байгаад бид хоёрыг чиглээд ирэхээр нь аавыг холд гээд гэр рүү гүйгээд ороод ирсэн чинь гэр рүү машинаараа мөргөөд хамар нь гэрлүү ороод ирсэн. Тэгээд дүүгээ харсан чинь орон дээр суусан байх шиг байхаар нь дүүгээ гарч ирж болохгүй шүү гэж хэлээд эргээд харсан чинь машин дахиад ирж байсан ба аав урдуур нь гүйгээд бүдрээд унах шиг болсон. Тэгээд гүйж гараад аавыг хойшоо татаад оруулах гэж байсан чинь амжаагүй машины хамар гэр хоёрын дунд аав хавсрагдсан. Та зүгээр үү гэсэн чинь би зүгээрээ гээд орилж байсан. Тэгэхээр нь машины хамар дээгүүр үсэрч гараад руль талаар нь очиход хойшоо ухраад хашаа мөргөсөн. Тэгээд урагшлаад хаазлаад над руу чиглээд ирж байхаар нь би хашаа руу гүйгээд гарсан. Тэгээд хотон дундуур 2,3 эргэж ална гэж орилж байгаад явсан...” гэх,

в.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 08-11/,

г.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6998 дугаартай “хохирогч ын биед хүндэвтэр гэмтэл учирсан тухай” дүгнэлт /1 дүгээр хх-ийн 47-49 тал/,

д.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6997 дугаартай “Хохирогч ын биед хөнгөн гэмтэл учирсан тухай” дүгнэлт /1 дүгээр хх-ийн 54-55 тал/,

е.Капитал зууч ХХК-ий машины үнэлгээ тогтоосон тухай тайлан /1 дүгээр хх-ийн 61-62 тал/

ё.Капитал зууч ХХК-ий гэрийн үнэлгээ тогтоосон тухай тайлан /1 дүгээр хх-ийн 71-72 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6-д заасан “...олон хүний амь бие, эрүүл мэнд, хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар, хоёр буюу түүнээс олон хүнийг алахаар завдсан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцуулахаар ирүүлснийг анхан шатны шүүхээс хохирогч тай ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсгээгүй түүнийг алахаар довтлоогүй гэж үзэн дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг үгүйсгэн зөвхөн хохирогч ыг алахаар завдсан гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг  завдалт гэж, хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулан  нэмж, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 8-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж тус тус гэм буруутайд тооцон дээрх зүйл ангиудад зааснаар эрүүгийн хариуцлагыг ногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чонын ам” гэх газарт оршин суух ынд ноолуур авахаар очиж улмаар ноолуурын кг-ын үнийн зөрүүнээс болж маргаан үүсгэн ын хүү ыг ална гэж заналхийлэн улмаар өөрийн унаж явсан Приус маркийн машиныг жолоодон хашаан дотор мөргөж унаган зугтааж гэртээ орох үед гэрийн хаалга хэсгээр дайрч цөмлөн орж, улмаар буцаж ухран ыг бүдэрч унасан үед гэртэй хавсарч мөргөн хүндэвтэр гэмтэл учруулан довтолсон, ыг гэрээс гарч ирэх үед нь дахин довтолж, зугтаан хашаан дээр гарснаар довтолгоон таслагдсан үйл баримт тогтоогдсон, гэмт хэргийг санаатай үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй түүнд анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож хуульд заасан ялын хэмжээ хүрээнд хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор зүйлчлэлийг болон ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.   

Шүүгдэгч *******ын үйлдлүүд нь хүнийг санаатай алахаар завдсан санаа зорилготой болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд түүнийг ын биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн түүний 4 удаагийн үйлдлийг нэгтгэн дүгнэж үзвэл олон хүний амь бие, эд хөрөнгөнд аюултай аргаар хоёр хүний амь насыг хохироохоор завдсан гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдсон байгааг дурьдаад шүүгдэгч өөрийн  ял шийтгэл, хэргийн зүйлчлэлийг  хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасанд тулгуурлан түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно.   

Хохирогч д хүндэвтэр, т хөнгөн гэмтэл, гэр нурж эвдэрсэн талаар талууд маргаангүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                           ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ