Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/00183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 307/2025/00074/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Төв аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ийн хүсэлттэй,

 “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Нэхий ХК-ийн 229 тасагт оёдолчноор ажилласан. 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан жилээ тогтоолгохыг хүсэж байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх ямар ч баримт байхгүй. Энэ тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд “Дархан нэхий” ХК-д ажилласан 5 жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаартай “Курс зохин байгуулах тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, ажиллаж байсан үеийн гэрэл зургууд (хх 2-6 хуудас) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт, “Нэхий” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилогдогсод, ажлаас түр ба бүр мөсөн чөлөөлөгдсөн, ээлжийн  амралт олгогчийн тухай” тушаалын хуулбар, Дархан хотын “Нэхий” хувьцаат компанийн захирлын 1994 оны Б-33 дугаартай “Ажилд томилогдогсод, ажлаас түр ба бүр мөсөн чөлөөлөгдсөн, ээлжийн  амралт олгогчийн тухай” тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Нярай хүүхэдтэй эхчүүдэд нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1990 оны 08 дугаар сарын 28-ын өдрийн “Ажилд томилох, тэтгэмж, ээлжийн амралт, хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаартай “Курс зохион байгуулах тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17/61 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, хаягийн хуудас зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч С.*******, ******* нараас мэдүүлэг авсан болно. (хх 15-24, 32-45, 48-51 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл *******-д оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч нь 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл *******-д оёдолчноор ажиллаж байсан үеийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаартай “Курс зохион байгуулах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 2-т “...******* *******...” гэх хуулбар, ажиллаж байсан үеийн гэрэл зургууд, “Нэхий” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилогдогсод, ажлаас түр ба бүр мөсөн чөлөөлөгдсөн, ээлжийн  амралт олгогчийн тухай” тушаалын хавсралтын 368-т Д.******* гэх хуулбар, Дархан хотын “Нэхий” хувьцаат компанийн захирлын 1994 оны Б-33 дугаартай “Ажилд томилогдогсод, ажлаас түр ба бүр мөсөн чөлөөлөгдсөн, ээлжийн  амралт олгогчийн тухай” тушаалын  хавсралтын 48-т Д.*******-229 гэх хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Нярай хүүхэдтэй эхчүүдэд нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хавсралтын 12-т Д.*******-229-р тасагт гэх хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 3-т Д.******* гэх хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1990 оны 08 дугаар сарын 28-ын өдрийн “Ажилд томилох, тэтгэмж, ээлжийн амралт, хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалын хавсралтын 41-т Д.******* 229 оёдолчин гэх хуулбар, Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаартай “Курс зохион байгуулах тухай” тушаалын хавсралтын 2-т Д.******* хуулбар, гэрч С.*******ийн “... Д.*******тэй Дархан нэхий үйлдвэрийн 209 дүгээр тасагт 1988 оноос 1998 он хүртэл оёдолчноор хамт ажиллаж байсан. 1998 онд үйлдвэр зогссоны улмаас ажиллаж байсан хүмүүс нь тарсан. Ажиллаж байсан үеийн баримтууд усанд автсан. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д. “...Д.******* нь миний дараа 1987 онд Дархан Нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилд орсон. Бид 1998 он хүртэл хамт ажилласан. Дархан Нэхий эдлэлийн үйлдвэрийн зарим хүмүүсийн бичиг баримтууд нь усанд автсан. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан...” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай “... Нэхий эдлэлийн үйлдвэр нь шимтгэл төлөлтийн тайлангаар 1992, 1993, 1994, онд цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов” гэх лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягт зэргээр хүсэлт гаргагч Д.******* нь 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл *******-д оёдолчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-г 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл *******-д оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН