Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/46

 

                                               Б.*******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Шүүгдэгч Б.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар /цахим/

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/32 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох 2332000160005 дугаартай, 14*******/2023/0035/Э/208/2023/0038 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны   хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овгийн ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* төрсөн, 41 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, 01 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:/

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Б.Бат-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.Гомбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Баянжаргал овогтой *******д холбогдох 2332000160005 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Гомбыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалын Б.*******д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдан,

Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /СD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалган,

Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай эсэргүүцэлдээ:

Цагаатгах тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Шүүх цагаатгах тогтоолд “...Б.******* нь нэртэй караокены үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газрын үүдэнд цагдаагийн албан хаагч Б.Бат- Эрдэнийн биед халдаж 2 удаа алгадаж цохисон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа,

Б.******* нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний биед халдсан буюу хохирогч Б.Бат-Эрдэнийг 2 удаа цохисон үйлдлийг лавтай сайн мэдэж, харж байсан гэрч , нарын мэдүүлгийг тухайн үйл явдал болох үед нүдээр үзээгүй, хажууд нь байгаагүй, шүүгдэгч Б.Гомбын эхнэр , хүү , танил нарын мэдүүлгээр няцаагдаж байна гэж агуулгын хувьд эрс зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүх яллаж байгаа улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, яллах нотлох баримт /хохирогч , гэрч , нарын мэдүүлэг/-ыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг бүрэн, ойлгомжтой байдлаар илэрхийлж дүгнэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

2.Шүүхийн цагаатгах тогтоолд “” караоке нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд иргэдэд үйлчлэх цагийг хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан байдал нотлогдоогүй, тус караокены гадна хаалгыг хааж түгжсэн, иргэдэд үйлчлээгүй, цэвэрлэгээгээ хийж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх ба энэ үед цагдаагийн алба хаагч , , нар нь тус караокены гаднах цоожтой хаалгыг нь тогшиж, үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтрэн орох шаардлага тавьсан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22, 28 дугаар зүйлд заасан холбогдох заалтуудыг баримтлаагүй байх тул тэдний тус караокены байранд “нэвтрэн орж шалгах шаардлагатай” гэсэн шаардлага нь “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хууль ёсны шаардлага” гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйл “Орон байр, бусад газарт нэвтрэн орох”

28.1. Цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаарх гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, ач холбогдол бүхий баримт мэдээллийг гаргуулан авах эрхтэй”,

28.2-д “Цагдаагийн алба хаагч доор дурдсанаас бусад тохиолдолд бусдын орон байранд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орохыг хориглоно”,

28.2.1-д “гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөрдөн хөөж баривчлах, эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа” гэх үндэслэлээр бусад газарт буюу эзэмшил газарт нэвтрэн орох үндэслэлтэй байхад шүүхээс цагдаагийн албан хаагч нарыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд нийгмийн хэв журмыг сахиулах эргүүл, жижүүрийн үүргийг Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу гүйцэтгэн явахад нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” зочид буудлын орчим олон машин тэрэг байсан, хүмүүс орж, гарч ороод яваад байсан сэжигтэй нөхцөл байдалтай байсан буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 28.2.1-д “...эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа” гэх үндэслэл тогтоогдсон тул тус буудлын байр болон мөн В1 давхарт нэвтэрч шалгах үйл ажиллагааг явуулахаар шаардсан нь “хуульд нийцсэн үйлдэл болохыг буруу дүгнэж, бусдын орон байранд нэвтрэн орохдоо зөвшөөрөл аваагүй, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, дээдлээгүй, өөрийн шаардлагыг ойлгомжтой байдлаар илэрхийлээгүй...” гэх зэргээр хуульд заасныг баримтлаагүй, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой хууль ёсны шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна.

Мөн шүүх цагаатгах тогтоолд цагдаагийн алба хаагч буюу хохирогч , гэрч , нарын дээрх үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22, 28 дугаар зүйлийн хэсэг, заалтуудыг баримтлаагүй буюу зөрчсөн гэж хэрхэн ямар нотлох баримтаар дүгнэж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шалгаж тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан дүгнэлт гэж үзэх үндэслэлгүйг харуулж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар миний үйлчлүүлэгчийн буруутгаж байгаа. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг аваад үзэхэд обьектив субьектив тал тогтоогдоогүй. Цагдаагийн албан хаагч өөрсдөө хууль зөрчиж хувийн объектод нэвтрэхдээ биеийн хүч хэрэглэсэн. Энэ талаар мэдүүлэгтээ дурдаад байхад шалгалтын ажиллагаа хийгдээгүй. Яагаад гэвэл өмгөөлөгч хүсэлтээ гаргаагүй гэдэг. Өмгөөлөгч хүсэлтээ гаргах юм бол үүргээ бүрэн биелүүлдэг хүсэлт гаргахгүй бол дутуу биелүүлдэг гэсэн ойлголт байхгүй. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагатай огт хамааралгүй асуудал. ....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй. Хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн одоо та нарыг байхгүй болгоно гэдэг зүйл ярьсан. Нотлох баримт болох бичлэгүүдээ устгасан. Бичлэгээ устгасан гэдгээ мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Энгэрийн камер ажиллахгүй байсан гэдэг зүйл яриад гар утсаараа хийсэн бичлэгээ устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хууль ёсны шаардлага тавигдсан эсэх, Б.******* хууль зөрчсөн эсэх нь эргэлзээтэй байна. Цагдаагийн албан хаагчийн код журмаар эргүүлийн чиглэлийг орхих 4 үндэслэл байдаг. Тэр 4 үндэслэл ямар ч хамааралгүй. Ийм л нөхцөл байдлын улмаас тухайн хэрэг маргаан үүссэн. Б.******* алгадсан үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаардахгүйгээр Б.*******д холбогдох эрүүгийн 2332000160005 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн  үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр  Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “ ” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн  албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3.Анхан шатны шүүх Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд  цагдаагийн алба хаагчийн шаардлага нь “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой  хууль ёсны шаардлага“ гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Гомбыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд  заасан Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг албан  хаагч биелүүлээгүй, түүний тавьсан шаардлага нь хууль ёсны бус гэж дүгнэсэн учир дутагдалтай болжээ.

4.Анхан шатны шүүх хэргийг  шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дараах  баримтуудыг няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж чадаагүй байна . Үүнд:

- гэрч ын “... д/а , д/а нарын  хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бид Цагдаагийн хэлтсийн  даргын баталсан эргүүл, томилгооны  дагуу ******* сумын 2, ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэх гээд  хариуцсан чиглэл рүү явж байхад “ ” зочид буудлын гадаа  олон машин байсан, мөн хүмүүс гаднаас  дотогшоо  тортой эд зүйл бариад орж харагдсан. 00 цаг өнгөрчихсөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Бид гурав Цагдаагийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмын  нийтлэг чиг үүргийнхээ дагуу  ...буудлын үйл ажиллагаа явуулдаг “” караоке руу шалгах  гээд хаалгыг нь тогшсон. ... гэх мэдүүлэг,

- гэрч ын “...******* гэгч нь хаалгаа тэгнээд зогсож байсан. ороод шалгах шаардлагатай байна гэхэд “яасан би ганцаараа  байна одоо хаах гэж байна гэхээр нь тэгвэл ороод шалгачихъя гэхэд *******  чи ямар ядаргаатай пизда вэ? гээд Б.Бат-Эрдэнийг нэг удаа алгадсан.  “ та яагаад намайг цохиж байгаа юм бэ?  гэхэд түүнийг дахин алгадсан...” гэсэн мэдүүлэг, 

******* сумын сум дундын Цагдаагийн  хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь томилгоо /хх-65/, зэрэг баримтуудаар  цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байсан үйл баримт хэрэгт авагдсан байхад дээрхи баримтуудыг шүүх ямар нэгэн байдлаар дүгнэлгүй орхигдуулсан, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч ямар чиг үүрэг гүйцэтгэдэг болон хуваарилагдсан маршрутаас өөр газарт тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй  байхад ямар баримтыг үндэслэн цагдаагийн алба хаагч үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг  биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь цагдаагийн алба хаагч үйл ажиллагаа явуулдаг байранд нь орж шалгана гэсэн шаардлага тавиад байхаар нь 2 удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байхад түүний энэ үйлдэлд шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

5.Иймд  прокурорын “...шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг цагаатгасан” гэсэн эсэргүүцлийг хангаж, Сэлэнгэ аймгийн *******  сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 3*******.6 дугаар зүйлийн 1, 1.3, 3*******.7 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 3*******.******* дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн *******  сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.*******д урьд  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН