| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2025/00242/И |
| Дугаар | 197/ШШ2025/00990 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00990
|
2025 02 10 |
197/ШШ2025/00990
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, Төгөлдөр 12 байр, 201 тоот хаягт байрлах “Фин экспресс ББСБ” ХХК /РД:6065759/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, дунднаран 20 гудамж, 646Г тоотод оршин суух, Боржигон овогт М*******гийн Ш******* /РД:Н*******/-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 6,118,602 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Фин экспресс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Зээлдэгч М******* овогтой Ш******* нь “Фин Экспресс ББСБ” ХХК-тай 2021 оны 12 сарын 09-ний өдөр “F******* дугаартай “Зэлийн гэрээ” болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцын гэрээ” байгуулан 13,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл төлөөгүй, фидуцын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байх тул фидуцын гэрээнээс татгалзаж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагчаас зээлийн үлдэгдэл 5,200,434 төгрөг, зээлийн хүү 775,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,134 төгрөг, нотариатын хөлс 17,500 төгрөг, нийт 6,118,602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч *********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ... хариуцагч М.Ш******* нь төлбөрөө бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““Фин экспресс ББСБ” ХХК нь хариуцагч М.Ш*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,118,602 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ш******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,118,602 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 112,287 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ш*******ас улсын тэмдэгтийн хураамж 56,143.5 төгрөгийг, улсын төсвөөс 56,143, 5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь;
1.Нэхэмжлэгч “Фин экспресс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ш*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 6,118,602 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөнг 112,287 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ш*******ас улсын тэмдэгтийн хураамж 56,143.5 төгрөгийг, улсын төсвөөс 56,143.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Фин экспресс ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ш******* нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ