Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/01158

 

 

 

 

 

 

 

     

 

    

 

     2025            02             13

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

 

                                      197/ШШ2025/01158

                                   

                

               

 

 

 

               

 

 

        

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дугаар хороо, ***-р байранд байрлах  “*******” СӨХолбоо / РД: ******/-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 17 дугаар хороо, ******* ******* хотхон, ***-р байр, 4-р давхрын *** тоотод оршин суух, *******гийн А*******д холбогдох,

 

“СӨХ-ны төлбөрт 5,884,117 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “*******” СӨХолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... хариуцагчаас СӨХ-ны төлбөр 5,884,117,40 төгрөг, тэмдэгтийн хураамж 110,296 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  өгнө үү гэжээ.

 

            2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ... Нэхэмжлэгч ******* СӨХ-нь 2024.11.19-ний өдөр ******* овогтой А******* дээр СӨХ-ны төлбөр болох 5,884,116.8 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.А******* нь 2025.01.27-нд 6,353,000 төгрөг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул  нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” СӨХолбоо нь хариуцагч Б.А*******д  холбогдуулан СӨХ-ны төлбөрт 5,884,117 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,884,117  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй  байна.

 

           Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 110,296 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 55,148 төгрөгийг, улсын төсвөөс 55,148 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгчид тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь;

1.Нэхэмжлэгч “*******” СӨХолбооны нэхэмжлэлтэй хариуцагч Б.А*******д  холбогдох  Төлбөрт 5,884,117 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 110,296 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******аас  улсын тэмдэгтийн хураамж 55,148 төгрөгийг, улсын төсвөөс 55,148 төгрөгийг буцаан гаргуулан “*******” СӨХолбоонд тус тус  олгосугай.

 

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч  Б.А******* нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ