Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2025/00189

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01997/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******, *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д нарт холбогдох,

“16,960,521 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,  

Хариуцагч С.*******,

Хариуцагч У.******* (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...*******-ийн нэхэмжлэлтэй, С.*******, У.******* нарт холбогдох 16,960,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч нар нь 2025.02.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.05.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.06.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.07.21-ний өдөр 7,352,521 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.*******-ийн нэхэмжлэлтэй, С.*******, У.******* нарт холбогдох “16,960,521 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчид 2025.02.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.05.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.06.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.07.21-ний өдөр 7,352,521 төгрөгийг төлж дуусгахаар, заасан хугацаад төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд эвлэрэн хэлэлцэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,953 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, У.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 312,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, С.*******, У.******* нарт холбогдох “16,960,521 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн “...2025.02.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.05.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.06.21-ний өдөр 652,000 төгрөг, 2025.07.21-ний өдөр 7,352,521 төгрөгийг төлж дуусгахаар, хугацаандаа төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, У.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 312,953 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН