Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00908

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* СӨХ нь Хан-Уул дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* таун хотхоны 101-115 дугаартай байрнуудын сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2014 онд бүртгэгдэж гэрчилгээ авсан бөгөөд жил бүр сунгалт хийлгэж гэрчилгээ авдаг. Харинуцагч ******* нь *******, ******* таун хотхон 109 байр 6 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу орон сууц дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний сар бүр тогтмол төлөх төлбөрийн үүргийг тухай бүр төлөөгүйгээс ******* СӨХ-ны санхүүгийн тооцооллоор 2021 оны 5 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын байдлаар 4,632,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрийг төлөөгүйгээс тэрээр дундын өмчлөлийн зүйлд бусад өмчлөгчдийн эрх, ашгийг хөндөж байх тул уг төлбөрийг гаргуулж, ******* СӨХ-д олгох шаардлага гаргаж байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан 4,632,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан 4,632,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,072 төгрөгийн тал хувь 44,536 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН