Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00839

 

 

 

 

 

 

 

 

     

 

    

 

       2025          02             07

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

 

                                      197/ШШ2025/00839

                                   

                

               

 

 

 

               

 

 

        

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,  

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, Твин тауэр 1 байр, 13 давхарт байрлах “Есөн шижир инвест” ББСБ ХХК / регистрийн дугаар : ******* /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, 30 дугаар хороо, ******* 6 гудамж, 18 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: УО02283016/-д  холбогдох

 

“ Гэрээний үүрэгт 3,339,805.21 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Есөн шижир инвест” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... зээлдэгч Б.*******ээс 3,339,805.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.*******ийн шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 3,339,805.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02.28-ны  дотор 200,000 төгрөг, 2025.03.31-ний дотор 300,000 төгрөг, 2025.04.30-ны дотор 300,000 төгрөг, 2025.05.30-ны дотор 300,000 төгрөг, 2025.06.30-ны дотор 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны дотор 1,339,805.21 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

3.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа тохирсон маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч “Есөн шижир инвест” ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Гэрээний үүрэгт 3,339,805.21 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад: хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,339,805.21 төгрөгийн  төлбөрийг

2025.02.28-ны дотор 200,000 төгрөг,

2025.03.31-ний дотор 300,000 төгрөг,

2025.04.30-ны дотор 300,000 төгрөг,

2025.05.30-ны дотор 300,000 төгрөг,

2025.06.30-ны дотор 1,000,000 төгрөг,

2025.07.30-ны дотор 1,339,805.21 төгрөгөөр  тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.             

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 68,387 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас 34,193.5 төгрөг  улсын төсвөөс 34,193,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Есөн шижир инвест” ББСБ ХХК-д олгохоор тогтов.

 

           Зохигч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Есөн шижир инвест” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох “ Гэрээний үүрэгт 3,339,805.21 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 68,387 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 34,193.5 төгрөгийг,  улсын төсвөөс 34,193,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир инвест” ББСБ ХХХ-д  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ