| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 182/2024/07077/И |
| Дугаар | 197/ШШ2025/00993 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00993
|
2*******25 *******2 1******* |
197/ШШ2*******25/**************993
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Твин тауэр-1 байран, 13 давхарт байрлах “Е******* ББСБ” ХХК /регистрийн дугаар: 6*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2******* дугаар хороо, Хувьсгалчид ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух Т******* овогт Б*******ийн Б******* /регистрийн дугаар: МХ97*******522*******6/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 1,*******93,866.62 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Зээлдэгч Б.Б******* нь “Е******* ББСБ” ХХК-тай 2*******22 оны *******1 дүгээр сарын 2*******-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,599,9************** төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл төлөөгүй байх тул хариуцагчаас 1,*******93,866.62 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Б.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Е******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б*******т холбогдох 1,*******93,866.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2*******25.*******2.1*******-нд 2**************,********************* төгрөг, 2*******25.*******3.15-нд 4**************,********************* төгрөг, 2*******25.*******4.15-нд 493,866.62 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,*******93,866.62 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,*******93,866.62 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг
2*******25.*******2.1*******-нд 2**************,********************* төгрөг,
2*******25.*******3.15-нд 4**************,********************* төгрөг,
2*******25.*******4.15-нд 493,866.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 3*******,81******* төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 15,4*******5 төгрөгийг, улсын төсвөөс 15,4*******5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК-д тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,*******93,866.62 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 3*******,81******* төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 15,4*******5 төгрөгийг, улсын төсвөөс 15,4*******5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ