Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00820

 

\

 

 

 

 

 

 

 

     

 

     2025             02             07

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                          197/ШШ2025/00820

                                   

                

               

 

 

 

               

 

 

        

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхар, 510 тоот хаягт байрлах “******* *******” ББСБ ХХК /регистрийн дугаар:6105572 /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, 36 дугаар хороо, Алтан овоо 14 дүгээр гудамж, 7 тоот хаягт оршин суух, ******* овогт Э******* /регистрийн дугаар: НЛ92100412/-д  холбогдох

 

“ Гэрээний үүрэгт 1,039,654 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... зээлдэгч В.Э*******аас 1,039,654 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч В.Э*******ы шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, В.Э*******д холбогдох 1,039,654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.02 сард 350,000 төгрөг, 2025.03 сард 350,000 төгрөг, 2025.04 сард 339,654 тус тус төлөх хүсэлттэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

3.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ханбүргэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа тохирсон маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХК нь хариуцагч Д.Э*******д холбогдуулан “Гэрээний үүрэгт 1,039,654 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад: хариуцагч Д.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,039,654 төгрөгийн  төлбөрийг

2025.02 сард 350,000 төгрөг,

2025.03 сард 350,000 төгрөг,

2025.04 сард 339,654 төгрөгөөр  тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,502 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас 14,751 төгрөг улсын төсвөөс 14,751 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХК-д олгохоор тогтов.

 

Зохигч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э*******д холбогдох “Гэрээний үүрэгт 1,039,654 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,502 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 14,751 төгрөгийг,  улсын төсвөөс 14,751 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХХ-д  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Э******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ