| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2025/00093/И |
| Дугаар | 197/ШШ2025/01381 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01381
2025 02 18 197/ШШ2025/01381
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уд холбогдох,
2.653.248.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Халиун нь 2023.04.17-ны өдөр манай компанитай БҮГ-0145/263+03 тоот гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А54 загварын гар утас, 98164000 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023.04.30-ны өдрөөс 2024.03.30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 157,000 төгрөг төлөх нөхцлөөр зээлээр худалдан авсан. Гэвч А.Халиун нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж, 1,485,000 төгрөг, 98164000 дугаарын төлбөр 283,832.66 төгрөг, нийт 1,768,832.66 төгрөгийн үлдэгдэлтэй төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 1,768,832.66 төгрөг, алданги 884,416.33 төгрөг, нийт 2,653,248.99 төгрөгийг А.Халиунаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Халиун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,653,248.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч А.Халиунд холбогдуулан 2,653,248.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Халиун нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,653,248.99 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Халиунд холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,653,248.99 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,402 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 28,701 төгрөгийг, хариуцагч А.Халиунаас 28,701 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Жимобайл ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН