| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00216/И |
| Дугаар | 197/ШШ2025/01157 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/01157
|
2025 02 *******3 |
*******97/ШШ2025/0**************57
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Нарны зам 62 Юнион бюлдинг, С блок 4 давхар, 402 тоот хаягт байрлах “К******* ББСБ” ХХК / РД: 6*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******4-р хороо, 5******* байр, ************** тоотод оршин суух, Г*******ийн О******* /РД:РЭ9502*******20*******/-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 229,*******90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч “К******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Г.О******* нь 2023.0*******.*******3-ны өдөр “Tugrug” апп-аас *******50,000 төгрөг, 30 хоногийн хугацаатай, 3,25 хувийн хүүтэй *******25*******2 тоот Зээлийн гэрээ байгуулан Голомт банк **************05245324 тоот дансаар авсан. Г.О******* нь 2023.02.*******2-ны өдрөөс зээлийн гэрээгээ 693 хоногоор зөрчсөн тул нийт 229,*******90 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ... хариуцагч Г.О******* нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.О*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 229,*******90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 229,*******90 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан *******,647 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4,323.5 төгрөгийг, улсын төсвөөс 4,323.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 75******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь;
*******.Нэхэмжлэгч “К******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 229,*******90 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан *******,647 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.О*******гаас улсын тэмдэгтийн хураамж 4,323.5 төгрөгийг, улсын төсвөөс 4,323.5 төгрөгийг буцаан гаргуулан “К******* ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.О******* нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ