Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00904

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  байрлах ******* ББСБ ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 9,045,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 9,045,544 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,045,544 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,045,544 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,045,544 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,045,544 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,045,544 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,045,544 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 79,880 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.*******гаас 79,880 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН