Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/00203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00080/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“830,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.*******,

Хариуцагч М.*******,

Гэрч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.*******ын хариуцагч М.*******од холбогдуулан гаргасан 830,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр М.******* гэдэг хүнтэй өвс тээвэр хийлгэхээр тохиролцсон. Нийт 2000 боодол өвс тээвэрлүүлэхээр тохиролцож, урьдчилгаа 3,000,000 төгрөгийг М.*******ын эхнэр Н гэх хүний тоот данс руу шилжүүлсэн. Нэг боодол өвсийг 1750 төгрөгөөр тээвэрлүүлэхээр тохирсон бөгөөд нийт 1240 боодол өвс тээвэрлэж өгсөн. Дээрх урьдчилгаа төлснөөс үлдэгдэл 830,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа “...Би С.*******той 1 боодол өвсийг 1750 төгрөгөөр бодож тээвэрлэхээр тохиролцож нийт 1240 боодол өвсийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нуруунаас Баянгол сум руу тээвэрлэсэн. Анх н. гуйлтаар С.*******ын өвсийг тээвэрлэхээр болсон. Тээврийн хөлс арай бага байна гэхэд н. манай дүү нар байгаа юм гээд гуйсан учир тээвэрлэхээр болсон. Өвс ачилт, буулгалтын хөлсийг 600,000 төгрөг байхаар н.тай тохирсон. Мөн н. нь надад өртэй бөгөөд С.*******, А.******* нар нь н. надад өгөх өрийг өгөөд өвсөө ачуулна гэж тохирчхоод өвсөө ачуулахаа больсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

4.Талууд нэг боодол өвсийг 1750 төгрөгөөр тооцож нийт 2000 боодол өвсийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нуруунаас Баянгол сум руу тээвэрлүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгчээс тээврийн хөлсөнд 3,000,000 төгрөгийг урьдчилан хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нийт 1240 боодол өвсийг тээвэрлэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс тээврийн хөлс 3,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Б. данснаас хариуцагчийн эхнэр Нийн дансанд төлсөн гэснийг хариуцагчаас үгүйсгээгүй бөгөөд тээврийн хөлсөнд 3,000,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтад талууд маргаангүй байна.

Талуудын маргааны зүйл нь үлдэгдэл тээврийн хөлс 830,000 төгрөгийн асуудал байна.

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүсжээ.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

6.Нэхэмжлэгчээс тээврийн хөлсний урьдчилгаа 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон бөгөөд хариуцагч нийт 1240 боодол өвс тээвэрлэсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул үлдэгдэл 830,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй гэж үзэв.

7.Хариуцагч М.******* уг мөнгөн дүнг төлөхөөс татгалзахдаа тээвэрлэлтийн ачилт, буулгалтын хөлсийг 600,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан боловч үүнийг нэхэмжлэгч С.*******той тохиролцоогүй, хариуцагч болон н. нарын хооронд үүссэн аливаа өр төлбөр нь тус маргаанд хамааралгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,470 төгрөгийг хариуцагч хариуцах буюу хариуцагчаас 24,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч М.*******оос 830,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН