Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/00551     

 

 

 

            2025 01 31 197/ШШ2025/00551                                

 

 

 

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар  дүүрэг, 1дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 өөрийн байранд байрлах ******* ******* банк ХК /регистрийн дугаар:******* / нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, 4 байр 7  тоот хаягт оршин суух, *******гийн Б******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох

“ Хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...2020 оны 9 сарын 21-ний өдөр банк хоорондын гүйлгээний  системийн алдаа гарч хүлээн авагч *******гийн Б*******гийн Хаан банкны ... 94 тоот дансанд  давхар гүйлгээгээр 1,500,000 төгрөг илүү шилжсэн...учруулсан хохиролд 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэд: Амбаа овогтой Б*******д холбогдуулан хохиролын мөнгө 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025.01.31-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн  шаардлагыг бүрэн биелүүлсэн тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* банк ХК   нь хариуцагч А.Б*******д  холбогдуулан Хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг  2025 оны 01 сарын 31-ны өдрийн 17:00 цагт  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хариуцагч А.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй  байна.

 

           Иймд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгож,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 38,950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

           Зохигч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 100 дугаар зүйлийн 100.1,106 дугаар зүйлийн 106. 5 дах хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б*******д  холбогдох “Хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах ”  тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 38,950 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч А.Б*******гоос  улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК- д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б*******  нь  улсын тэмдэгтийн хураамжийг төлж, энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

           

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ