| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00731/И |
| Дугаар | 197/ШШ2025/00897 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00897
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******од холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******той 2024.03.25-ны өдөр 24а05 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 1 сарын 4.5 хувийн хүүтэй зээл олгосон. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй гэрээнд заасан нөхцөлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлттэй байна. Хариуцагч *******ын үндсэн зээлд 1,200,000 төгрөгөөс 300,000 төгрөг төлж үлдэгдэл 900,000 төгрөг, хүү 506,250 төгрөгөөс 364,000 төгрөг төлж үлдэгдэл хүү 142,250 төгрөг, алданги нэмэгдүүлсэн хүү 2 төгрөг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, хүү 142,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 1,042,250 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт *******оос гаргуулж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан 1,042,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гаргасан 1,042,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,564 төгрөгийн тал хувь 14,782 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН