Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00896

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн *******д үнэт эдлэл зээлээр худалдсан. Түүнээс хойш бага багаар өгч байснаа 10, 11 сард огт өгөхгүй утсаа авахгүй таг болсон. Иймд миний барааны үлдэгдэл мөнгө 1,250,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийн тал хувь 17,275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН