Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  197/ШШ2025/00989

 

 

 

 

 

 

 

     

 

    

   

     2025            02             10

      

        

 

 

 

         

 

                                  

 

                                    

         

            19*******/ШШ2025/00989

                                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Твин тауэр-1 байран13 давхарт  байрлах “Е******* ББСБ” ХХК /регистрийн дугаар:6*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, Э******* гудамж, ************** тоот хаягт оршин суух Боржигон овогт М*******ын Э******* /регистрийн дугаар: ЗЮ9*******022100/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,600,241.99 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Зээлдэгч М.Э******* нь “Е******* ББСБ” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл төлөөгүй байх тул хариуцагчаас 1,600,241.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.Э******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Е******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Э*******д холбогдох 1,600,241.99 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.03.05-нд 400,000 төгрөг, 2025.04.05-нд 400,000 төгрөг, 2025.05.05-нд 400,000 төгрөг, 2025.06.05-нд 400,241 төгрөгийг тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Э*******д  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,600,241.99 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,600,241.99 төгрөгийн төлбөрийг

2025.03.05-нд 400,000 төгрөг,

2025.04.05-нд 400,000 төгрөг,

2025.05.05-нд 400,000 төгрөг,

2025.06.05-нд 400,241 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 40,600 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Э*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 20,300 төгрөгийг, улсын төсвөөс 20,300 төгрөгийг буцаан гаргуулан  нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК-д тус тус олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5, *******58 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,600,241.99 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 40,600 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,300  төгрөгийг, улсын төсвөөс 20,300 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Е******* ББСБ” ХХК-д тус тус  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Э******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ