| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2023/00518/И |
| Дугаар | 308/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 308/ШШ2025/00100
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 308/ШШ2025/00100 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Г-О нар харилцан тохиролцон
1.1.Нэхэмжлэгч талаас 17,000,000 төгрөг гэж нэхэмжилснийг хариуцагч талтай харилцан тохиролцож 15,000,000 төгрөг гэж,
1.2.2025 оны 08 дугаар сард 5,000,000 төгрөг, 11 дүгээр сард 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Гын ХААН банкны ************* тоот дансанд төвлөрүүлж, хохирлыг барагдуулахаар тохиролцов.
1.3.Өмгөөлөгчийн хөлс, үнэлгээ тогтоолгох бусад зардлыг нэхэмжлэгч тал нэхэмжлэхгүй гэж гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116,475 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ