| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0073/З |
| Дугаар | 111/ШШ2024/0078 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 111/ШШ2024/0078
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч *******д холбогдох
“Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” зөрчлийн маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Баянхонгор аймаг Баянхонгор сум Угалз 4-р баг******* тоот "******* *******" хүнсний дэлгүүрийн эзэн *******гийн акцгүй 6 ширхэг тамхи худалдан борлуулахаар лангуунд өрөлт хийгдсэн зөрчилд торгууль оногдуулсан бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид холбогдуулан “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн
******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт бичжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч өөрийн үйлдсэн “Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид холбогдох “2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА