Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2024/0079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч *******д холбогдох

“Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлттэй зөрчлийн маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх *******ын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын хэрэгжилтийг шалгах тухай” удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн “2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг шалгаж, зөрчил илэрсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан байна.

3. Хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

“Баянхонгор аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* би, тус аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч ******* нь “иргэн ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт татварын акцын зөрчилтэй, согтууруулах ундааг гар дээрээс худалдан борлуулсан...” гэх бүртгэлийн 01/04 дугаартай зөрчлийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг материалыг Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн удирдамжийн дагуу Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын шалгалтаар татаж хянав.

Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч ******* нь дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн бүрэн гүйцэт, хүрэлцээтэй цуглуулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргаагүй гэж үзэхээр байна.

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэсэн нөхцөлүүдийг бүрэн бүрдсэний эцэст шийтгэл оногдуулахаар заасан байхад, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг, материалыг шалгах харьяаллыг тогтоосон. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Цагдаагийн байгууллага харьяалан шалгахаар, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Татварын хяналтын улсын байцаагчийн шалгах харьяаллыг тогтоосон.

Бүртгэлийн 01/04 дугаартай материалыг хянахад, иргэн ******* гар дээрээс, хууль бусаар согтууруулах ундааг худалдан борлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад заасан зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, гар дээрээс худалдсан зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтан А.Бат- Эрдэнэ нь харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах боломжтой байхад, тухайн зөрчлийг хувь хүн гаргасан мэтээр шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

З.Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Согтууруулах ундааг хураан авах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт “Согтууруулах ундааг хураан авсан буюу эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж байгаа .. эрх бүхий албан тушаалтан нь улсын итгэмжлэгдсэн лабораториор согтууруулах ундаанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж 48 цагийн дотор хүргүүлнэ”, 3.3 дахь хэсэгт “Улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжээч, мэргэжилтэн нь...эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тогтоолын дагуу хураагдсан согтууруулах ундааны сав тус бүрээс дээж авч, шинжилгээг тэргүүн ээлжинд хийж өгнө”, 3.4. “Лабораторийн шинжээч, мэргэжилтэн нь 7 хоногийн дотор дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана: 3.4.1.эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан тул хүнсэнд хэрэглэж болох; 3.4.2.техникийн болон хүнсний бус бусад зориулалтаар ашиглаж болох; 3.4.3.энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасан зориулалтаар ашиглах боломжгүй тул холбогдох журмын дагуу устгах” гэж зохицуулсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан ******* нь иргэн *******гаас хураан авсан ******* 700 ml-7 ширхэг, 700 ml - 4 ширхэг, ******* ******* 700 m1-9 ширхэг нийт 16 ширхэг согтууруулах ундааг дээрх журмын дагуу лабораториор шинжlүүлэн дүгнэлт гаргуулах ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй, мөн шинжилгээний дүгнэлтээс шалтгаалан хураан авсан согтууруулах ундааны зориулалтыг өөрчлөн хэрэглэж болох эсэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж устгуулж шийдвэрлүүлэх нөхцөл байдал тодорхой болохоор байхад “Согтууруулах ундааг хураан авах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журам”-ын холбогдох заалтыг зөрчиж, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгуулсан байгаа нь иргэний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж өмчлөх эрхэд нь ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй.

4. 3асгийн газрын 195 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 2.1-т “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийнхээ Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлнэ”, 3.5-т заасан “Энэхүү журмын 3.3, 3.4-т заасны дагуу хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг шилжүүлэх ажлыг хураан авах ажиллагааг хэрэгжүүлсэн эрх бүхий байгууллага хариуцна. Шилжүүлэн авсан байгууллага нь хөрөнгийг бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэн зохих журмын дагуу бүртгүүлнэ. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Зөвлөлийн шийдвэр, бусад холбогдох баримтыг зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргана” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй.

Учир нь эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан 16 ширхэг согтууруулах ундааны зүйлийг нутаг дэвсгэрийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүсэлт гаргаж шилжүүлэх, зөвлөлөөс гарсан шийдвэрийг зөрчлийн хэргийн материалд тухай бүр хавсаргахаар зохицуулсан байтал эрх бүхий албан тушаалтнаас орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өгсөн хүсэлтийг материалд хавсаргаагүй, орон тооны бус зөвлөлөөс хохирол, нөхөн төлбөрийн үнэлгээ гаргуулан, устгах, худалдан борлуулах, улсын орлого болгох талаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй буюу хураан авсан эд зүйлийн шийдвэрлэлтийн талаарх баримтыг зөрчлийн хэрэгт огт хавсаргаагүй зөрчлүүд илэрлээ.

Эрх бүхий албан тушаалтны дээрх зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна.

Өөрөөр хэлбэл холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй, зөрчлийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоон, нотлох баримт цуглуулаагүй, хураан авсан эд зүйлсэд журамд заасны дагуу лабораторийн дүгнэлт гаргуулах, дүгнэлтээс шалтгаалан орон тооны бус зөвлөлд хүсэлт гаргасан эсэх, нутаг дэвсгэрийн орон тооны бус зөвлөлөөс хүсэлтийн дагуу хураагдсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байх тул зөрчлийн материалд авагдсан баримтуудаар холбогдогчид шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэв.

Мөн эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан шийтгэлийн хуудасны дагуу холбогдогч торгуулийн шийтгэлийг төлсөн эсэх нь тодорхойгүй. Энэ талаарх баримт материалд байхгүй, хэрэв төлсөн бол иргэн *******д үндэслэлгүйгээр оногдуулсан торгуулийн мөнгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бат-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гар дээрээс татварын тэмдэгтгүй архи худалдан борлуулсан 2024 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 56 минутад илрүүлж татварын ямар нэгэн акц тэмдэггүй ******* 700 ml-7 ширхэг, 700 ml - 4 ширхэг, ******* ******* 700 m1-9 ширхэг нийт 20 шил согтууруулах ундааг илрүүлж, улмаар тухайн өдрөө хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж хураан авсан байдаг. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авч, хураагдсан согтууруулах ундааны зүйлийг фото зургаар баримтжуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан. Улмаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор харьяаллын дагуу манай газарт шилжүүлж ирсэн.

Энэ дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Зөрчил гаргагч иргэн ******* нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

Дээрх зөрчлийн хэрэгт хураагдсан согтууруулах ундаа нь хуурамч байж болзошгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, ямар нэгэн гарал үүсэл тодорхой бус талаар тухайн иргэн ******* нь мэдүүлэгт дурдагдсан болно.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан *******д цагдаагийн албан хаагч 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр мэдүүлэг авч, хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эсэх, хэдэн оноос хойш энэ төрлийн чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа тухай асууж тодруулсан, энэ нь зөрчлийн хэрэгт хавсаргагдсан байна.

Эрх бүхий албан тушаалтны зүгээс хураагдсан 20 ширхэг согтууруулах ундааг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 120 тоот газрын даргын албан бичгээр Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүргүүлж, Орон тооны бус зөвлөлөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр устгасан тухай илтгэх хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Татварын газарт ирүүлсэн байна.

Орон тооны бус зөвлөлөөс устгалын акт шийдвэрийг тус газарт ирүүлээгүй байсан тул зөрчлийн хэрэгт материалыг хавсаргах боломжгүй байсан юм.

Согтууруулах ундааг журамд заасны дагуу лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэх гэсэн боловч тус хэлтэст ямар нэг зардал байхгүй, тухайн бүтээгдэхүүнийг шинжлүүлэхэд ширхэг тус бүрээс 3 ширхгийг стандарт хэмжил зүйн төвд өгч шинжилгээ хийлгэдэг бөгөөд шинжлүүлэх бүтээгдэхүүний тоо хүрж байгаа боловч тоо ширхэг цөөн байсан тул засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүргүүлсэн.

Тухайн хураагдсан архийг устгах ажлын хэсэгт ТУБ ******* миний бие орж, тухайн зураг бичлэгийг баримтжуулж, СD хэлбэрээр архивлаж авсан бөгөөд зөрчлийн хэрэгт хавсаргаагүй байсан нь миний алдаа боллоо.

Иргэн ******* нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, татварын улсын байцаагчийн ******* тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1.000.000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн болно.

Бүртгэлийн 01/04 дугаартай *******д холбогдох зөрчлийн материалыг эрх бүхий албан тушаалтнаас бүрдүүлэхдээ нотлох баримтын хүрээнд холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг шалгаж тогтоосон гэж үзэж байгаа тул ******* тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Жавагций овогтой Янжмаа /ВЭ87080127/ миний бие эрх бүхий албан тушаалтны 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайд хүлээн зөвшөөрч байна. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул Баянхонгор аймаг дахь шүүх хуралд оролцох боломжгүй тул намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Улсын Ерөнхий Прокурорын газрын баталсан Удирдамжийн дагуу хийсэн шалгалтын хүрээнд Баянхонгор аймгийн хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

 Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлээ3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэсэн нөхцөлүүд бүрэн бүрдсэний эцэст шийтгэл оногдуулахаар заасан. Иргэн ******* нь гар дээрээс, хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад заасан зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, гар дээрээс худалдсан зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтан нь харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Холбогдогчийг хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүй” гэж тодорхойлсон.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ “Аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгааланх олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гар дээрээс татварын тэмдэгтгүй архи худалдан борлуулсан зөрчлийг илрүүлж, хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж, холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авч, Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор харьяаллын дагуу манай газарт шилжүүлж ирсэн. Шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчил гаргагч иргэн нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийн хэргийн харьяалал зөрчөөгүй” гэж тайлбарлаж  байгаа нь үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг, материалыг шалгах харьяаллыг тогтоосон. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Цагдаагийн байгууллага харьяалан шалгахаар, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Татварын хяналтын улсын байцаагчийн шалгах харьяаллыг тогтоосон.

Иргэн ******* гар дээрээс, хууль бусаар согтууруулах ундааг худалдан борлуулсан нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагчийн авсан Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Хураан авсан согтууруулах ундаанд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, гар дээрээс худалдсан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус хуульчилсан.

   Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад тухайн зөрчил гаргагчийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар зөв зүйлчлээгүй, зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг нягталж тогтоогоогүй, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, холбогдох нотлох баримтыг хангалттай бүрдүүлэлгүйгээр зөрчлийн хэргийн харьяалал зөрчин  хуулийг буруу хэрэглэж, шийтгэл оногдуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтны энэхүү үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.

   Дээрх нөхцөл байдлыг дүгнээд, Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.5 дахь 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.СУВДМАА