Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00100

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  даргалж шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.О-ын хариуцагч Н.Э-д холбогдуулан гаргасан 279 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Н.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Кинг таур хотхоны 126 дугаар байрны 102 тоотод байрлах 366 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.О-ын өмчлөлд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Н.О нь 2017 оны 12 дугаар сард багтаан тохиролцсон 286 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр мөн өөрийн өмчлөлийн УБ2634 улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн Тоёота ланд крузер маркийн машиныг 80 000 000 төгрөгт тооцон дээрх орон сууцны нийт төлбөр болох 360 000 000 төгрөгийг Н.Э-д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн шилжүүлж дууссан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр           20 000 000 төгрөгийг үйлдвэрийнх нь түүхий эд худалдан авахад нь зээлдүүлсэн ба мөн оны 5 дугаар сарын 26-ны өдөр Н.Эийн хүсэлтээр хувийн хэрэгцээнд нь зориулж 1 200 000 төгрөгийг зээлдүүлсэн. Орон сууцыг тохирсон хугацаанд шилжүүлээгүй тул хэлцлээс талууд татгалзсан. Н.Эд шилжүүлсэн нийт 387 200 000 төгрөгөөс 107 800 000 төгрөгийн хөөсөнцөр хавтангийн үнийг Н.О “Эко констракшн” ХХК-д захиалсан орон сууцны үнэд тооцож 279 400 000 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Н.Эөөс үлдэгдэл өр, төлбөр болох нийт 279 400 000 төгрөгийг хуулийн дагуу шийдүүлж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  Н.Оын нэхэмжлэлд дурдсанаар Кинг тауэр хотхоны 126-р байрны 102 тоот, 141 м.кв талбай бүхий орон сууц нь нийт 336 000 000 төгрөг биш 408 900 000 төгрөгийн үнэлгээтэй ба энэ байрны төлбөрт хариуцагч Н.Э нь нэхэмжлэлд дурдсанаар 107 800 000 төгрөгийн хөөсөнцөр хавтан биш 125 607 195 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлсэн. Н.Оын өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота ланд круйзер маркийн автомашин нь 2015 оны 10 дугаар сард Н.Эөөс худалдан авсан байдаг.                   96 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг аваад тухайн үед 80 000 000 төгрөг өгсөн дутуу 16 000 000 төгрөгийг төлөөгүй байсан ба ах дүү улсууд болох байлгүй гээд би дуугүй орхисон. Гэвч Н.О нь надаар төлүүлсэн байрны төлбөрийн мөнгө болох 125 607 195 төгрөгийг 107 800 000 төгрөг төлсөн мэтээр нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нийт автомашины дутуу төлөгдсөн 16 000 000 төгрөг, хөөсөнцрийн зөрүү 17 807 195 төгрөг, нийт 33 807 195 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасагдаж тооцох ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Эөөс 262 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 554 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эөөс 1 468 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Н.Э нь Н.Од 96 000 000 төгрөгөөр авсан машиныг авснаас хойш хэсэг хугацааны дараа 96 000 000 төгрөгөөр тооцож зарсан. Н.О нь төлбөрийг бөөнд нь төлөөгүй бөгөөд хэсэг хэсгээр цувуулж өгсөн. Нийт шилжүүлсэн мөнгө нь 80 000 000 төгрөг болсон буюу үлдэгдэл 16 000 000 төгрөгийг орон сууц худалдах худалдан гэрээ байгуулах өдөр хүртэл өгөөгүй юм. Тиймээс тооцооноос иргэн Н.Эөөс Н.О руу машин шилжих үеийн дутуу авсан 16 000 000 төгрөгийг суутгах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 21 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдэг нь тогтоогдсон байхад шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь процессын алдаа болжээ. Иймд дээрх 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Н.Эд холбогдуулан 279 400 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 200 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 262 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 37 200 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзаж 241 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 21 200 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Кинг таур хотхоны 126 дугаар байрны 102 тоотод байршилтай 102 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, 366 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцсон талаар зохигч маргаагүй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин хариуцагч Н.Э нь дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дах хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “тохиролцоо ба баталгаа”-ны баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хэргийн 94, 95 дугаар тал/

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрөөс 107 800 000 төгрөгийг хариуцагч Н.Эийн “Эко констракшн” ХХК-ийн өмнөөс нийлүүлсэн тооцоонд суутган хасч тооцсон бөгөөд талууд тус үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан тайлбарын үндэслэлээ “...автомашиныг 96 000 000 төгрөгөөр худалдан авахад нэхэмжлэгчээс 16 000 000 төгрөг дутуу шилжүүлснийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах, шилжүүлсэн 21 200 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу аваагүй гэж” тайлбарлажээ.

Хариуцагч 2634УБТ тоот улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Хандмаагаас 96 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 6 өдрийн дараа мөн сарын 12-ны өдөр уг автомашины эзэмших эрхийн 01079837 дугаартай гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан байна. Улмаар хариуцагч уг автомашиныг орон сууцны төлбөрт тооцон авснаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр уг тээврийн хэрэгслийг Г.Баярцэнгэлд 80 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Иймд 16 000 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хэргийн 101, 102, 104 дүгээр тал/

Нөгөө талаар талуудын үйлдсэн “тохиролцоо ба баталгаа”-ны баримтад уг автомашиныг 80 000 000 төгрөгөөр үнэлэн орон сууцны төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон байх ба автомашины өмчлөх эрх өөр этгээдэд уг үнийн дүнгээр шилжсэн тул татгалзал үндэслэлгүй.

Хариуцагч 21 200 000 төгрөгийг зээлж аваагүй боловч өөрийнх нь данс руу орсон гэх тайлбарыг гаргасан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 241 000 000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 21 200 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 975 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

              С.ЭНХТӨР

Н.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалж шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Отгонжаргалын хариуцагч Н.Энхтөрд холбогдуулан гаргасан 279 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Арвижих, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Н.Энхтөр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Кинг таур хотхоны 126 дугаар байрны 102 тоотод байрлах 366 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.Отгонжаргалын өмчлөлд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Н.Отгонжаргал нь 2017 оны 12 дугаар сард багтаан тохиролцсон 286 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр мөн өөрийн өмчлөлийн УБ2634 улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн Тоёота ланд крузер маркийн машиныг 80 000 000 төгрөгт тооцон дээрх орон сууцны нийт төлбөр болох 360 000 000 төгрөгийг Н.Энхтөрд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн шилжүүлж дууссан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөгийг үйлдвэрийнх нь түүхий эд худалдан авахад нь зээлдүүлсэн ба мөн оны 5 дугаар сарын 26-ны өдөр Н.Энхтөрийн хүсэлтээр хувийн хэрэгцээнд нь зориулж 1 200 000 төгрөгийг зээлдүүлсэн. Орон сууцыг тохирсон хугацаанд шилжүүлээгүй тул хэлцлээс талууд татгалзсан. Н.Энхтөрд шилжүүлсэн нийт 387 200 000 төгрөгөөс 107 800 000 төгрөгийн хөөсөнцөр хавтангийн үнийг Н.Отгонжаргал Эко констракшн ХХК-д захиалсан орон сууцны үнэд тооцож 279 400 000 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Н.Энхтөрөөс үлдэгдэл өр, төлбөр болох нийт 279 400 000 төгрөгийг хуулийн дагуу шийдүүлж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Отгонжаргалын нэхэмжлэлд дурдсанаар Кинг тауэр хотхоны 126-р байрны 102 тоот, 141 м.кв талбай бүхий орон сууц нь нийт 336 000 000 төгрөг биш 408 900 000 төгрөгийн үнэлгээтэй ба энэ байрны төлбөрт хариуцагч Н.Энхтөр нь нэхэмжлэлд дурдсанаар 107 800 000 төгрөгийн хөөсөнцөр хавтан биш 125 607 195 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлсэн. Н.Отгонжаргалын өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота ланд круйзер маркийн автомашин нь 2015 оны 10 дугаар сард Н.Энхтөрөөс худалдан авсан байдаг. 96 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг аваад тухайн үед 80 000 000 төгрөг өгсөн дутуу 16 000 000 төгрөгийг төлөөгүй байсан ба ах дүү улсууд болох байлгүй гээд би дуугүй орхисон. Гэвч Н.Отгонжаргал нь надаар төлүүлсэн байрны төлбөрийн мөнгө болох 125 607 195 төгрөгийг 107 800 000 төгрөг төлсөн мэтээр нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нийт автомашины дутуу төлөгдсөн 16 000 000 төгрөг, хөөсөнцрийн зөрүү 17 807 195 төгрөг, нийт 33 807 195 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасагдаж тооцох ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Энхтөрөөс 262 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 554 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтөрөөс 1 468 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Н.Энхтөр нь Н.Отгонжаргалд 96 000 000 төгрөгөөр авсан машиныг авснаас хойш хэсэг хугацааны дараа 96 000 000 төгрөгөөр тооцож зарсан. Н.Отгонжаргал нь төлбөрийг бөөнд нь төлөөгүй бөгөөд хэсэг хэсгээр цувуулж өгсөн. Нийт шилжүүлсэн мөнгө нь 80 000 000 төгрөг болсон буюу үлдэгдэл 16 000 000 төгрөгийг орон сууц худалдах худалдан гэрээ байгуулах өдөр хүртэл өгөөгүй юм. Тиймээс тооцооноос иргэн Н.Энхтөрөөс Н.Отгонжаргал руу машин шилжих үеийн дутуу авсан 16 000 000 төгрөгийг суутгах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 21 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдэг нь тогтоогдсон байхад шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь процессын алдаа болжээ. Иймд дээрх 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонжаргал нь хариуцагч Н.Энхтөрд холбогдуулан 279 400 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 200 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 262 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 37 200 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзаж 241 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 21 200 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Кинг таур хотхоны 126 дугаар байрны 102 тоотод байршилтай 102 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, 366 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцсон талаар зохигч маргаагүй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин хариуцагч Н.Энхтөр нь дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дах хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тохиролцоо ба баталгаа-ны баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хэргийн 94, 95 дугаар тал/

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрөөс 107 800 000 төгрөгийг хариуцагч Н.Энхтөрийн Эко констракшн ХХК-ийн өмнөөс нийлүүлсэн тооцоонд суутган хасч тооцсон бөгөөд талууд тус үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан тайлбарын үндэслэлээ ...автомашиныг 96 000 000 төгрөгөөр худалдан авахад нэхэмжлэгчээс 16 000 000 төгрөг дутуу шилжүүлснийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах, шилжүүлсэн 21 200 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу аваагүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч 2634УБТ тоот улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Хандмаагаас 96 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 6 өдрийн дараа мөн сарын 12-ны өдөр уг автомашины эзэмших эрхийн 01079837 дугаартай гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан байна. Улмаар хариуцагч уг автомашиныг орон сууцны төлбөрт тооцон авснаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр уг тээврийн хэрэгслийг Г.Баярцэнгэлд 80 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Иймд 16 000 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хэргийн 101, 102, 104 дүгээр тал/

Нөгөө талаар талуудын үйлдсэн тохиролцоо ба баталгаа-ны баримтад уг автомашиныг 80 000 000 төгрөгөөр үнэлэн орон сууцны төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон байх ба автомашины өмчлөх эрх өөр этгээдэд уг үнийн дүнгээр шилжсэн тул татгалзал үндэслэлгүй.