Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух *******ийн ******* /*******/-д холбогдох

 

391,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу 391,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн №2022-01-03/001006 дугаар Зээлийн эрхийн гэрээ, зээлийн тооцооны баримт зэргээр Момо ланд ХХК болон хариуцагч С.******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Момо ланд ХХК-аас 100,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй хариуцагчид зээлжээ.

4. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй. Хэлэлцэн тохиролцсоны дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч тохирсон хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3 нэг удаа олгосон зээлийн хүү 1 сарын хүү 9 хувь гэж тусгажээ.

6. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, мөн зүйлийн 123.6-т Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэжээ.

7. Зээлдэгч Момо ланд ХХК нь зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 100,000 төгрөг, хүүгийн төлбөр 284,300 төгрөг нийт 384,300 төгрөгийн шаардах эрхээ нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №24/02 дугаар Зээлийн хөрөнгийн багц худалдах худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, хэлцлийн баталгаа, худалдагчийн нөхцөл баталгаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.*******гээс 391,300 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэв.

9. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******гээс 391,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,389 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 12,389 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН